Лалын зандалчид Сирийн эртний түүхт Палмира хотыг эзлэн авчээ

Twitter Print
2015 оны 05-р сар 21-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

"Лалын улс" бүлэглэлийн зандалчид Сирийн эртний түүхт хот Палмираг бүхэлд нь эзлэн авсан байна. Сирийн засгийн газрын цэрэг тэдний эсрэг шургуу тулалдсан хэдий ч хотыг хяналтаас алдсан болохыг тус улс дахь Хүний эрхийг хамгаалах Ажиглах зөвлөлийн гишүүд мэдээлжээ. Гэвч хотын хамгаалж байсан цэргийнхэн одоо хэрхсэн нь тодорхой бус байгаа аж.

"Хотыг эмх замбараагүй бөмбөгдсөн"-ий улмаас ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд ихээхэн хохирол амссан тухай нийгмийн харилцааны сүлжээнүүд мэдээлж байгаа бол  зарим блоггеруудын мэдээллээр Дейр-эз-Зор хотыг мөн алдсан ажээ.

Лалын зандалчид хотын хойд хэсгээс дайрч өглөө гэхэд хот эзлэгдсэн болохыг мэдсэн тухай тулааны үйл явцыг алдалгүй ажиглаж байсан  The Telegraph сонин мэдээлсэн бол уг мэдээллийг мөн ЮНЕСКО баталжээ.

Нутгийн оршин суугчдын мэдээлсэнээр, лалынхан хотын хойд хэсэгт орших аюулаас хамгаалах байгууллагын барилгыг эзлэн авсаны дараа засгийн газрын цэргүүд зугтсан байна. Нийгмийн харилцааны сүлжээнд Сирийн цэргүүдийг хулчгар, урвагчаар нь дуудан доромжилж байгаа аж.

Сирийн хууль сахиулах байгууллага хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэний зэрэгцээ эртний дурсгалт хөшөө дурсгалуудыг аюулгүй газарт шилжүүлэх ажиллагаа явуулж байсан аж.

Лалын зандалчид өнгөрсөн долоо хоногт Палмира хотод довтолж тавдугаар сарын 16-нд ихэнхи хэсгийг нь эзэлж авсан бол 24 цагийн дотор цохигдон гарч байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • исис

      (37.14.128.206) 2015-05-26 03:57
      • 0
      • 0

      наад ассадын цэрэг гээд байгаа чинь ираны шийтүүд шүү дээ.манай улсыг хятадууд эзэлчээд монголчуудыг тэмцхэд зандалчид гээд байвал ямар вээ.нутгаа ираны америкын хорт ноходуудаас чөлөөлж байгаа суннагын зоригт эрсүүдийг бүү доромжил

      Хариулах

    • Хуц муу лал

      (112.72.9.22) 2015-05-21 11:23
      • 0
      • 1

      Муусайн лалынхан хуцаарай, хүүхэд эмэгтэйчүүдийг алаад байгаа новшнуудыг зандалчид гэхгүй яаадгийн

      Хариулах

    • Зочин

      (202.5.196.254) 2015-05-21 10:14
      • 0
      • 1

      Хэн нь зандалчин болдоо. Мэдээ бичихдээ анхаармаар юм.

      Хариулах

    • naagii

      (202.179.11.74) 2015-05-21 10:12
      • 1
      • 0

      zandalchid bish temtsegchid shu dee

      Хариулах