Тэд ирээдүйд эх орноо авч явах боловсон хүчинг бэлдсэн шиг бэлддэг юм

Twitter Print
2019 оны 11-р сар 16-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 4 дэх өдөр Солонгос улсын Сөүл хотод төгсөлтийн ерөнхий шалгалт өгөх байсан нэгэн сурагч шалгалтандаа шөнөжин бэлдэж хоноод шалгалт болохоос хэдхэн минутын өмнө сэрсэн байна. Тэрээр энэ шалгалтыг өгч чадахгүй бол бүхэл бүтэн нэг жил өнжихөөс гадна түүний хичээл зүтгэл талаар нэг болох байлаа.

Сурагч хүүгийн гэр Мапу хэмээх дүүрэгт байдаг бөгөөд шалгалт өгөх сургууль нь гэрээс нь 5.8 км зайтай. Түүний сургууль Сөүлийн хамгийн их түгжээтэй хэсэгт байдаг байна. Мапугаас сургууль хүртэл нь багадаа 20 минут зарцуулдаг.

Сурагч хүү Мапу дүүргийнхээ цагдаагийн газарт уйлан учраа хэлэхэд цагдаагийн ажилчид түүнийг машиндаа суулган маяакаа асаан давхисан байна.

Өглөө ажил эхлэх цаг учир маш их түгжрэлтэй байлаа. Цагдаагийн машин цагаан хоолойгоор "Уучлаарай төгсөх шалгалтаа өгөх сурагч шалгалтаасаа хоцрох гээд байгаа тул зам тавьж өгөхийг хүсч байна" гэхэд бүх машин цагдаагийн машинд зам тавьж өгч байлаа. Учир нь төгсөлтийн шалгалт ямар чухал болохыг тэд мэддэг учраас.

Ийнхүү 20 минут зарцуулдаг газар цагдаагийнхан 7 минутын дотор сургуулийнх нь гадна хүргэж иржээ. Шалгалт эхлэхээс 2-хон минутын өмнө хүрч чадсан сурагч нүдэндээ нулимс дуслуулан "Баярлалаа баярлалаа" хэмээн гүйн шалгалтруугаа орж амжсан байна.

Солонгост төгсөлтийн шалгалт гэдэг сурагчдад маш том хариуцлагатай өдөр байдаг. Энэ өдөр ихэнх албан байгууллагууд төгсөлтийн шалгалт өгөх хүүхэдтэй бол ажилтандаа чөлөө өгөх, хоцорч ирэхийг хүлээн зөвшөөрдөг.

Цагдаагийн газрын зүгээс нэмэлт хүч гарган сургуулийн ойр орчимд түгжрэл үүсгэхгүй байх, сигнал дохиолол ашиглахыг хориглодог. Мөн цагдаагийнхан энд тэнд цагдаагийн машинаа байрлуулж хоцрох магадлалтай сурагчдыг хүргэж өгөхөд бэлэн байдалтай байдаг.

Солонгос улс бол боловсролыг 1-рт тавьдаг. Тэд ирээдүйд эх орноо авч явах боловсон хүчингээ бэлдсэн шиг бэлддэг юм.

Э. Ижилболд

Сөүл, Солонгос улс

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.