А.Мөрөнгийн баг 2:1-ээр ялалт байгууллаа

Twitter Print
2015 оны 05-р сар 25-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн “Сэлэнгэ пресс” багтайгаа нэгдэж, энэ улирлын эхний тоглолтоо өнгөрөгч долоо хоногт хийлээ.

Японы Сасаки Мизүхог эгнээндээ багтаасан “ФС Улаанбаатар” болон “Сэлэнгэ пресс” багийн тоглолт тавдугаар сарын 23-нд хөлбөмбөгийн цэнгэлдэхэд болсон. Энэхүү тоглолтод 2:1-ээр “Сэлэнгэ пресс” өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын 5 дахь минутад Сасаки Мизүхо эхний гоолыг оруулсан бол 37 дахь минутад А.Мөрөн айлын хаалгыг мялаалж тоог тэнцүүлсэн. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Ч.Тогтохбаяр гоолдож, тоглолт 2:1-ээр “Сэлэнгэпресс”-ийн хожлоор өндөрлөв.

Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн лигт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон байна. Учир нь түүний тоглож байсан “Мачва” клуб Сербийн III лиг рүү унажээ. Сербийн III лигт гадны легионер тоглож болдоггүй дүрэмтэй аж. Тиймээс А.Мөрөн “Мачва” багтай гэрээгээ цуцласан бөгөөд түүнийг тус улсын нэгдүгээр лигийн багууд болон Куветын “Казма” клуб сонирхож байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ А.Мөрөн дараагийн шалгаруулалт хүртэл “Сэлэнг эпресс” клубтээ тоглох юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.