Ямар мэргэжил сонгох ёстой вэ

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Мэргэжил гэж юу вэ? Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм.

ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллах, хүний эхнэр болон хүүхдүүдээ өсгөх, хувиараа бизнес эрхэлж байхад нөгөө хэсэг нь ирээдүйн ямар ч зорилгогүй тааралдсан сургуульдаа сурч байдаг байна. Тиймээс элсэгчдэд зориулж “Монголын оюутны холбоо”-ныхон мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөж байна. Ингэхдээ Монгол Улс одоогийн байдлаар ямар мэргэжлээр дутмаг бас илvvдэлтэй байгаа талаар судалгаа хийсэн байна.

Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулснаас харахад өөрийн сурч байгаа мэргэжлээ буруу сонгосноос болжээ.

Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. Дөрвөн жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээрээ жил өнжөөд ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС-ийн сурагчдаас авсан судалгаагаар Монгол улсад нийтдээ 50 мэргэжил байдаг хэмээн нэрлэжээ. Гэтэл монголд төдийгүй дэлхийд 7000 гаруй мэргэжил байдаг. Сурагчдаас авсан судалгаагаар харахад эхлээд мэргэжилээ биш сургуулиа сонгох нь их бөгөөд ямар ч ангид орсон ч хамаагүй улсын сургуульд орно гэдэг. Тухайн сургуульд нь тэр мэргэжилтэнг бэлтгэдэггүй ч хамаагүй ойролцоо юм чинь энэ чиглэлээр сурчихъя гээд өөр ангид орчихдог. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихъя даа гэсэн гутранги үзэлтэнгүүд олон. Энэ бүхэн нь ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз хэрэм нь юм. Нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн жагсаалтыг уртасгаж байна гэсэн үг. Гэтэл мөн чанартаа эхлээд өөрийн сонирхсон мэргэжилээ сонгоод тууштай суралцвал ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагджээ.

Монгол Улсад жилд дунджаар 25 мянган оюутан их, дээд сургуулиа төгсдөг. Харин ЕБС төгсөгчдийн 80 хувь нь тухайн жилээ их, дээд сургуулиудад элсдэг байна. Энэ 2018 онд Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг 37 мянган сурагч төгсч байна. Харин өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ. 

Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд

1. Хөдөө, аж ахуйн салбар (агрономич, менежер)
2. Анагаах ухаан
3. Багшлах боловсон хvчин
4. Техник-компьютерийн мэргэжилтэн
5. Уул уурхайн нарийн мэргэжилтэн (инженер) + /Барилга/
6. Гадаад харилцааны мэргэжилтэн + /аялал жуулчлал/
7. Нарийн мэргэжлийн ажилтан (цахилгаанчин, токарьчин замын ажилтан, гагнуурчин, оёдолчин, лифтчин)

Харин Монгол Улсад буй ажлын орон тооноос илvv ихээр бэлтгэгдсэн илvvдэлтэй мэргэжилд
1. Хуульч
2. Хэрэглээний эдийн засагч
3. Нягтлан бодогч
4. Тvvхч, философич, улс төр судлаач
5. Сэтгvvлч, нийгэм судлаач зэрэг нь багтжээ.

Хvссэн мэргэжлээрээ сурч, амжилтад хvрэхэд тухайн хvний хувийн зан чанар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ганцаараа ажиллах дуртай, шаргуу хөдөлмөрч хvмvvст онгоцны vйлчлэгч, аялал жуулчлалын ажилтан зэрэг мэргэжил тохирдоггvй гэнэ.

Хэрэв дээр дурдсан шиг зантай бол эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, менежер илvv амжилтанд хvрэх нь. Мөн өөртөө итгэлтэй, эелдэг харилцаатай хvмvvс нийгмийн ажилтан байх нь элбэг хэдий ч өмгөөлөгч, нэвтрvvлэгч, багш байвал зохимжтой гэнэ. Харин хичээнгvй зvтгэлтэй зорьсондоо хvрдэг бол цагдаа, хуульч, эмч, загвар зохион бvтээгч, нарийн бичгийн дарга болоорой.

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хvмvvс дийлэнхдээ урлагийн салбарт хvчээ сорьдог гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Ингэхдээ зохиолч, сэтгvvлч мэргэжлийг сонгох нь зvйтэй аж. Тvvгээр барахгvй хурдан шалмаг, зан сайтай бол онгоцны vйлчлэгч, аялал жуулчлалын ажилтан, байцаагч зэрэгт хvчээ сориод vзэхэд гэмгvй аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.