Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2015 оны 05-р сар 25-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

ХОНЬ

Долоо хоногийн эхээр чухал шийдвэрийг гаргахыг яарахгүй байх хэрэгтэй. Сөрөг үйл явдлаар дүүрэн байх ба нэг хэсэг нь таны идэвхтэй үйл ажиллагаанд, нөгөө нь ойрын хүрээллийн сөрөг тусгалаар илэрнэ. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар. Энэ ордныхонд асуудлаас аятайхан гарах боломж олдоно. Ихэнх хонь нь хэн нэгний дэмжлэг туслалцаа авахыг хүсэх, эсвэл эрх мэдэлтэй хэн нэгний ивээлийг хүртэх болно. Зарим нэгэнд нь энэхүү мэдрэмж нь өөртөө итгэлгүй болгож бусдаас уучлал гуйх болно. Аливаад яаралгүй хандаж, хойшлуулах нь чухал юм. Хүүхэд болон өсвөр насныхны асуудалд анхаарлаа хандуулаарай.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч доод түвшинд байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс аль болох зайлсхийж биеийн хүчний ажил хийхгүй байх хэрэгтэй. Хуучны танилууд зочлохыг үгүйсгэхгүй. Үл таних хүнтэй маргалдах, дээрэмдүүлэх, гэмтэл бэртэл авах магадлал өндөр байгаа учир анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур хувийн амьдрал тань сонирхолтой гэнэтийн үйл явдлаар дүүрэн байхыг од гарагс амлаж байна. Хамтран ажиллагсад, ойр дотныхонтой харьцах харилцаанд одтой байхыг од гарагс илтгэж байна. Долоо хоногийн сүүлээр шинэ төслийн ажлаас урган гарсан асуудлууд таныг нилээн хэсэг хугацаанд төөрөлдүүлж, ямар ч утга учиргүй зүтгэж байгаа мэт санагдуулж болзошгүй. Төсөл төлөвлөгөө өөрчлөгдөж болох магадлал их байна.

ИХЭР

Таны аливаад сонор сэрэмжтэй хянуур, сагсуурч хөөрөхгүй байхаас цаашдын санхүүгийн амжилт, эсрэг хүйсний хүнтэй харьцах харилцаа, амьдралын баяр хөөр, зовлон гуниг чинь бүгд хамаарах болно. Одод таныг хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, оюун санаагаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Худалдаа наймааны ажилд онцгой анхаарч хянуур байхгүй бол таны толгойг зальт этгээд хурууныхаа үзүүрээр л эргүүлчихнэ. Бусдын хэлэх элдэв амлалт, гоё ганган үгэнд бүү хуурт. Хэрүүл маргаан, ойлгомжгүй зүйлсээс хол бай. Нэн чухал шийдвэр хүлээж авсны хэрэггүй ба дурын үйлдэл таны эсрэг хандаж болзошгүйг анхаараарай. Таны амьдралын эрч хүч буурч нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч чадахгүй. Биеэ барьж, өөрийн хүсэл сонирхолоо бусдад тулгах хэрэггүй.

МЭЛХИЙ

Таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа найз нөхөд, эсвэл хамаатан саднаасаа онцгой мэдээ дуулах бололтой. Таны зөн билэг, авьяас чадвар өндөр төвшинд хүрэх бөгөөд ингэснээр бусдад туслах, бусдын сэтгэлДолоо хоногийн эхээр ажил хэргийн болон арилжааны эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад таагүй. Харин түүний оронд шийдэгдээгүй асуудлууд, бусадтай харьцах харилцааны тухайд санаа тавьсан нь дээр. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур та төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орно. Энд дотны хүний зөвлөгөө хэрэг болно. Гэр бүл, хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцоно. Долоо хоногийн сүүлээр ажил, албан үүрэг танаас маш их хүч, анхаарал төвлөрөлт, сахилга бат, зохион байгуулалт шаардана. Та чухал асуудлуудаа шийдэж, улмаар хуучин алдаагаа ч залруулах байх. Танд итгэмээргүй, сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна.

