Шинжлэх ухааны үндэстэй бас өөрт тааламжтайгаар турах тун энгийн арга

Twitter Print
2017 оны 04-р сар 04-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Оройн хоолоо идчихсэн байдаг. Гэтэл яг унтахын өмнө гэдэс хонхолзож эхэлдэг байна шүү. Ийм явдал танд тохиолдож байсан уу? Тэгвэл та ганцаараа биш ээ. Дэлхийн олон оронд сая, сая хүн ийм байдалд ордог. Харин үүнээс зугтаж гарах сайхан арга байна. Энэ бол ВИНО. Тийм ээ, та зөв уншсан, вино гэж.

Харвардын их сургуулийн хэсэг эрдэмтэд унтахын өмнө хундага дарс уух нь хавчуургатай талх идсэнтэй тэнцэх боловч эрүүл мэндийн талаас хамгийн ашигтай вариант болохыг судлаж мэджээ. Унтахын өмнө хундага дарс уух нь цусан дахь сахарыг багасгах, сексийн чадамжийг нэмэгдүүлэх, бас илүүдэл жингээ хасах хамгийн шилдэг арга гэдэг нь туршилтаар нотлогджээ.   

Унтахын өмнө хундага дарс уусаар 3 долоо хоногийн дотор 3 кг турсан 47 настай Линда Монк саяхан өөрийн туршлагаасаа хуваалцсан байна. Тэрээр вино уух нь гурилан бүтээгдэхүүн, бялуу, печень, төрөл бүрийн амтат боов, шоколад зэргийг идэх дур хүслийг буулгадаг гэж тайлбарлаж байгаа юм. 

Орчин үеийн аз жаргалтай гэр бүлийн тухай судлаач Тим Феррис хүртэл үдэш хундага дарс уух нь хүнийг аз жаргалтай болгож, улмаар тайван амгалан нойрсуулснаар өглөө өөдрөг, баяр баясгалантай сэрэхийн үндэс болдог гэжээ. Баяр баясгалантай, өөдрөг боссон хүн тэр өдөртөө ажил хэрэг нь бүтэмжтэй, аз жаргалтай байж, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. Иймд улаан вино бол хамгийн сайн "зууш" бас өөрөө өөртөө даруулга болох нь.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа нь 20,000 гаруй хүнийг хамруулан, 13 жилийн турш хийсэн тул томоохон судалгааны ажилд тооцогдоно. Өдөрт дунджаар хагас шил улаан вино уудаг эмэгтэйчүүд жирийн өдрүүдээр вино огт уудаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүүдэл жингийн асуудалгүй, бас илүү зүйлд санаа зовж стрессд ордоггүй, илүү аз жаргалтай, баяр баясгалантай, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нь ажиглагджээ. 

40 настай сэтгүүлч эмэгтэй Саманта Меррит өөрийн илүүдэл жин, үдэш орой гал тогоо руугаа гүйдэг байсан зуршлаасаа улаан виноны ачаар л салсан гэжээ. Одоо тэр хүссэн хэмжээндээ жингээ барьж, тэрний хэрээр амьдрал нь сонирхолтой сайхан болсон гэнэ. Урд нь эрчүүд өөрийг нь эргүүлэх тухай ер санадаггүй байсан бол одоо өөрт нь залуучууд сээтэн хаяхыг мэдрэх болжээ. 

Энд улаан вино уух тухай яригдаж байгаа ч хэзээ ч шил шилээр нь уух тухай яригдаагүй. Нэг үдэш уух хэмжээ хамгийн дээд тал нь 2 хундага гэдгийг та хатуу санах хэрэгтэй. Хичнээн ашигтай байлаа ч аливаа зүйл эрсдэл дагуулдагийн адил виног хэтрүүлэн хэрэглэх нь бас л нэг төрлийн эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа хэрэг. Учир нь вино бол архины төрлийн ундаа бөгөөд өөртөө калори ихээр агуулдаг. 

Иймд ердөө л 1-2 хундага вино уугаад эрүүл аж төрж, өөртөө итгэлтэй байж, хүссэн хэмжээндээ жингээ барьж аз жаргалын амтыг мэдрээрэй.  

Эх сурвалж: http://fithacker.ru/articles/neozhidanno-prostoy-sposob-pohudet/

Орос хэлнээс орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.173) 2015-07-25 01:21
      • 0
      • 0

      сайн чанарын виног яаж таних вэ

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-05-25 16:59
      • 0
      • 2

      Улаан дарсыг зүгээр ч нэг Бурхадын уудаг цэцгийн бал гэж нэрлээгүй байлтай.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.124) 2015-05-23 12:05
      • 0
      • 5

      Хамгийн гол нь сайх вино уугаарай. Тэрнээс будаг оруулчихсан хямдхан винонцор битгий авч эрvvл мэндээ хордуулаарай. Жинхэнэ усан vзмийн дарс бол эрvvл мэндицн хаан гэдэг дээ. Улаан дарс бас цус сайн телжvvлдэг, даралт хэвийн байлгадаг гэдэг дээ.

      Хариулах