Тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2013 оны 12-р сар 18-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

Брокер, дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан “Ханш инвест” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 483 тоот тогтоолоор зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Дашрамд дурьдахад, хуульд зааснаар "Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.12, 8.3.1 дэх заалтуудыг үндэслэн эрхийг нь цуцалсан аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.