"Токио олимп сан"-гийн нэрэмжит тэмцээн спортын хоёр төрлөөр боллоо

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

“Токио олимп сан”-гийн нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын уран бүтээлчид, ажилтнуудын дунд сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 30-31-нд Спортын төв ордонд болж дүнгээ гаргалаа.

“Тамирчдын баярын өдөр” буюу 2019 оны 6 дугаар сарын 22-нд шигшээ багийн тамирчдыг олимпын эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлж, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулахаар “Токио олимп сан” байгуулж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарласан юм.

Ийнхүү тус сангийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 баг оролцож өрсөлдлөө. Эрэгтэй багуудаас тэргүүн байрт Монголын үндэсний телевиз, 2 дугаар байрт SPS, 3 дугаар байрт Стар ТВ тус тус шалгарсан бол эмэгтэй багуудаас Монгол ТВ тэргүүн байр, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг 2 дугаар байр, Гэр контентын баг 3 дугаар байр эзэллээ. Дартсын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдээс Б.Төрбат /Zindaa.mn/, Д.Сайнбаяр /Монголын үндэсний телевиз/, М.Тэнүүн Zindaa.mn эхний гурван байрт шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдээс Б.Номин /Өнөөдөр сонин/, Ү.Амина /Засгийн газрын мэдээ сонин/, Н.Билгүүн /UBS телевиз/ 1, 2, 3 дугаар байр эзэллээ. “Токио олимп сан”-гийн цом 11 дүгээр сараас эхлэн 21 аймаг, нийслэлийн аж ахуйн нэгжүүдээр аялахаар болжээ.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.