АРСЛАН

Долоо хоногийн эхээр амьдралын идэвхтэй байдлын өсөлт нь ажил мэргэжлийн салбарт болон найз нөхөдтэй харилцах харилцаа, ер нь цаашдын хувь заяанд тань хүчтэй нөлөөллийг үзүүлнэ. Өөрийгөө зөвхөн итгэж болох хүмүүсээр л хүрээлүүлэхийг хичээгээрэй. Долоо хоногийн дундуур хийхээр төлөвлөсөн том хэмжээний худалдан авалтыг хийхэд амжилттай байх болно. Тиймээс энэ боломжийг бүү алдаарай. Долоо хоногийн сүүлээр гэмтэл бэртэл авах аюул маш их байгаа тул анхаарал болгоомжтой бах хэрэгтэй. Гэнэт ирэх таагүй мэдээг хүлээн авахад бүх талаар бэлэн байгаарай. Таны амьдралын эрч хүч, болон илүүдэл чадал нь үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүйг сэтгэлээрээ мэдэрнэ.

ОХИН

Долоо хоногийн эхээр аз туршсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, эргэлзээтэй ажил төрөл хийх болон хэн нэгэнтэй танилцаж учрах болон эрүүл мэнд зэрэгт аюул тохиолдож болзошгүй тул болгоомжтой байхыг танд ор гаригс сэрэмжлүүлж байна. Гэр бүл болж амжаагүй байгаа хэн нэгэн өөрийн зав, чөлөөт цагийг гэрээсээ гадуур ихээр өнгөрүүл, учир нь яг энэ өдөр уулзаж учрах хүнтэйгээ цаашдын хамтын амьдралын хувь заяагаа холбох магадлал өндөр байна. Долоо хоногийн дундуур хамтрагчтайгаа хамтран ажиллах болон дээд удирдлагадаа хандвал амжилтыг олох болно. Үдээс хойшхи таагүй хандлага нь таныг эвгүй байдалд оруулах, аль эсвэл мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх болно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч энерги олон төрлийн үйл ажиллагаанд оролцоход хүргэнэ. Бусадтай ажиллаж, хамтран өөрийн зорилго мөрөөдлөө биелүүлэхэд анхаар.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхэнд танд сайн сайхны төлөө болон заавал хийх алба хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарна. Тулгарсан саад бэрхшээлд анхаарлаа хандуулж, сааталгүй урагшлахыг од гарагс зөвлөж байна. Аливаа нэг томоохон арилжаа наймаа, хэлэлцээр хийхээс өмнө ямар нэг эрсдлээс сэргийлж, урьдчилан сайтар судалсан байх хэрэгтэй. Эс бөгөөс бүгдийг нэг дор алдах магадлал өндөр байна. Таны сэтгэл хөнгөн тайван байж, аз жаргал баяр хөөрөөр бялхаж, хэнээс ч, юунаас ч хамааралгүй байж чадна. Таны уужим сэтгэл, нээлттэй байдлыг хэн нэгэн муугаар ашиглаж мэднэ. Зөв хүмүүс болон найз нөхөдтэй уулзаж тэдний сайхан үг, ярианаас таашаал авч аз жаргалтай болно. Сонгодог зохиол уншиж, хөгжим сонсож, гэр бүлийнхэнтэй харилцан ярилцахад тааламжтай. Хэрвээ танд ямар нэг бэрхшээл, асуудал үүсвэл ойр дотны хэн нэгний тусламж дэмжлэгийг авахыг хичээгээрэй.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхний энэ өдрүүдэд хийх чухал уулзалт, ажлын ярилцлага, гэрээ хэлэлцээрийг цэгцтэй товч тодорхой ярьж, ухаалаг байхыг хичээ. Бусдын туслалцааг авах гэж тэмүүлэх хэрэггүй бөгөөд зөвхөн өөрийн зөн совиндоо итгэх нь тустай. Мөн хайр дурлал болон гэр бүлийн харилцаа чинь хүртэл эерэг, таатай байх нь. Амьдралын томоохон өөрчлөлтөнд бэлэн бай. Боломжийг бүү алд, хүсч байсан бүхнээ биелүүл. Ойлгоомжгүй харилцаа, хоорондын үл ойлголцлоос болж харилцаагаа бүрмөсөн таслахад хүрч мэдэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Долоо хоногийн дундуур эрчүүдийн хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна. Уран бүтээл туурвих, худалдаа наймаа хийх, гэртээ засвар үйлчилгээ хийх, барилга барихад хийхэд аз тохионо. Долоо хоногийн сүүлээр таны харилцаа мухардаж, төлөвлөгдөөгүй зардалд хүргэнэ

