Дарсны тухай та бидний мэддэггүй 10 сонирхолтой баримт

Twitter Print
2017 оны 08-р сар 08-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Дарс хүнийг баяр баясгалантай, аз жаргалтай болгодог. За энэ ч яахав, дандаа л сонсдог зүйл байна. Харин энэ удаад та бүхэнд дарсны тухай урд нь мэддэггүй байсан 10 сонирхолтой баримт хүргэе. Энэ мөчөөс эхлээд та дарс хэмээх энэ ундаанд арай л өөрөөр хандах болно. 

1. Хундага тулгах ёс нь анх эртний Ромд дэлгэрчээ. Хэн нэгнийг хордуулах санаа агуулаагүйгээ батлах гэж бие биенийхээ хундага руу орохоор цалгитал нь хүчтэй тулгадаг байсан аж. Энэ уламжлал бүр үүнээс ч өмнө эртний Грекд урьсан зочиддоо хар муу санаа агуулаагүй гэдгээ батлаж савтай дарсныхаа эхний хундагыг гэрийн эзэн буюу урьсан хүн эхэлж хүртдэг байснаас үүджээ. 

2. Нэгэнт л Ромын тухай ярьсан болохоор бас нэгэн сонирхолтой түүх өгүүлье. Ромын эзэнт гүрэнд эмэгтэйчүүл дарс хүртэх хувьгүй байсан аж. Хэрэв эр нөхөр нь эхнэрийгээ дарс ууж байхтай таарвал хуулиар алах хүртэл олгогдсон эрхтэй байжээ. 

facts about wine

3. Дарсыг таашаадаггүй цорын ганц эртний орон гэвэл Египт байж. Эртний Египтийн хаад улаан өнгийн дарс нь Бурханд тэрслээд алагдсан хүний цус гэж итгэдэг байжээ. Ийм ч учраас дарс хүртээд хүний зан ааш нь хувирах нь тэрслүү хүний цус ууснаас үүдсэн гэж одоо ч итгэдэг гэнэ. 

4. Дарс уух уухдаа адал явдалтай, эрсдэлтэй таашаал авч уух дуртай хүмүүс ч байдаг. Хэрэв та Вьетнам улсад зочилбол хундага аварга могойн дарс хүртээрэй. Энэ нь сонин хачин зүйл туршиж үзэх дуртай хүмүүст тун ч зохимжтой зүйл бөгөөд будааны дарсан дээр дөнгөж сая алсан аварга могой буюу кобраны цусыг нэмж хийсэн вино юм. Зарим хүмүүс бүр зүрхийг нь нэмж хийгээд хутгаж уудаг байна. 

facts about wine

5. АНУ-д архидан согтуурахыг хориглох "хуурай хууль" хэрэгжиж байх үед усан үзэмний жүүсний ханд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах нэгэн далд санаа бүхий санамж бичсэн нь градустай зүйл уух дуртай хүмүүст бөөн завшаан болсон байдаг. Тэд "Жүүсний хандыг усаар найруулсны дараа олон хоног торхонд нь хадгалахыг хориглоно. Ингэвэл таны жүүс дарс болох тул та болгоомжлоорой" гэсэн байжээ. 

6. Дарсыг үнэрлээд нэр төрөл, он, нутгаар нь таних дэлхийн тэмцээн анх 2003 онд болж аваргаа тодруулж байжээ. Richard Juhlin хэмээх Шведийн биеийн тамирын багш залуу 50 төрлийн дарсны 43-ыг нь гарал үүсэл, угшил, төрөл, оноор нь таньж дэлхийн аварга болж байсан бол 2-р байранд орсон хүн зөвхөн 4 төрлийг л таньж ялгаж чаджээ. 

facts about wine

7. Дарсыг гал тогоонд ил хадгалах нь чанарыг нь муутгах хамгийн эрсдэлтэй. Бас хөргөгчинд ч хадгалах нь муу гэнэ. Яагаад гэвэл хэт дулаан болон хүйтэн орчин дарсны чанарыг эрс өөрчилж, муутгадаг аж. Харин сэрүүхэн, гэрэл ордоггүй газар хадгалах нь хамгийн сайн. Барууныхан айл бүр шахуу дарсны зоорьтой байдгийн учир энэ. 

8. Та дарс цуглуулагч бол дарсаа босоогоор нь хадгалж болохгүй. Учир нь дарсны үйсэн бөглөө хатаж хорчийсноор зай үүсч гаднаас агаар орж дарсыг муутгах аюултай. Сайн чанарын дарс жинхэнэ үйсэн бөглөөтэй байдаг бөгөөд хэвтээгээр хадгалах зориулалттай. 

facts about wine

9. Австралид хийсэн нэгэн судалгаагаар өдөрт 2 хундага дарс уудаг эмэгтэйн сексийн дур хүсэл огт уудаггүй эмэгтэйнхээс хавьгүй өндөр байдаг нь гэж гарчээ. 

10. Дарс сонирхогч, дарсны хоббитой хүмүүсийг oenophilia гэж нэрлэдэг байна. Хөгжилтэй санагдаж болох ч ресторануудыг жинхэнэ түйвээгчид нь тэд байдаг гэнэ. Өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан төрөл бүрийн мэдэх мэдэхгүй дарс сураглаж, жинхэнэ хуурамчийг ялгаж, мэдэрч сандаргадаг гэнэ. 

facts about wine

Ред: Энэ дашрамд дарсны талаар танд сонин байж магадгүй өөр сонин баримтууд хэлье. 

1. Дарсыг зөвхөн усан үзмээр хийдэггүй. Анар, алим, мойл зэрэг жимсүүдээр хийж болдог.
2. Дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч 5 улс бол Итали, Франц, Испани, АНУ, Аргентин юм. 
3. Цагаан дарс удах тусам өнгө нь нэмэгддэг бол улаан дарс өнгөө алддаг. 
4. Калифорниад бусад газруудаас илүү хамгийн их Chardonnay усан үзэм ургадаг.
5. 150 грамм дарс нь 100 калори агуулдаг. Харин 340 грамм шар айрганд энэ хэмжээний калори агуулагддаг.
6. “OENOPHOBIA” гэдэг нь дарсанд дургүй, үзэн ядах мэдрэмжийг хэлдэг бол “OENOPHILIA” гэдэг нь эсрэгээрээ дарсанд асар их дур сонирхолтой хүнийг хэлдэг байна.

Эх сурвалж: adme.ru

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.