“Хилчин” спортын хорооны бөхчүүд зүүн хязгаарт…

Twitter Print
2015 оны 05-р сар 20-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Хил хамгаалах байгуулагын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг энэ сарын 15-наас 25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудад зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд “Хилчин” спорт хорооны дарга, улсын заан, дэд хурандаа М.Мягмарсүрэн, улсын аварга, дэд хурандаа С.Мөнхбат, улсын гарьд, ахмад Ж.Бат-Эрдэнэ, дэд хурандаа Д.Баасандорж, М.Өсөхбаяр, ахмад Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага, ахмад Ц.Содномдорж, улсын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, ахмад П.Ганхүү, ахлах дэслэгч С.Багахүү зэрэг бөхчүүд оролцож байгаа юм.

Энэ удаагийн үйл ажиллагаа Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангиас гараагаа эхэлж, улсын цолтой бөхчүүд тус ангийн удирдлагууд болон цэрэг дайчидтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн спорт хороонд орон нутгийн ард иргэдэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой хүчит 64 бөхийн барилдаан боллоо.

Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Б.Соронзонболд, Т.Санчир, улсын харцага Э.Оюунболд, П.Ганхүү нар үлдсэн. Харин үзүүр түрүүнд улсын харцага Э.Оюунболд, П.Ганхүүг өвдөг шороодуулснаар Хэнтий аймагт зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд түрүүлжээ. Улсын цолтой бөхчүүд өмнө нь ийнхүү нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хилийн анги, отрядуудад ажиллаж байгаагүй билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.