Бүсгүй хүний там

2015 оны 10-р сар 30-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн зээр хоёрт нутаг байдаггүй гэдэг. Нөхөрт гараад айлын хүн болоод явчихна гэсэн утгатай энэ үг нэг талаас эмэгтэй хүний заяа тавиланг хэт хөөрхийлсөн мэт гуниг хэлээд байх шиг. Эр нөхөр нь л бүсгүйг өөрийн дур зоргоор дагуулж, хүсэл сэтгэлийг нь сонсох ёсгүй мэт. Энэ ч учраас гэр бүлийн хүчирхийлэл газар авах үндэс болдог. Охин үрээ хайрлаж яваарай гэдэг нэгэн сайхан найраг сонсон ухаардаг шиг Монгол эрчүүдийн зүрх сэтгэлд эмэгтэй хүнийг ойлгож хайрлах зай байдаг билээ. Харин эмэгтэй хүнийг амьтнаас дор үздэг олон улс орон энэ дэлхий дээр байдгийг бид мэдэхгүй. Тиймээс тэр аймшигт жишээ баримтуудыг эргэцүүлээд нэг үзээрэй.

1.Афганистан

Афган эмэгтэйчүүд дунджаар эрчүүдээсээ нэг насаар бага буюу 45 насладаг байна. Олонхи нь бичиг үсэг тайлагдаагүй эмэгтэйчүүд 16 нсандаа нөхөрт гардаг бөгөөд 85 хувь нь эмнэлгийн тусламж авалгүй төрдөг учир тус улсад 30 минут тутамд нэг эмэгтэй төрөхийн хүндрэлээр нас бардаг аж. Афганистан улс эхийн эндэгдлээр дэлхий дахинд хамгийн өндөр түвшинтэй.

2.Гватемала

Гватемалын ядуу эмэгтэйчүүд гэр бүлийн болон бусдын хүчирхийлэлд олонтаа өртдөг байна. Энэ зэрэгцээ тус улсад ХДХВ өвчний түвшин хамгийн өндөр байдаг.

3.Ардчилсан бүгд найрамдах Конго улс

Тус улсын хойд хэсэгт өнөө хүртэл үргэлжмиж байгаа дайн гурван сая гаруй хүн аминд хүрсэний дээр эмэгтэй хүний нийгмийн байдлыг өөрчилжээ. Эмэгтэйчүүд одоо дайны тэргүүн эгнээд тулалдах болсон бөгөөд дайсагналцсан талуудын хүчирхийлэлд хамгийн түрүүнд өртдөг аж. Өдөр бүр 1 000 эмэгтэй хүчирхийлэлд өртдөг тодорхой баримт байдаг бөгөөд 1996 оноос 200 000 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна. Хөөрхийлөлтэй тэдгээр эмэгтэйчүүдийн 57 хувь нь цус багадах өвчнөөр шаналж байдаг бөгөөд нийт эмэгтэйчүүд нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр хууль зүйн ямар ч баримт бичиг дээр гарын үсэг зурах эрхгүй байдаг.

4.Энэтхэг

Тус улсад арьс өнгөний өвчтэй өсвөр насныханы 39 хувийг охидууд эзэлдэг байна. Тэднээс 70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Тус улсад 29 минут тутамд хүчирхийлэлд өртдөг. ХХ зуунд Энэтхэгт 50 сая охидууд, ойролцоогоор 100 эмэгтэйчүүд хүний наймааны золиос болсон байдаг. Өсвөр насны охидуудын 44,5 хувь нь 18 хүрэхээсээ өмнө нөхөрт гардаг ажээ.

 

5.Ирак

Америкчууд тус улсыг Саддам Хусейний дэглэмээс чөлөөлсөнөөс хойш эмэгтэйчүүдэд жинхэнэ там ирсэн байна. Арабын орнуудын дунд цагтаа бичиг үсэг тайлагдаад байсан Ирак бүсгүйчүүдэд өнөөдөр соёл боловсролын аливаа асуудал хориотой болсон төдийгүй 2014 онд «Лалын улс»-ын дайчид  секс-жихад хөдөлгөөнд элсэхээс татгалзсан 150 эмэгтэйг цаазалж байжээ.

6.Мали

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг тус улсад эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний уруулыг багад нь тайрдаг аймшигт зэрлэг уламжлал байдаг бол өсвөр насны олонхи охид дэндүү эрт нөхөрт гар, арван эмэгтэй тутмын нэг нь жирэмсэн үедээ болон төрөлтийн хүндрэлийн улмаас нас бардаг байна.

7.Пакистан

Тус улсын зарим хязгаар нутагт эр нөхрий нь хийсэн гэмт хэргийн төлөө эхнэрийг нь хүчирхийлдэг уламжлал байдаг. Харин нэр төрийг нь гутаасан тохиолдолд бүр илүү хүнд цээрлэл үзүүлдэг байна. Тэрчлэн Пакистан улс саяхан эмэгтэй улс төрч, нийгмийн ажилтнуудын эсрэг чиглэсэн үзэл сурталтай шашны хэт туйлширсан нөлөөнд орж, эмэгтэй хүний нийгмийн байр суурийг улам их хавчих болжээ. Тус улсад өнөө хэр гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль байхгүй учир эмэгтэйчүүдийн  90 хувь зэрлэг бурангуй дарамтт дор амьдарч, ажил хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн  82 хувь нь эрчүүдээс бага цалин авдаг байна.

8.Сомали

Сомалийн нөмөрсөн иргэний дайны улмаас тус улсын нийслэл Могадишу хотод эмэгтэйчүүд эрчүүдийн адил буу атган тулалддаг болсон байна. Тус хотын охидуудын 95 хувь  4 -11 насандаа хүчирхийлүүлсэн байдаг аж. Сомалийн парламентын суудалд эмэгтэйчүүд 7,5 хувийг эзэлдэг бол жирэмсэн эхчүүдийн 9 хувь эмнэлгийн байгууллагуудын туслалцаа авч чаддаг байна.

9.Судан

Суданд хэрэгжүүлж эхэлсэн шинэ хуулийн дагуу тус улсын баруун бүсийн эмэгтэйчүүд хүнд зовлон үүрэх болжээ. Бүсгүйчүүдийг хулгайлж, хүчирхийлэх нь ердийн явдал мэт болсон тус улсад 2003 оноос хойш нэг сая эмэгтэйчүүд амь насаа алдсан байна.

10.Чад

Чад улсад охидууд 11-12 насандаа нөхөрт гардаг лет. Тус улсын баруун хэсгийн дүрвэгсдийн хуаранд өдөр бүр хүчирхийлэлд өртөж байдаг бол мөн хуарангаас зугтах юм бол сөрөг хүчний зэвсэгт этгээдүүд, дээрэмчид, тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэнд олзлогдож үйлээ үзэх аюултай байдаг аж.

Дэлхийн арван улс оронд эмэгтэй хүн өнөөдөр ингэж үйлээ үзэж байна. Ийм тамын мэт аймшигт зовлон бидэнд харин байхгүй ч гэсэн гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал байсаар ирсэн. Тиймээс ийм аймшигтай мэдээллийг анд нөхөдтэйгөө хуваалцаж, ойр дотныхоноо хайрлаж хамгаалж яваарай. Өөрсдөө эхээс төрөөгүй мэт тийм буруу номын тамын амьтад энэ хорвоо ертөнц дээр бас байх юм гээд бодчих. 

Р.Этүгэн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.