Хөргөгчинд хадгалж болохгүй хүнс гэж бий

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Бид үнэндээ өдөр тутмын бүх хүнсний бүтээгдэхүүнээ шахуу хөргөгчиндөө хадгалдаг. Гэтэл тэдгээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн заримыг хөргөгчинд хадгалахад тохиромжгүй байдаг аж. Дараах нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд бус гал тогооны тавиур, шүүгээ зэрэгт хадгалах нь илүү тохиромжтой байдаг юм байна. Та бидний хөргөгчинд хийдэг цөөнгүй бүтээгдэхүүнүүд эдгээрийн дунд байгаа нь анхаарууштай юм.

Сонгино

Хөргөгчний чийг сонгиныг зөөлрүүлж хөгцрүүлэхэд хүргэдэг. Тиймээс сонгиныг хөргөгчинд бус сэрүүн, хуурай газарт хадгал. Гэхдээ төмсний дэргэд бүү тавиарай. Төмс сонгино хоёрыг хамт хадгалахад хурдан мууддаг.

Кофе

Кофены үр, нунтаг кофег хөргөгчид хадгалахад амтаа алдаад зогсохгүй эргэн тойронд нь байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн амт, үнэрийг шингээдэг. Их хэмжээний кофег хадгалах бол хөлдөөгчид, бага хэмжээгээр бол сэрүүн, харанхуй газарт хадгал.

Чидун жимсний тос

Чидун жимсний тосыг хөргөгчинд хадгалах нь өтгөрөхөд хүргэж, цөцгийн тос шиг бүтэцтэй болгодог.

Зөгийн бал

Зөгийн балыг хөргөгчинд бус өрөөний температурт сайтар тагласан байдлаар хадгална.

Сармис

Хөргөгчинд хадгалсан сармис соёолж эхэлдэг. Мөн зөөлөрч, хөгцөрдөг. Тиймээс сармисыг сэрүүн, хуурай газарт хадгалах хэрэгтэй.

Талх

Хөргөгчинд хадгалсан талх хурдан хатдаг. Талхаа гал тогооны тавиур эсвэл хөлдөөгчинд хадгал.

Төмс

Төмсийг хөргөгчинд хадгалах нь чихэрлэг амттай, элсэрхэг бүтэцтэй болгодог. Учир нь хүйтэн орчин цардуулыг нь хурдан хугацаанд элсэн чихэр болгож хувиргадаг. Төмсийг хүйтэн орчинд биш сэрүүн орчинд цаасан уутанд хийж хадгал.

Улаан лооль

Хүйтэн орчин боловсрох явцыг зогсоодог учир хөргөгчинд хадгалсан улаан лооль амтаа алддаг. Мөн бүтэц нь ч өөрчлөгддөг.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Hetty

      (188.143.232.27) 2016-12-21 15:23
      • 0
      • 0

      I'll try to put this to good use imletiademy.

      Хариулах