Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг

2017 оны 03-р сар 30-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг.

Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг www.mongolcom.mn сайт уншигч таны оюуны мэлмийд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 19:  Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг

1. Тахилгат Их Дархан уул

Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд дүнхийх д.т.д 1239 м өндөрт орших орон нутгийн тахилгат уул юм. Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана. 

Урьд цагт Дархан уул нь буга согоо, хандгай элбэгтэй ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт сайхан уул байсан учир нутгийн ард иргэд тахин дархалжээ. Энэ уулын нэрээр аймгаа нэрлэсэн төдийгүй тус уулыг Дархан-Уул аймгийн тусгай хамгаалалтад аваад байна.

2. Дурлалын мод

Зулзагын голын амралтын бүс нутагт ойн дундуур явсан шороон замын дэргэд ийм нэртэй хоорондоо орооцолдож ургасан... хоёр мод байдаг. Эр мод нь өргөн хүрэн, харин эм мод нь нарийхан гоолиг цайвар шаргал өнгөтэй ажээ. Хос модны дэргэд нутгийнхны тахидаг хадаг уясан жижиг овоо байх бөгөөд түүнд залуучууд “Сайхан хань заяаж хайрла” хэмээн сүслэн залбирч мөргөн гуйдаг уламжлалтай.

3. Шарын голын зосон зураг

Дарханаас хойш 25 км зайтай орших Шарын Цагаан нуураас зүүнтээ Шарын голын хөндий рүү хойноос түрж орсон хадтай жижиг уулын урд баруун хормойгоор эртний дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш, хиргисүүр 20 гаруй бий. Уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол-зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан олж илрүүлжээ.

Уг зурагт урагшаа харсан том толигор хаданд далавчаа дэвээд халин нисч буй бүргэд (махчин маягийн шувуу) зураад түүний баруун доор хоёр зэрэгцээ замаар эсрэг зүг xoёр хоёроороо цуварч яваа дөрвөн морьд дүрсэлсэн нь байршлын хувьд сонин байна. Дээд талын замаар явж буй морьд баруун тийш, доод замаар явж буй хоёр морь зүүн тийш цуварч явна Морьдыг гурвалжин шовх чихтэй, урт биетэй, нарийвтар хөлтэй дүрсэлжээ.                                                     

Эхний зургаас 2 м орчим зайтай түүний баруун талд байна. Энд өргөн зураасаар дөрвөлжин хүрээ татаж, түүний дотор дээд хэсэгт нь нэг эгнээ таван цэг, төв хэсэгт хоёр хүний тойм дүрс баруун доод хэсэгт нь гурван цэг дүрсэлжээ.                    

Хоёр дахь зургаас баруунтаа 5м орчим зайд орших ба энд гурван хүнийг хөтлөлцөөд зогсч буйгаар дүрсэлсэн бөгөөд тэдний дээр нэг, зүүн талд нэлээд зайтай бас нэг, нийт таван хүнийг дүрсэлжээ.

4. Буурал уулын булш

13-14-р зууны үеийн Монголын эзэнт гүрний нийт 27 булш Хонгор сумын төвөөс хойш орших Их Буурал уулын өвөрт бий. Булш хиргисүүр ухаж төнхөх явдлыг Монголчууд эрт дээр үеэс цээрлэн хориглож ирсэн уламжлалтай.

5. Дүрс нарс

Дархан-Уул аймгийн нутагт Дүрс нарс хэмээх мод байдаг аж. Домог өгүүлэхэд Өөлд-Халхын дайны үед Өөлдийн шар баатар дайтаж явсаар Хушаатын нуруунд тулж иржээ. Нутгийн иргэд Өөлдийн цэргүүдээс эмээж Дондов ламд хандахад тэрээр:

-Би чадлынхаа хирээр нутгийнхаа ард түмэнд туслая. Миний номын ид шид гүйцэх эсэхийг мэдэхгүй, ном айлдаад үзье гэж хэлээд бумбанд байсан рашаанаасаа Өөлдүүдийн ирж буй баруун зүг рүү цацаж гүшээ тэр зүгт хаяв.

