Монголын бүсгүйчүүд Австралийн багтай өнөөдөр тоглоно

Twitter Print
2015 оны 05-р сар 26-нд 07:55 цагт
Мэдээний зураг,

Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод энэ сарын 20-ноос 28-ны хооронд болж байна. Энэ удаа14 улс оролцож байгаагаас шөвгийн наймд БНХАУ, Тайланд, Тайвань, Казахстан, Япон, БНСУ, Иран, Вьетнамын багууд шалгарсан билээ.

Харин манай шигшээ баг хэсэгтээ Япон, Вьетнамын багуудад хожигдож, улмаар Энэтхэгийн волейболчдыг дийлээгүй. Харин дөрөв дэх тоглолтоо өнөөдөр Австралийн багтай хийнэ. Хэрэв манайх Австралийн багийг хожвол IX байрын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Австралийн багийн хувьд “D” хэсэгт Филиппинийг багийг хожиж, БНСУ, Казахстаны багуудад хожигджээ.

Мөн Азийн аваргын шөвгийн наймд БНХАУ-Казахстан, Тайланд-Япон, БНСУ-Иран, Вьетнам-Тайвань оноолт таарсан. Дунд шөвгийн тоглолтууд энэ сарын 26-наас эхлэх бөгөөд хагас шигшээ 27-нд болж, 28-нд медалийн эзэд тодрох юм.

Э.Гүнтөмөр 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.