2013 оны 12-р сар 18-нд 15:09 цагт

УИХ-ын дарга дулаан алддаггүй "Пассив гэр" төсөлтэй танилцлаа

"Таван Богд" группын танилцуулж буй уг төслийн гол зорилго нь монгол гэрийн дулааны алдагдлыг багасгах. Ингэснээр хотын иргэдийн хамгийн том асуудал болоод байгаа утааны асуудлыг давхар шийдвэрлэхийг зорьж байгаа юм.  Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр хотын утааг багасгах боломжтойгоос гадна малчдын орлого ч нэмэгдэх сайн талтай юм. Учир нь цэвэр Монгол хонины ноосоор гэрийн дулаан алддаггүй дулаалгыг орчин үеийн технологиор боловсруулан хийж байгаа юм. Уламжлалт эсгий дулаалгаас ялгаатай нь дулааны алдагдал бараг байхгүй. Энэхүү төслөө "Таван богд" групп Австри улстай хамтран боловсруулж, өндөр технологи ашиглан хийж байгаа аж.  Шинэ оны эхээр уг төслийн талаархи танилцуулгыг иргэд Чингисийн талбай дээрээс сонирхож болох юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.