Рашаан цацсан гүш (өвс) нь ногоон мод болж, рашааны дусал бүр нь олон мянган ургаа мод болж, түүнийг алсаас харсан Өөлдийн цэргүүд Өндөр гэгээний их цэрэг Хараа голын хөвөөнд ирж буужээ хэмээн айн сандарч зугтсан гэдэг. Мөн Эрхэт уул нь их том баатрын майхан болж харагдсан юм. Иймээс энэ нарсан ойг Дүрс нарс гэж нэрлэжээ. Тэр цагаас эхлэн нутгийн ардууд Эрхэт уул, лам Дондовын рашаан, Хараа гол, Дүрс нарсыг шүтэн биширч Эрхэт уулаа зуны дунд сарын шинийн 15-нд тахиж бороо хур элбэг, зуншлага сайхан болохыг хангай дэлхийгээсээ гуйн залбирч өнөөг хүртэл тахисаар байна. 

6. Лам Дондовын рашаан

Хонгор сумын Салхит багийн урд талд орших Эрхэт хайрхан уул, Хараа гол хоёрын дунд ходоод гэдэс дотрын өвчин анагаах рашаан бий. Эрт дээр үеэс нутгийн хүмүүс зуны дэлгэр цагт энэ рашаанаас уухаас гадна сүү сааль элбэгшсэн үед тогоо нэрэхдээ рашаанаас хийж чанар сайтай шимийн архи гарган авдаг байжээ.

Эрхэт уулын өвөрт Дондов нэртэй зурхайч, номтой том лам байсан бөгөөд тэрээр энэ рашаанаас байнга уудаг байснаас ийнхүү нэрлэгдсэн аж. 

7. Хүйтний голын хадны бичээс

Хүйтний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн ба зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсний ерөнхий утгыг тоймлобол: "Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа" гэжээ.

Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй байна. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ. Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ. 

Зураг 1. Зууван дөрвөлжин хашлагыг улаан ягаандуу зосоор хөвөөлөн зураад дээд талын хэсэгт нь үргэлжилсэн дүрсүүд, доод талынх нь үлдсэн зайд олон тооны дугуй толбо дүрсэлснээс хорь гаруй нь хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том сольбоо чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан (адуу) дүрсэлсэн байна. Тэр амьтны хойд хөлийн доор өөр нэг дүрсийг залгуулан зурсан. Хадны зургийн доод захад далавчаа дэвсэн бүргэд шувууг дүрсэлж, түүний зүүн талд ганц богино босоо зураас зуржээ. 

Зураг 2. Гараа дэлгэн, хөлөө алцайн зогссон эр хүнийг том бэлэг эрхтэнтэй зуржээ. 

Зураг 3. Зуувандуу дөрвөлжин хашлагыг улаан зосоор дүрслээд түүний дээд талаас доош эгнүүлэн 7 урт зураас унжуулан дүрсэлжээ. Зурааснууд уртаараа харилцан адилгүй боловч үзүүрүүд нь бүгд хашлаганы тэг дундаас доош унжжээ. Улаан зосон зурагт ийм зураг бараг тохиолддоггүй тул сонирхолтой. Түүний доор гараа дэлсэн хүн, доод талд нь залгуулан нэгдүгээр зурагт залгуулан зурсантай ижил дүрсийг зуржээ. 

Зураг 4. Гадна талаар нь хөвөөлөн дүрсэлсэн дөрвөлжин хашлаганы зөвхөн дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь хадгалагдан үлджээ. Эдгээр зургийн будаг ихэд балран бүдгэрчээ. Хүйтний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтанд авсан юм.

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698

Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499

Эх сурвалж: www.mongolcom.mn 

Бэлтгэсэн:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kherln

      (27.123.214.83) 2017-02-02 11:46
      • 2
      • 0

      Kherln luu nzin huselt yawulai follow me sda

      Хариулах

    • багаа

      (103.57.92.102) 2016-01-02 20:17
      • 0
      • 2

      нээрээ тийм шүү зургыг нь тавилдаа

      Хариулах

    • зочин

      (103.57.92.102) 2016-01-02 19:06
      • 0
      • 2

      Буурал уулын булшны зургыг тавиад өгөөч тэгэх үү

      Хариулах

    • зочин

      (49.0.160.200) 2015-08-13 11:24
      • 1
      • 4

      Таалагдлаа.Аймаг бүр үзэсгэлэнт газруудаа оруулбал зүгээр юмаа.Яг үнэндээ төрсөн нутгийнхаа гое сайханыг үзээгүй л байдаг юм билээ

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.229.121.139) 2015-07-06 08:35
      • 0
      • 7

      ГОЁ ЮМ АА

      Хариулах