ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр: Би согтуу байсан учраас санахгүй байна

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас Инчон хүртэлх нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн эсэхээ сайн санахгүй байна хэмээн мэдүүлжээ.

БНСУ-ын Цагдаагийн газрын өнөөдрийн мэдэгдэлд энэ талаар дурьдсан бөгөөд ҮХЦ-ийн дарга хоёр дахь удаагийн байцаалтын үеэр ингэж хэлсэн байна. Д.Одбаяр нь аравдугаар сарын 31-ний өдөр Инчон руу Korean Air компанийн онгоцоор нисэхээс өмнө Монголын нисэх онгоцны буудалд архи уусан аж. Улмаар нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгт гар хүрсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тэрбээр “хохирогч тэгэж хэлсэн бол архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж ийм зүйл хийсэн байж магадгүй” гэх мэтээр хоёрдмол утгатай мэдүүлэг өгсөн байна.

Өмнө нь буюу 11 сарын 1-нд  Д.Одбаяр мэдүүлэг өгөхдөө өөрт холбогдох хэргийг үгүйсгэж, ард нь сууж явсан хүний үйлдлийг өөртэй нь андуурсан хэмээж байсан гэнэ. Цагдаа нар өөр нэг үйлчлэгчид дарамт үзүүлсэн түүнтэй хамт явсан А гэх хүнийг эрэн сурвалжуулахаар Интерполд хандсан аж. А нь 11 сарын 1-нд Д.Одбаяртай хамт баривчлагдсан ч, дипломат халдашгүй эрхтэй хэмээж, мэдүүлэг өгөлгүйгээр Солонгосыг орхисон байна.

Эх сурвалж: KBS

Г.Ананд

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.157) 2022-03-23 02:12
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.14) 2019-11-05 10:57
      • 0
      • 0

      ичээсэй дээ

      Хариулах

    • Гайхширсан амьтан

      (192.82.69.21) 2019-11-04 22:15
      • 0
      • 0

      "Бандааш" Гантулга, "хүчин" Мурат, "нойр" Оюунханд, "боов" Оюунчимэг, "мулгуу" Билэгт, "казино" М.Х-үсгээр эхлэгчид...одоо дээр нь энэ "өгзөг" Одбаяр... Ай хөөрхий энэ ТОМЧУУД-ыг одоо тэгээд яанам бэ

      Хариулах

    • Зочин

      (92.45.250.97) 2019-11-02 18:26
      • 0
      • 1

      Deer doorgvi gvriigeestei. Barigdsan hernee vgvi geed tas gvriihiig ni yanaa. Shivshgiin har bulainuud

      Хариулах