Путины айчлал маргаантай арлуудын асуудлыг шийднэ гэдэгт найдаж байна

Twitter Print
2015 оны 05-р сар 21-нд 07:56 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Курилийн эргэн тойронд үүссэн маргааныг шийдэх зорилгоор Токиод айлчилна гэдэгт Японы эрх баригчид найдаж байна гэж тус улсын Либерал-Ардчилсан намын орлогч дарга Масахико Комура мэдэгджээ.
“Бид газар нутгийн асуудлыг шийдэн, энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Мөн үүний тулд Ерөнхийлөгч Путин Японд айлчлаасай гэж бид хүсч байна. Ерөнхий сайд Шинзо Абэ энэ талаар нухацтай бодож байгаа” гэж Комура ОХУ-ын Улсын думын дарга Сергей Нарышкинтай Токио хотод уулзахдаа хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ жилийн айлчлалд бэлтгэх ажлыг Токиогийн эрх баригчид үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа болохыг Японы Гадаад хэргийн яам урьд нь нотолсон байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.