Цагаачлагчид тээвэрлэгчдийг хянах тэнгисийн хүчин байгууллаа

Twitter Print
2015 оны 05-р сар 20-нд 07:53 цагт
Мэдээний зураг,

Ливийн иргэдийг хууль бусаар тээвэрлэгчидтэй тэмцэхийн тулд Европын Холбооны сайд нар тэнгисийн цэргийн хүчин байгуулах төлөвлөгөөг дэмжин баталлаа.

Тэнгисийн цэргийн хүчин Италийн адмиралын удирдлага дор Ромд төвтэйгээр ирэх сараас үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдэв.

Европт хүрэхийн тулд Газар Дундын тэнгисийг аз туршин гаталж буй Африк болон Ойрхи Дорнодын хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэхээр Европын холбоо тэмцэж байна.

Могеринигийн хэлснээр, тэнгисийн цэргийн хүчин хууль бусаар тээвэрлэгчдийг тагнан мэдээлэл цуглуулах, хууль бусаар тээвэрлэгчдийн завь, хөлөг онгоцуудыг шалган илрүүлэх болон тэдгээр завийг устгах гэсэн гурван үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.