"Лалын улс"-д гадаадын 16-17 мянган иргэн нэгджээ

Twitter Print
2015 оны 05-р сар 22-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Ирак, Сири дэх "Лалын улс" бүлэглэлийн босогчдын дунд гадаадын 16000-17000 иргэн байна гэсэн тайлан гарчээ.

Дөрөвдүгээр сарын нэгэн өдөр Кавказын тосгоны өсвөр насны хоёр хүү гэрээ орхин, дайнд оролцохоор явсан байна. Мөн Миннесота муж улсын Миннеаполис хотын 20  настай охин найзынхаа паспортыг хулгайлж, мөн л аюултай аялалд гарчээ. Шинэ Зеландын хамгаалалтын ажилтан, загасчлах, ан агнах хоббитой канад залуу мөн ариун дайнд оролцохоор Ирак, Сирийг зорьсон байна. Ингэснээр 90 гаруй орны 16000-17000 эрэгтэй, эмэгтэй хүн Сири болон Иракийг зорьж, “Лалын улс” бүлэглэлийн төлөө дайтахаар нэгдсэн болохыг Өрнөдийн бие даасан байгууллагын хийсэн судалгаа харуулжээ.

“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа газар нутагт ирж дайтаж, удирдлага, эмч, шүүгч, инженер, эрдэмтэн зэрэг мэргэжлээр ажиллаж, шинэ гэр бүлтэй болохыг дэлхийн лалын шашинтнуудад тус бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади уриалсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (37.14.128.206) 2015-05-22 16:12
      • 0
      • 1

      хэвлэлээр худлаа мэдээ цацаад хараар харагдуулаад байгаа болхоос мосул мэтийн хотууд нь амьдрал жигдрээд нам болцон юм байхчүүлээ.гуйлга гуйх хориотой.хэрэв өлсөж цангавал мөнгөний байрлуу оч гэсэн байгаа.мөнгөний байр гэдэг нь закат төлдөг газар юм.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.161) 2015-05-22 18:33
      • 1
      • 0

      tsagaan yum chi uuruu yavaach

      Хариулах