Жүдочид тивдээ эхний гуравт орлоо

Twitter Print
2015 оны 05-р сар 19-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-наас 17-ны хооронд Кувейд улсын Кувейт хотод боллоо. Энэ удаа 31 орны 201 эрэгтэй, эмэгтэй жүдочид өрсөлдсөн юм. Өнөө жил маш хариуцлагатай тэмцээн уралдаанд оролцох ёстой. Учир нь дараа жил Бразил улсад зуны Олимпийн их наадам болох тул тивийн аваргад амжилттай оролцож, цаашлаад дэлхийн аваргад бүтэн багаараа оролцож, Олимпийн наадмын эрхийг бүтэн багаараа авах хэрэгтэй билээ.

Куветын дэвжээнд манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан ОУХМ Ц.Мөнхзаяа финалд Японы залуу бөх Н.Махог ваза-ари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн. Мөн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал аваргын төлөөх барилдаанд Узбекистаны Гулнозаг боох мэхээр цэвэр хожиж, улсынхаа хоёр дахь алтан медлийг энгэртээ зүүсэн аж.

Бусад бөхчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Азийн наадам, Ази тивийн аваргын медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ М.Бундмаа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар хүрэл авсан. Мөн багийн барилдаанд эмэгтэйчүүд хүрэл медаль хүртсэн юм.

Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

1

Япон

6

3

5

2

БНСУ

3

3

4

3

Монгол

2

2

3

5

БНХАУ

2

0

3

6

Узбекистан

1

2

2

7

Казахстан

0

1

4

8

БНАСАУ

0

1

2

9

Кыргизстан

0

1

1

10

Тайвань

0

1

0

11

Тажикстан

0

0

2

12

Иран

0

0

1

13

Пакистан

0

0

1

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.254.111.194) 2015-05-19 12:28
      • 0
      • 0

      Мөнхзаяа, Наранжаргал нартаа болон бусад медаль авсан тамирчиддаа байх хүргэе.

      Хариулах