Шар тивийн бүсгүйчүүд волейболын аваргаа тодруулна

Twitter Print
2015 оны 05-р сар 19-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад энэ сарын 20-ноос 28-ны хооронд болно. Энэ удаа Иран, Энэтхэг, Казахстан, Шриланка, Туркменистан, БНХАУ, Тайвань, Хонгконг, Япон, Монгол, БНСУ, Австрали, Фижи, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн 16 орны шигшээ баг өрсөлдөх юм. Харин Монголын шигшээ багийн охид “С” хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багтай эхний тоглолтуудыг хийнэ.

Мөн “А” хэсэгт БНХАУ, Иран, Фижи, Энэтхэг, “В” хэсэгт Тайланд, Тайвань, Хонгконг, Шриланка, “D” хэсэгт БНСУ, Казахстан, Австрали, Филиддин оржээ.

Манай багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллах юм. Харин багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал (багийн ахлагч), А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтжээ.

Монголын волейболын холбооноос шигшээ багийг бүрдүүлж, хоёр сарын хугацаанд бэлтгэл хийснээр урд хөршийг зорьж байна. Энэ удаагийн шигшээ багт харьцангуй залуу тамирчид багтсан бөгөөд багийн дундаж өндөр 1,78 см аж.

18 дахь удаагийн Ази тивийн АШТ-ий медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгох бөгөөд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, эхний наймд орох зорилго тавьжээ.

Ази тивд волейболын спорт өндөр хөгжсөн. БНХАУ-ын эмэгтэйчүүд 2004 онд Грекийн Афин хотод болсон зуны Олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Олимпийн наадмын шилдэг финалын тоглолтуудын нэг болон түүхэнд үлдсэн тэр тэмцээнд БНХАУ-ын баг ОХУ-д эхний хоёр үед хожигдсон. Гэхдээ сүүлийн гурван үед дараалан ялалт байгуулж, Олимпийн алтан медаль хүртсэн юм.

Волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

1

Япон

7

3

3

2

БНСУ

4

4

8

3

БНХАУ

3

6

4

4

Иран

2

1

1

5

Австрали

1

2

1

6

Казахстан

0

1

0

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.