Шоколадан массаж нь арьсыг залуужуулах шидтэй

2017 оны 04-р сар 04-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Тэртээ XIV зуунаас эхтэй амтат идээ шоколад нь өдгөө дан ганц хүнсний бүтээгдэхүүнээс гадна эмчилгээний өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнээр нэрлэгддэг. Эрдэмтдийн олж тогтоосноор хар шоколад нь хүний тааламжтай байдлыг нэмэгдүүлдэг серотониний ялгаралыг ихээр дэмждэг байна. Ингээд тэрхүү шоколадны бас нэгэн ашигтай хэрэглээ болох шоколадан массажны та бидний эрүүл мэнд, гоо сайханд үзүүлэх эерэг нөлөөллийг танилцуулья.

Шоколадыг биеийн бүтэн болон хэсэгчилсэн массаж хийхэд эртнээс ашиглаж иржээ. Маяачуудын соёл иргэншлийн үед л гэхэд зөвхөн чинээлэг хүмүүс л хийлгэдэг байсан байна. Өнөөдөр энэхүү массажийг дэлхийн маш олон орны спа, гоо сайхны салонд хийдэг.

Шоколадаар массаж хийлгэхэд нэг цагийн тариф нь дунджаар $145 ам.доллар байдаг бөгөөд массажны найрлагад орж байгаа бүтээгдэхүүнүүдээсээ хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал шоколадан массажийг далайн давс, кокосын тос, магни зэрэг элементтэй хослуулж хийх нь үр дүн сайтай байдаг.

Массажийг ихэвчлэн хар шоколадаар хийдэг. Учир нь хар шоколаданд флавонол хэмээх антиоксидант ногоон цайнд байдгаас илүү хэмжээгээр агуулагддаг юм. Цагаан эсвэл сүүтэй шоколад нь хар шоколаднаас 20% бага какао агуулдгаас гадна сахарын агууламж өндөр байдаг. Тиймээс 60% какао агуулагддаг, сахарын агууламж багатай бөгөөд амин дэм А, B1, С, Д, Е болон төмөр, кальци зэрэг микро элементээр баялаг цэвэр хар шоколадаар массаж хийдэг.

Шоколадаар массаж хийлгэснээр цусны эргэлт сайжирч арьсны өнгө сэргэснээр өөгүй толигор болдог. Мөн түүнчлэн арьсыг нөхөн сэргээж, тэжээл өгч залуужуулах шидтэй билээ.

Шоколадаар массаж хийлгэхээс гадна халуун шоколадтай ваннанд орох нь алжаал ядаргааг тайлж, үрчлээг тэнийлгэж, арьсыг чийгшүүлж амрааж өгдөг. Эдгээрээс гадна какаоны үрэнд агуулагддаг флавонол буюу антиоксидант нь хөгшрөлтийг удаашруулж, арьсанд учрах хор хөнөөлийн эсрэг хамгийн хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Шоколадыг үнэрлэх төдийхөнд л аз жаргалын даавар гэгддэг эндорфиний ялгарлыг дэмждэг. Энэ нь сэтгэл санааг тайтгаруулж, стрессээс ангижруулж өгдөг.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар өдөрт 50 гр шоколад идэж хэвших нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны эмгэгээс сэргийлж байдаг. Гол нь тунг нь тохируулах хэрэгтэй юм. Энэ мэтчилэн шоколадыг үнэрлэх, идэхээс эхлээд массаж хүртэл хийлгэх нь олон талын ашигтай билээ.

Ингээд эцэст нь шоколадаар массаж хийлгэх нь бие махбодоос гадна оюун санаа, сэтгэлзүйн хувьд асар их ач холбогдолтой юм. Энэхүү массаж нь арьсны нүх сүвийг цэвэрлээд зогсохгүй арьсыг унжихаас сэргийлж чангалахаас гадна өөгүй толигор, булбарай зөөлөн болгох шидтэй юм байна.

www.bunny.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.