Монголын волейболчид нутаг дээрээ шагналт байр эзэллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 16-нд 20:23 цагт
Мэдээний зураг,

Манай улсад Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн болж, өчигдөр медальтнууд тодорлоо. Энэ удаа “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонгконг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын шигшээ өрсөлдсөн. Монгол болсон тэмцээний нэг онцлог нь Зүүн Азийн бүсийн бүх улс оролцсон юм. Өмнөх тэмцээнүүдийг БНАСАУ-ын шигшээ өнжсөн байна.

2015 оны тус тэмцээний алтан медалийн төлөө Япон-Тайваньтай тоглож, Наран улсын волейболчид хожсон юм. Харин хүрэл медалийн төлөө Монголын шигшээ БНСУ-тай тоглосон ч гурван үеийн турш 25:21, 25:20, 25:17-гоор ялагдаж, шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Мөн БНАСАУ, Хонгконг, БНХА, Макао удаах байруудыг эзэлсэн юм.

Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр, “Баянгол” зочид буудал, тамирчидад үйлчлэхээр "Атибус" ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК хамтран ажиллалаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.