“World cup 2030”-ын төлөө Өмнөд Америкийн орнууд өрсөлдөж эхэллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 22-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

 

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Чили улс өрсөлдөх болсноо мэдэгдлээ. 2018 онд ОХУ, 2022 онд Катар улсад болно. Харин 2026 оных одоогоор тодорхойгүй байна. Харин Чили улс 2030 оны “World cup”-ын төлөө өрсөлдөх юм. Энэ тухай Чилийн мэргэжлийн хөлбөмбөгийн үндэсний хорооны тэргүүн Серхео Хаде хэлэхдээ “2030 оны дэлхийн аваргыг чадвал дангаараа, чадахгүй бол Уругвай улстай хамтран зохион байгуулахын төлөө одооноос бэлтгэж байна. Бид 2015 оны тэмцээн уралдаануудыг дээд түвшинд зохион байгуулах болно” гэсэн аж.

Энэ зун тус улсад 17 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээн болно. Олон улсын хөлбөмбөгийн холбоо тив бүрт дэлхийн аваргыг зохион байгуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Харин үүнээс хойш ямар ч улс нэр дэвших эрхтэй болсон.

2030 оны “World cup”-ыг зохион байгуулах хүсэлтээ одоогийн байдлаар Уругвай, Аргентин зэрэг орнууд илэрхийлээд байна. Чили улс нь 1962 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.