Богд ууланд гарсан түймрийг цаг алдалгүй унтраалаа

Twitter Print
2015 оны 05-р сар 19-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн хавар хуурайшилт ихтэй, цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байгаа учир ой хээрийн болон ахуйн түймэр гаргах нь элбэг байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг зүүн аймгуудад хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан.

Үүний зэрэгцээ нийслэл хотын ногоон бүст өнгөрсөн сарын сүүлээр хээрийн түймэр гарсан. Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны ороц Богд хан уулсын Богны ам гэдэг газар түймэр гарсан байна. Харин нутгийн иргэд, онцгой байдлын газрын аврах гал унтраах албаны хүмүүс шуурхай ажиллаж, газар авахаас нь өмнө унтраасан аж.

Ямар учраас түймэр гарсан гэдгийг нь мэргэжлийн байгууллага шалгаж байна. Иймд иргэдэд анхааруулахад хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа түлсэн гал, татсан тамхины ишийг бүрэн унтрааж, хориглосон хугацаанд ууланд аялахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • chono

      (103.23.51.2) 2015-05-19 14:13
      • 0
      • 0

      huulia changal hariutslagiig hatuu bolgo.hedii boltol ingej eh ornoo shataah yum bee.

      Хариулах