Оросын сөрөг хүчний удирдагч гэгдээд буй Алексей Навальный гэж хэн бэ

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Алексей Навальный бол Оросын номер нэг оппозиционер гэгдээд байгаа залуу юм. Сөрөг хүчний удирдагч гэхэд бас жаахан учир дутагдалтай байх. ОХУ тоталитар дэглэмтэй учир сөрөг хүчин жинхэнэ утгаараа оршин байх боломжгүй байгаа юм.

Навальный хуульч мэргэжилтэй бөгөөд Авлигатай тэмцэх сан (Фонд борьбы с коррупцией) гэдэг байгууллагын тэргүүн юм. Уг фонд нь ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон түүний гэр бүлийн гишүүд тойрон хүрээлэгчид хэрхэн улс орноо тонон дээрэмдэж ер бусын баян амьдардаг талаар сурвалжлан баримтат нэвтрүүлгүүд хийдэг. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тухай "Он вам не Димон" баримтат нэвтрүүлэг гарсны дараахан Медведевийг Ерөнхий сайдаас нь буулгасан байдаг гэх мэт их олон баримтат нэвтрүүлэг хийсэн нь ОХУ-ын улс төрийн элитүүдийн үнэн дүр төрхийг харуулж чадсан байдаг.

Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө хийсэн "Дворец Путина" баримтат нэвтрүүлэг нь хамгийн их дуулиан тарьж байна.

Өнгөрсөн оны 8-р сард Алексей Навальныйг новичокийн төрлийн хороор хордуулан алахыг завдсан бөгөөд түүнийг гэр бүлийнх нь хүсэлтээр Берлиний Шарите эмнэлэгт зөөвөрлөн эмчилж эдгэрүүлсэн билээ. Эмчилгээний зардлыг хилийн чанадад амьдардаг Оросын хоёр бизнесмен нэг айтишник залуу гурав хуваан төлсөн гэдгийг ил тод мэдээлсэн байдаг.

Эдгэрээд Орос руугаа буцах эсэх асуудалд Навальный эрс шийдэмгий буцна гэсэн байр суурьтай байсан нь олон хүний гайхшралыг төрүүлж цовдлуулахаа мэдсээр байж Йерусалим руу явж байгаа Ийсус Христостой ч зүйрлэсэн байдаг.

Ер нь олон хүн Навальныйг хувь хүнийх нь хувьд ер бусын аймшиггүй чин зоригтой хүн гэж үнэлсэн байдаг. Тийнхүү тэрээр эхнэрийн хамт Берлиний жижигхэн нисэх буудлаас ОХУ-ын Победа эйрлайны энгийн ангиллын жижиг онгоцоор эх орноо зорьсон билээ.

Навальныйн зорчиж явсан онгоц Внуково нисэх онгоцны буудалд буух ёстой байсан бөгөөд тэнд нь олон дэмжигчид нь цугласан байснаас болсон уу уг онгоцыг Шереметево буудал руу чиглүүлэн, тус буудал рүү хүргэдэг Ленинградын гэж нэрлэгддэг өргөн чөлөөний хөдөлгөөнийг хааж байгаад онгоцыг буулгасан байдаг. Харин Навальныйг гаалийн болон паспортын шалган нэвтрүүлэх өнгөрөнгүүт баривчлан цагдаагийн хэлтэс дээр шүүх хурал хийж хорьсон юм.

Алексей Навальный 1976 онд цэргийн албан хаагчийн гэр бүлд төрсөн, 44 настай, украйн аав, орос ээжтэй, орь залуу насандаа гэрлэсэн өөртэйгөө нас чацуу үзэл бодол нийлдэг сайн хамтрагч нь болж чаддаг сайхан эхнэртэй, хорин настай охинтой арван гурван настай хүүтэй, РУДН /Российский Университет Дружбы Народов/ төгссөн хуульч мэргэжилтэй. Улс төрчдөөс Нельсон Манделаг шүтдэг, 189 см өндөр, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг энгийн нэг залуу.

Орчуулсан: Жамсранжавын Даваадулам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.210) 2021-01-27 15:57
      • 0
      • 0

      өмхий оросууд нэг нь нөгөөгөө ална уу яана хэнд хамаатай. Монголын хувьд нэг ч гэсэн орос, нэг ч гэсэн хятад цөөрч байвал сайн.

      Хариулах