Бүсийн аваргын төлөө тоглох эхний баг нь “Клевдэнд Кавалейрс”

Twitter Print
2015 оны 05-р сар 15-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн лигийн плей-оффын тулаан үргэлжилж байна. Өнөөдөр хоёр тоглолт болж байгаагаас “Клевлэнд Кавалейрс”-“Чикаго Буллз”-ийг 94:73-аар хожсон бол “Лос Анжелес Клипперс”-“Хьюстон Рокетс”-ийн цуврал зургаа дахь тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байгаа аж.

Дорнод бүсийн хагас шигшээд оноолт таарсан “Клевлэнд Кавалейрс”-“Чикаго Буллз”-ийн цуврал зургаа дахь тоглолтод Л.Жеймс тэргүүтэй “Морин цэргүүд” ялалт байгуулсан. Ингэснээр 4:2-оор илүүрхэж, бүсийн аваргын төлөө шалгараад байна. Өнөөдөр талбай дээрээ тоглосон “Бухнууд”-аас Ж.Батлер 20 оноо, Д.Рөүз 14 оноо, 6 оновчтой дамжуулалт, Ж.Ноа 4 оноо, 11 удаа самбараас бөмбөг авчээ. “Чикаго”-гийн П.Газоль гэмтлийн улмаас оролцоогүй учир хамгаалалт нь эрс суларсан. Үүнийг нь Клевлэнд чадмаг ашиглан М.Деллаведоа 19 оноо, Л.Жеймс 15 оноо, 11 оновчтой дамжуулалт, 9 самбар, Т.Томпсон 13 оноо, 17 самбар, И.Шумперт 13 оноо, Ж.А.Смит 12 оноо буюу таван тоглогч нь араваас дээш оноо авсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.