Цайны сайхан амтыг мэдрэх зөвлөмж

Twitter Print
2018 оны 11-р сар 04-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Азийн орнууд цайг эртнээс дээдэлж, идээ ундныхаа дээд хэмээн үзэж ирсэн бөгөөд түүхэн хугацаанд цайны уламжлалт соёл бий болгожээ. Цай тариалж, арван их ургац авдаг Энэтхэг, Хятад, зүүн өмнөд Азийн улсууд боловсруулах арга, технологиос шалтгаалж цайг  "хар", "ногоон" гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваадаг бол хятадууд дотор нь зургаан сорт болгон ангилдаг байна.

Тэдгээр сортууд дотроос, цагаан цайнд байдаг антиоксидант нь арьсыг эрүүлжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн яс сийрэгжихээс сэргийлдэг байна.

Ногоон цай  допамин буюу “аз жаргалын” гормоныг идэвхжүүлж эрч хүч өгдөг. Бодисын солилцоог сайжруулж, хэвийн хэмжээнд жингээ барихад нөлөөлдөг. Ногоон цайг өдөрт гурван аягыг уувал таргалах эрсдлээс хамгаалдаг аж.

Улун цай ногоон цай, хар цай хоёрын завсрын бүтээгдэхүүн юм. Уг цай арьсыг эрүүл, толигор болгодог. Улун цайнд кофейны агууламж их байдаг тул их хэмжээгээр ууж болохгүй.

Хар цайнд флавоноид гэх элемент байдаг. Иймээс хар цай нь амны хөндийн нян бактерийг устгаж, шүдний пааланг хамгаалж, өнгөр тогтохоос сэргийлдэг.

Хүнд хоол идсэний дараа пуэр цайг уух хэрэгтэй. Энэ цай нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулдаг онцлогтой. Үүний зэрэгцээ биед хуримтлагдсан өөх тос, холестриныг бууруулдаг.

Цайг буцалж буй усанд хийж хандалдаггүй ажээ. Цагаан, ногоон, хар цайг тусгай хэмийн халуун усанд хийж хандалж уувал жинхэнэ амтыг нь мэдэрнэ.


-Усыг буцалгах үед данх, ус буцалгагчны хананд эрдэс бодисууд нь наалддаг. Энэ нь эргээд эрүүл мэндэд хор болох аюултай. 
Тиймээс ус цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэх хэрэгтэй.

-Нэг аяга цайнд нэг халбага цай л хийгээрэй. Ихэдвэл цайны жинхэнэ амт алдагдана.  

-Халуун усанд цайгаа хийн хандалсны дараа тагийг нь аваарай. Тэгвэл цай хүчилтөрөгчөөр ханаж жинхэнэ амтыг бий болгоно.  
-Эхлээд аягандаа сүүгээ хий. Дараа нь дээрээс нь цайгаа хийгээрэй.  Тэгвэл сүү цайтай сайн сүлэлдэнэ.

-Хэрэв та дүрдэг цай уух гэж байгаа бол халуун усанд хийгээд гурван минут хандлаарай. Ингэсний дараа сүүн дээрээ нэмж хийгээрэй.

-Та цайгаа хандалсны дараа навчаа битгий хаяарай. Дахиад түүнийг хандалж болдог. Хэд хэд хандалсны дараа ашигласан навчнуудаа нийлүүлж байгаад дахин хандлаарай. Цайны навчийг гурван минут л хандалдаг.

Бүх цай ургамлаас гаралтай учир тодорхой хэмжээний кофейн агуулсан байдаг. Цайнд кофеноос илүү хэмжээгээр кофейн агуулагддаг.  Кофейн нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна тархины сэтгэн бодох үйл ажиллагааг дэмждэг.   

Дүрдэг цайг хандлах үедээ халбагаараа битгий шахаарай. Тэгвэл цай гашуун амттай болдог. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.