Ёолкноор хөлдөж үхээд яах юм бэ?

Twitter Print
2013 оны 12-р сар 18-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтах гэж байгаад нэгмөсөн энэ ертөнцтэй шампанск буудуулан салах ёс хийчихдэг золүй явдал ёолкоо дагаад олширч байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа. Христийн суртахуунаар 13-ны хар Баасан гариг угаасаа муу байсандаа ч биш тасартлаа ууж ёолкдоод дүн өвөл гудамжинд осгон  амь алдсан тохиол 5 гарчээ. Хагас сайн өдөр уг нь ажил хийдэггүй тал хувийн сайн өдөр хэдийн боловч хагас муу өдөр болов.

Бүтэн сайн нь бүтэн муу болов. Энэ сарын 13-15-ны хооронд 22 хүн согтуу байдалтай осгон нас барж ганц олдох амьдралаа үрсэн байна. Монголын ёолк цагтаа эхэлж өгдөггүй, эхэлсэн хойноо баярлаж өгдөггүй, нэг баярлачихаар салж өгдөггүй, нэг нь нөгөөгөө архиар шахаж, ширээний дарга томилох мэтээр амьдрах тасалбарыг нь хүчингүй болгочихдог бүдүүлэг харанхуй ёс горимоо өвлийн өвгөний тулсан модоор таягдан гээхгүй бол халуун амь хөшиж, бүлээн зүрх хөлдсөөр байна. Ажлын өдрүүдэд дундчаар гурван хүүхэд автомашины осолд өртсөн халгаатай, амралтын хоногуудад залуучууд харшийн ёолктой байгаа гэж анхааруулж буйг болгооно уу.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.