Мөс хөлдөөгчийг ашиглах тун догь санаанууд

Twitter Print
2019 оны 07-р сар 01-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Мөсөнд өнгө нэмнэ гэдэг басхүү урлаг аж. Ингэснээр уух ундаагаа харахад урлагийн бүтээл мэт болгож, басхүү харж, амталж, мэдэрч таашаал авч болох юм. Зүгээр аяга усыг ч сонирхолтой болгож ууж болно. Ингэхийн хэрээр бид амьдралаа улам өнгөлөг, сонирхолтой болгож байгаа хэрэг. За, тэгээд одоо урин дулаан цаг ирж байна. Аагим халуунд мөстэй ус, ундаанаас татгалзах хэн байх билээ. Тэр тусмаа бидний санал болгох аргууд бол бүр янзтай...

Кофе

Бэлдсэн кофегоо мөс хөлдөөгчинд хийгээд хөлдөөлөө. Дараа нь аяга сүүнд түүнийгээ хүссэн хэмжээгээрээ хийгээд ууна. Сайхан амттай коктейль бэлэн боллоо.

Вино

Шилэнд чинь дарс үлдчихэв үү. Сайхан санаа байна. Виногоо мөс хөлдөөгчинд хийгээд хөлдөөнө. Түүнийгээ дараа нь сангриа ч юм уу сулавтар дарсанд нэмэлт болгон хэрэглэж болно.

Йогурт

Хугацаа нь дуусах дөхсөн йогурт хөргөгчинд чинь байгаад байна уу. Түүнийг хөлдөөгөөд хүлхэчихье л дээ.

Тоорын нухаш

Тоорын нухаш буюу сокийг хөлдөөхөд ямар ч амттан дээр өнгө, амт нэмнэ.

Тарвас

Үүнийг хийхэд заавал мөс хөлдөөгч хэрэггүй, Тарвасаа дөрвөлжин хэрчээд л хөлдөөхөд болно. 

Хөлдөөсөн үзэсгэлэнт цэцгүүд

Үдшийг романтик өнгөрөөхөд тун ч хэрэгтэй эд дээ. 

Гүзээлзгэнэтэй шоколад

Таны идэж үзсэн амттанаас энэ л хамгийн супер нь байх болно.

Анар жимсний шүүс

Хөлдөөгөөд шампаан дарсанд хийж уувал янзтай зохицолдоно.

Улаан жүржийн сок

Ямар ч уух зүйлд цитрусын арааны шүлс гоожим амт, тансаг үнэр нэмнэ.

Иддэг саа

Идэх зориулалт бүхий сааг мөстэй хөлдөөж коктейльд хэрэглэвэл ямар ч зочны нүд орой дээрээ гарна.

Суши

Ёстой сонин юм боллоо. Сушигээ муутгахгүй хадгалах арга. Бас л мөс хөлдөөгчний сав хэрэг боллоо.

Алое жүүс

Өө, энэ бол гоо сайхандаа хэрэглэх юмаа. 

Үрсэн жимснүүд

Smoothie хийхэд хамгийн тохиромжтой.

Идэж болдог цэцгүүд

Гоё амт нэмэхгүй ч харахад гайхамшигтай мэдрэмж төрнө. Харин идэхгүй ч байсан болно.

Шоколад

Ийм мөсөн дээр сүү нэмээд л гайхамшигтай ундаа, коктейль бэлэн боллоо. 

Лайм болон гааны сок

Хүйтэн цай, ус, за тэгээд юунд л бол юунд нэмж болно доо. Эрүүл мэндийн ундаа.

Зайрмаг

Сүүн коктейль хийх хамгийн супер арга. Хүүхдүүд бол бүр ч их баярлана.

Олон жимсний давхарга бүхий мөс

Ямар ч ундаа, усанд хийсэн янзтай харагдана, бас амтагдана.

Эх сурвалж: adme.ru

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.