Б.Швайнштайгер гэрээгээ сунгах гэж яарахгүй байна

Twitter Print
2015 оны 05-р сар 23-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Германы шигшээ багийн гол хөдөлгүүр Б.Швайнштайгер “Бавари Мюнхен” клубт тоглож байгаа. Тэрээр 1984 оны наймдугаар сарын 1-нд Баруун Германы Колбермур хотод төрсөн.

Төвийн хагас хамгаалагчаар тоглодог Швани 1998-2002 онд “Бавари Мюхен” багт хүүхдийн карьерын сүүлийн мөчүүдээ өнгөрүүлжээ. Улмаар тус багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд 2002 оноос хойш 341 тоглолт хийж, 44 гоолыг оруулаад байна. Энэ хугацаанд найман удаа “Бундеслиг”-ийн аварга, долоон удаа Германы цомын аварга, хоёр удаа “Супер цом”-ын аварга, 2013 онд “Аваргуудын лиг”, “Европын супер цом”, Клубуудын дэлхийн аваргад түрүүлсэн.

Мөн Германы нас насны шигшээ багт 2000 оноос хойш тоглож, 2004 онд үндсэн бүрэлдэхүүнд багтжээ. Шигшээгийн залуучуудын хамтаар 2014 онд дэлхийн аварга, 2008 онд Европын аваргын мөнгөн медаль, 2005 онд Тив хоорондын цомын аваргын хүрэл медаль, 2006, 2010 онд дэлхийн аваргын хүрэл медаь авсан юм.

Түүний “Бавари Мюнхен”-тэй багуулсан гэрээ нь энэ зун дуусч байгаа. Одоогийн байдлаар талууд шинэ гэрээний талаар яриагүй байна. Швани багаа сольж магадгүй гэсэн мэдээллийн дараа Английн “Манчестер Юнайтед” хамгийн түрүүнд өөрсдийн саналыг хүргүүлжээ. Ойролцоогоор 30 сая еврогоор “Бавари Мюнхен” шилдэг хамгаалагчаа явуулж магадгүй гэсэн аж.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.