Дархан аваргууд начны даваанд хэрхэн барилдаж байв

Twitter Print
2015 оны 05-р сар 18-нд 07:33 цагт
Мэдээний зураг,

Энэхүү судалгааг судалгааг Монгол Улсын их сургуулийн багш Э.Алтанболд, Д.Батсүрэн нар хийжээ. Тэд судалгааныхаа тухай тайлбарлахдаа “Энэхүү судалгааг хийхдээ Монгол үндэсний бөхийн тухайн цаг үеийн өнгө төрхийг бүрэн илэрхийлэх чадвартай цолтонгууд бол “Дархан аваргууд” гэж үзсэн. Дархан аваргууд төрийн наадмын хамгийн чухал даваа болох тавын даваанд хэдэн удаа барилдаж түүнээс хэдэн удаад нь “начны даваа”-г гэтэлж цаашид амжилттай барилдсан болон тэрхүү давааг гэтэлж чадалгүй унасан эсэхийг харуулахыг зорив” гэсэн байна.

Дархан аваргуудын тавын даваанд барилдсан үзүүлэлт

Дархан аваргуудын нэр

Тавын даваанд босч барилдсан тоо

Тавын даваагаа давж чадсан тоо

тавын даваанд унасан тоо

Амжилтын хувь

1

Х.Баянмөнх

35

26

9

74.3%

2

Д.Дамдин

35

23

12

65.7%

3

Ж.Мөнхбат

35

21

14

60%

4

Д.Цэрэнтогтох

26

17

9

65.4%

5

Б.Түвдэндорж

24

14

10

58.3%

6

Б.Бат-Эрдэнэ

23

22

1

95.7%

7

Ш.Батсуурь

23

16

7

69.6%

8

Г.Өсөхбаяр

17

14

3

82.4%

9

А.Сүхбат

12

11

1

91.7%

 
Тайлбар: Тавын даваанд босч барилдсан барилдааны тоо болон тухайн даваагаа давсан тооны үзүүлэлтээр нь жагсаав

Дээрх үзүүлэлтээс дүгнэхэд тавын даваанд 24-35 удаа босч барилдсан  дархан аваргуудын үед бөхийн хөгжил эдийн засгийн хөшүүрэг сул, бөхчүүдийн тоо өнөөгийнхөөс 4-5 дахин бага байсан учир олон жил тогтвортой барилдах боломжийг бүрдүүлсэн байж болно. Энэ нь дархалсан хэдхэн тооны бөхчүүд үндэсний бөхийн дэвжээг үе үеэрээ эзэгнэж байсныг гэрчилж байна.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тавын даваагаа хамгийн өндөр хувьтай давсан бөгөөд цол авахаасаа өмнө тавын даваанд унаагүй, 2006 он хүртэл 100 хувийн амжилттай явсан бөгөөд нэг удаа энэ даваанд өвдөг шороодохдоо улсын начин цолтой бөхөд унаснаараа бусад аваргуудаас онцлогтой байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (103.26.194.190) 2015-10-26 13:33
      • 0
      • 1

      Хэн нь олон начин төрүүлсэн бэ? гэдэг жагсаалттай агаар нэгэн буй за.

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.197) 2015-05-18 09:12
      • 0
      • 1

      Тэгэхээр Бат-эрдэнэ авраг шиг л байл даа гэхээр юм байна. гэхдээ өвгөн аврагуудыг ч буруутгах аргагүй л дээ нэг залуу начин болгоо л биз хөөрхийс

      Хариулах