Улаан номонд орсон загас /Цуврал-6/

Twitter Print
2017 оны 10-р сар 23-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм.

Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн, устах аюулд орсон/ Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. 

Ингээд www.mongolcom.mn сайт Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэж байна. 

Цуврал-6: Улаан номонд орсон 

Хилим

Хилим / Acipencer Baeri Brandt / нь загасны аймгийн Хилим хэлбэртний баг хилимийн овогт багтана. Голын гүн хэсэг болон эргүүлэгтэй газрын ёроолын элс шавартай газруудаар хошуугаараа шигдэн хэвтэж, усыг сорон ууж амьдардаг. Хөдөлгөөн багатай, ёроолын элдэв шавьж , амьтан ургамлаар хооллодог. 

Байгаль нуурын сав газраас үржих хугацаандаа манай нутагт нүүдэллэн ирж түрсээ шахдаг бөгөөд зарим бодгаль нь нутагшин идээшиж байна. Нэг хилэм 3,08-11 кг түрс өгдөг. Олон голын бэлчир, Сэлэнгэ мөрөн, түүний цутгалан голуудаар тархсан. 1945 оноос агналтыг бүрмөсөн хориглож дархан цаазтай болгожээ.

Хөвсгөлийн Омоль

Хөвсгөлийн Омоль / Coregonus autumnalis Migratorius georgi / нь загасны аймгийн Май загасны баг болох Хулдын овогт багтана. Байгаль нуурын унаган амьтны нэг. 1956 онд анх байгаль нуураас 14 сая жарамгайг зөөвөрлөн авчирч Хөвсгөл нуурын Ханхын буланд нутагшуулсан.

Энэ загас сайн чанарын амтлаг мах, түрстэй, орчны нөхцөлийн өөрчлөлтийг сайн тэсвэрлэх чадвартай. ОХУ-н Дорнод Сибирийн болон Байгаль нуур, Монголын Хөвсгөл нуурт бий. 1973 онд агнуурын хуулинд шинээр тусгаж, 1980 оноос өсч олширтол нь дархлан хамгаалж агнахыг хориглов.

Хөвсгөл нуурын 0-25 м гүнээр тархан амьдарч, ёроолын ба хөвөгч амьтан ургамлаар хооллодог. 6-7 насандаа үржилд ордог. 9 дүгээр сарын эхээс 10 дугаар сарыг дуустал цутгалаг голуудыг сүрэг сүргээрээ өгсөж усны температур 2-1,4 градус хүртэл буурахад түрсээ шахдаг. Нэг Хөвсгөлийн омоль наснаасаа шалтгаалан ойролцоогоор 15-86 мянган түрс шахдаг. 1-4 нас хүртлээ голчлон хөвөгч амьтнаар, 5 дээш насных нь хөвөгч болон ёроолын элдэв амьтнаар хооллодог.

Хөвсгөл, Хангайн өндөрлөг газрын нуур, голын эрс тэрс шинэ нөхцөлд дасан нутагшиж байгаа загасыг хууль бусаар агнаснаас цөөн хомсдож байна. Хөвсгөл нуурт нутагшуулсан бодгалийн үржих тааламжтай орчин хязгаарлагдмал учир ихээр хорогддог.

Холбоотой мэдээлэл:

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-1/ 

http://mongolcom.mn/like/22247

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-2/ 

http://mongolcom.mn/like/22378

Улаан номонд орсон шувууд /Цуврал-3/ 

http://mongolcom.mn/read/22613

Улаан номонд орсон шувууд /Цуврал-4/ 

http://mongolcom.mn/like/23177

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид /Цуврал-5/ 

http://mongolcom.mn/read/23573

Улаан номонд орсон загас /Цуврал-6/ 

http://mongolcom.mn/read/23721

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.