Нийслэлийн шилдэг хүүхдийг шалгаруулна

Twitter Print
2013 оны 12-р сар 18-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Өөрийн мэдлэг, авъяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулж урамшуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн шилдэг хүүхдийг:
“Шилдэг тамирчин хүүхэд”
“Шилдэг авъяаслаг хүүхэд”
“Шилдэг бүтээлч хүүхэд”
“Шилдэг оюунлаг хүүхэд”
“Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинациар шалгаруулах юм.

“Шилдэг тамирчин” хүүхдийг спортын өндөр амжилт гаргасан спортын төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн, олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн зэрэг шалгуураар дүгнэх бол “Шилдэг авъяаслаг” хүүхдийг урлагийн өндөр амжилт гаргасан, яруу найрагч, дуу, бүжиг, хөгжим гэх мэт урлагийн төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн байх, олон улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гаргасан, тайлан тоглолт, уран бүтээл хийж олны хүртээл болгосон байх зэрэг үзүүлэлтээр шалгаруулах юм.

Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдийг шагнах ёслолын ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13:30 цагт Нийслэлийн Иргэний танхимд болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.