Дахин нэг зуны Олимпийн эрх авлаа

Twitter Print
2015 оны 05-р сар 15-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Бенин Форт хотод буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байгаа. Энэ удаа Монгол улсыг төлөөлж оролцож буй тамирчдаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимп, дэлхийн аваргын меадльт О.Гүндэгмаа 25 м-ийн спорт гар бууны төрөлд аварга болж, 2016 оны Олимпийн эрх авсан. Мөн өнөөдөр явагдсан хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдсөн Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарч, “Рио-2016” Олимпийн наадамд оролцох эрхийг авлаа. Энэ дасгалд нийт 106 тамирчин өрсөлдсөн юм.

Манай тамирчин Ганхуягийн Нандинзаяа нь Оюутны дэлхийн аварга, оюутны "Универсиад" наадмын хүрэл медальт, энэ жил 21 нас хүрч буй залуу тамирчин билээ.

Хийн урт бууны 10 метрийн дасгалд Сербийн буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Андре Арсович түрүүлж, Хорватын буудагч, олимп, дэлхийн медальт Шнезана Пежчич, Данийн тамирчин, Дэлхийн залуучуудын аварга Стейн Нилсен нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Г.Нандинзаяатай хамт мөн эл дасгалд өрсөлдөн ОУХМ Ч.Нарантуяа финалд шалгарч, наймдугаар байр эзэлжээ. Хэрэв Ч.Нарантуяа зургадугаар байрт бичигдсэн бол олимпийн эрхээ авах боломж ойрхон байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.