“Реал Мадрид”-ын сагсан бөмбөгчид “Евролиг”-т босоо байв

Twitter Print
2015 оны 05-р сар 19-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн Евролигийн 2014-2015 оны улирал өндөрлөх дөхөж байна. Энэ удаа “А” хэсэгт Испанийн “Реал Мадрид”, Туркийн “Истанбул”, Литвийн “Каунас”, Италийн “Сассари”, ОХУ-ын “Новогород”, “Казан”, “В” хэсэгт Израйлийн  “Тел Авив”, Испанийн “Малага”, Германы “Берлин”, Хорватын “Загреб”, Францын “Лимогес”, ОХУ-ын “ЦСКА Москва”, “С” хэсэгт Испанийн “Барселона”, Грекийн “Панатинайкос”, Туркийн “Фенербахче”, Италийн “Милан”, Германы “Мюнхен”, Польшийн “Жеркеле”, “D” хэсэгт Грекийн “Олимпиакос”, Испанийн “Валенсиа”, “Виктория”, Туркийн “Галатасарай”, Серб “Блеград”, Литвийн “Клапедиа” багууд оролцож байгаа аж.

Харин хагас шигшээд Испанийн “Реал Мадрид”-Туркийн “Фенербахче”-г 96:87, Грекийн “Олимпиакос”-ОХУ-ын “ЦСКА Москва”-г 70:68-аар хожсон юм. Мөн аваргын төлөө “Реал Мадрид” хүчтэй өрсөлдөгч “Олимпиакос”-ийг 78:59-өөр буулган авч, энэ тэмцээнд ес дэх удаагаа түрүүллээ. Мөн тэд 1995 оноос хойш арван улирлын дараа аваргын тавцанд зогсож байгаа нь энэ юм.

"Евролиг"-ийн бүх цаг үеийн түүхэнд алтан медаль хүртсэн багууд

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.