Зүрх бол цус шахдаг эрхтэн

Twitter Print
2023 оны 03-р сар 16-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Зүрх бол цус шахдаг эрхтэн. Гэхдээ хичнээн шахсан хэдий ч бүх биеэр тарааж чадахгүй юм. Үндсэн том судсууд руу цусыг шахаж өгнө. Тэрнээс цаашаа хялгасан судсууд доторх урсгалыг булчингууд хийх ёстой байдаг. Тухайн хүн булчингаа ажиллуулж алхах ёстой, хөл гараа хөдөлгөх, дасгал хийх ёстой байдаг. Ингэснээр тэр булчин судсыг базах замаар цусыг цааш урсгаж өгдөг.

Хэрвээ тэр үйлдэл алдагдаад, бие хөдөлгөөнгүй байвал хичнээн зүрх сайн ажилласан ч нэмэргүй. Тийм болохоор зүрхэндээ туслаж, зайлшгүй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Агаарт хийх дасгал маш өндөр үр дүнтэй нь батлагдсан. Хүний булчин хөдөлж байх ёстой.

Харин дотроо шингэн агуулсан венийн судас хөдөлгөөнгүй эрхтэн. Урсаж буй цусыг сайжруулахын тулд булчингаа хөдөлгөснөөр судсаа базаад цус биеэр урсдаг.

Цус биеэр урсаад уушгинд очих үед агаар буюу хүчилтөрөгч их хэмжээтэй байх ёстой. Хүчилтөрөгчөөр баяжсан цус хүний биеэр гүйж эхэлсэн тохиолдолд хүний бие дасан зохицлынхоо дагуу илүү агаар нэмэлт шаардахгүйгээр дүрст элементүүдийг цусан дотроос зайлуулдаг. Ингээд цус шингэрэх үйлчилгээ эхэлдэг. Иймд иргэн та бүхэн өглөө оройдоо 20-30 минут агаарт гарч алхах буюу агаарт гарч ямар нэг байдлаар бие эрхтнээ хөдөлгөж байгаарай.

Эх сурвалж: Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.