Сэкиваки Тэрүнофүжи боломжоо хадгалсаар

Twitter Print
2015 оны 05-р сар 16-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ тавдугаар сарын башё үргэлжилж байна. Өнөөдөр долоо дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакухо маэгашира Саданоумиг, Харумафүжи Китатайкаг, озэки Кисэносато Осунааришиг, сэкиваки Тэрүнофүжи озэки Котошёогикүг, комүсүби Точиязан озэки Гоэйдог тус тус давсан байна. Харин бусад цолтой бөхчүүдээс сэкиваки Миёогирюү Такарафүжид, комүсүби Ичиножёо Точиношинд өвдөг шороодлоо.

Нацү башёг долоон өдрийн дараах байдлаар зургаа даваа, нэг унаатай ёкозүна Хакухо, Харумафүжи, сэкиваки Тэрүнофүжи, маэйгашира Такаясү, Окиноүми, Кайсэй, Кёкүшюүхо, Амүрюү гэсэн найман бөх тэргүүлж байна.

Өнөөдөр дээд зинданы доод хэсэгт барилдаж буй манай бусад бөхчүүдээс Кёкүшюүхо Котоюүкиг, Кёкүтэнхо Тоёохибикиг давж, Араваши Эндод, Тамаваши Хомарёофүжид унажээ. Энэ сард 14 давах буюу түрүүлэх хэмжээнд барилдвал озэки цол өгнө хэмээн сумо бөхийн холбоо сэкиваки Тэргүнофүжид амласан.

Манай бөх итгэлийг алдалгүй тэмцээний тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Мөн өнөөдөр хүчтэй озэки Котошёогикүг өвдөг шороодуулсан. Ер нь Тэрүнофүжи Ган-Эрдэнэ аварга, арслангуудтай барилдаж сурсан гэхэд болно. Түрүү сарын башёд их аварга Хакухог давсан давсан, озэки Котошёогикүтэй нийтдээ таван удаа барилдахдаа дөрөвт нь унагаж, нэг удаа тахимаа өгөөд байна.


Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.