100 гаруй иргэний амь аварсан аврагч Х.Мөнхбат шинэ байрандаа оржээ

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм.

Харин өнгөрсөн сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл Шинэ мөрөн хороолол дахь шагналын 3 өрөө байрныхаа  түлхүүрээ гардан авч,  шинэ байрандаа орсон байна. Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.