Монголын жүдочид дэлхийн шилгүүдтэй өрсөлдөнө

Twitter Print
2015 оны 05-р сар 22-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Морокко улсын Рабат хотноо “World masters” тэмцээн болох гэж байна. Энэ удаа шилдэг 16 орны төлөөлөл өрсөлдөх юм. Дэлхийн чансаанд эхний 16-д бичигддэг шилдэг тамирчдын оролцдог энэхүү тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч оролцоно. Монголын багийн хувьд ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллах бол эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, +100 кг-д Д.Өлзийбаяр нар зодоглоно.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д А.Сумъяа, 70 кг-д 2015 оны Ази тивийн аварга Ц.Наранжаргал эх орноо төлөөлөн барилдах билээ. Тус тэмцээн нийт 200.000 ам.долларын шагналын сантай юм. Мөн жин тус бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авахаар болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom