Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх аргууд

Twitter Print
2018 оны 04-р сар 14-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

Нялх үрсээ ахуйн түлэгдэлтээс хамгаалъя

Галын улмаас түлэгдэх

-Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах

-Галын эх үүсвэрийн дэргэд хүүхдийг анхааралгүй орхихгүй байх

Хэрэв хувцсанд гал авалцсан тохиолдолд ЗОГС (битгий гүй), газарт шид, галыг унтраах зорилгоор ХУЙЛЖ ороо гэсэн дүрмийг хүүхдүүдэд зааж, тогтоолгох

-Гэрийн нөхцөлд аваарын гарцыг хүхэддээ үзүүлж, хамт давтах

-Оршин суугаа газрын галын хэлтэс, түлэнхийн төвийн утасны дугаарыг цээжлүүлэх

Халуун шингэнд түлэгдэх

-Хүүхдийг тэвэрч байхдаа халуун хоол унд хэрэглэхгүй байх

-Хүүхдийн угжтай сүүг хэзээ ч богино долгионы зууханд халаахгүй байх

-Хүүхдийг усанд оруулахын өмнө усны хэмийг сайтар шалгах

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

-Бага насны хүүхэд ширээний бүтээлгээс татаж халуун шингэнд түлэгдэхээс сэргийлж аль болох унжсан бүтээлэг хэрэглэхгүй байх

Хүрэлцсэний улмаас түлэгдэх

-Үсний хайч, цахилгаан тогоо, индүү, буун цавуу зэргийг хүүхдээс хол байлгах

-Гадаа халуун байх үед хүүхдийг машины суудалд суулгахын өмнө бүсний металл хэсэг хэт халсан эсэхийг шалгах, хүүхдийг машинд ганцааранг нь орхихгүй байх

-Хүүхдийг халуун пар, халаагуур, зуух пийшин, машин, мотоциклийн янданд хүрэхээс сэргийлэх

Цацрагт түлэгдэх

-Наранд гарахаас өмнө хүүхдийн арьсанд тохирорх нарны хамгаалалтын тос түрхэх, наранд удаан хугацаагаар байлгахгүй байх, шүхэр сүүдрэвчээр халхлах, хамгаалах хувцас, малгай өмсгөх хэрэгтэй.

Цахилгаанд түлэгдэх

-Бүх төрлийн цахилгаан гаралтууд руу хүүхэд юм шургуулахаас сэргийлж хүнд тавилгаар хааж байрлуулах, эсвэл зориулалтын хамгаалагч хийх

-Хүүхдийн амны түэгдэлтийн шалтгаан нь уртасгагчтай холбоотой байдаг тул уртасгагчийг болгоомжтой хэрэглэх

-Цахилгаан хэрэгслийг хэзээ ч угаалтуур, банн зэрэг усны эх үүсвэрийн дэргэд байрлуулахгүй байх

-Өндөр хүчдэлийн шугамны ойролцоо тоглохгүй байхыг хүүхдүүддээ зааж сургах

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.46) 2016-12-25 21:27
      • 0
      • 0

      Сайхан зөвлөгөө байна. Хэрвээ хүүхэд болон томчууд хэн ч байсан ямар нэг хэмжээгээр түлэгдэлтэд өртвөл туслахад бэлэн шүү 99193006

      Хариулах