НУМ

Урьдчилан төлөвлөж чадваас энэ долоо хоног бүхэлдээ аз од, амжилт ололтоор дүүрэн байх болно. Идэвхтэй, эрч хүчтэй байгаарай. Долоо хоногийн нэг өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрүүлээрэй. Дотны найз тань үнэлж баршгүй тусыг танд хүргэх ба түүний үнэнч шударга занд дахин итгэх болно. Хамгийн муу зүйлд бие сэтгэлээ бэлэн байлгаж, гаднаас ямар нэгэн тусламж дэмжлэг ирэхгүй гэдгийг тооцоолоорой. Аливаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийг уужуу тайвнаар хүлээн авч, эрүүл ухаанаар тунгаан бодоорой. Хуучин өр зээлээ төлж, шинээр зээл аван орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэхийн зэрэгцээ ойр дотны хүмүүст эд материалын болон мөнгө төгрөгийн тусламж үзүүлэх бололтой. Долоо хоногийн сүүлээр санамсаргүй, тохиолдолын танилцалтаас болгоомжил. Өөртөө онцгой анхаарал тавихыг зөвлөж байна. Бүтээлч хандлага нь таны дотоод ертөнцийг баяжуулан өөрчлөх болно.

МАТАР

Долоо хоногийн эхэнд магадгүй бие тавгүйрхэж сэтгэл санаагаар унаж, их хэмжээний зарлага гаргана. Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар ослоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд илүү ихийг олох боломж танд байна. Өмнө нь та аливаа эрсдэл алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Зоригтой үл хөдлөх хөрөнгө худалдан авах, засвар хийх, амьдрах орчингоо солих зэрэг хүсэлдээ автан өөрийгөө ч золиод хамаагүй өрсөлдөөн рүү орно. Ажил мэргэжил хувийн амьдрал гээд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж энэ бүхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч аялж зугаалах хамгийн таатай үе.

ХУМХ

Худал хуурмагаар, шунал сэдлээр долоо хоног эхлэж байна. Уран бүтээл туурвих, хөрөнгө оруулах, том наймаа хийх хэрэггүй. Хэн нэгэнд амлалт өгөхдөө болгоомжтой бай гэж одод зөвлөж байна. Та бараг дайсангүй хүн. Магадгүй гэнэтийн орлого хүлээн авах, үнэт эдлэл худалдан авах буюу бэлгэнд авах, эсвэл сугалаанд хожих болно. Гэхдээ санхүүгийн чухал шийдвэр бүү гарга. Од гарагсын нөлөө тогтворгүй байгаагаас болж, ашиг олохын зэрэгцээ гарз хохирол ч гарч магадгүй. Та өөрчлөлтөд дуртай боловч ямарваа дарамт шахалтыг үзэн яддаг учраас даргатайгаа ам муруйж магадгүй. Хэрүүл маргаан хийж, харилцан бие биеэ буруутгах тул эвлэрэх боломжгүй. Долоо хоногийн сүүлээр бэртэх буюу зүрхний шигдээс тусах магадлал өндөр байна. Сайхан сэтгэл, тэсвэр тэвчээр тань хүмүүстэй хэл амаа ололцох, харилцан ойлголцоход тус болно. Бүсгүйчүүд шинэ танилтай болохоос зайлсхий.

ЗАГАС

Долоо хоногийн турш амжилт агуулсан өдрүүд үргэлжилнэ. Гэвч өөрийгөө тоох, шагнал авах дуртай байх, гомдомхой байдал, өөртөө хэт хайртай байх нь эргэн тойрны хүмүүстэй харьцахад сөргөөр нөлөөлнө. Томоохон ололт, худалдааны ажиллагаа ашиг авчрана. Сэтгэл санааны уян налархай байдал, эргэн тойрон дахь хүмүүст сайнаар хандах нь санхүүгийн дэвшил, албан тушаалд амжилт гаргах үндэс болно. Идэвхтэй ажиллах, биеийн ачаалал авахгүй бай. Спортоор хичээллэж чилсэн биеийнхээ чилээг гаргах нь эрүүл мэндэд ч тус нөлөө үзүүлэх болно. Долоо хоногийн сүүлээр эмэгтэйчүүд сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Энэ нь тодорхой хугацаанд бодлыг эзэмдэнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.