Тэрүнофүжи Ган-Эрдэнэ ирээдүйн хүчтэй өрсөлдөгчөө давлаа

Twitter Print
2015 оны 05-р сар 13-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. Өнөөдөр ёкозүна Хакухо маэгашира Тоёоношимаг давсан бол Харумафүжи м-Саданоумигийн арганд хууртагдан өвдөг шороодов. Энэ башёд Японы озэки цолтнууд тун хангалтгүй барилдаан үзүүлж байгаа аж. Өчигдөр Котошёогикү, Гоэйдо нар унасан бол өнөөдөр гуравуулаа өвдөг шороодлоо. Кисэносато Точиношинг, Котошёогикү Аминишикиг, Гоэйдо Осунаарашиг барсангүй.

Энэ сард хамгийн их анхаарал татаж байгаа сумоч нь Монголын бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ. Өмнөх тэмцээнд түрүүлэх хэмжээнд барилдсан учир сэкиваки Тэрүнофүжид озэки цол амлаад байгаа. Харин залуу бөхөд нь сэтгэлийн дарамт болсон уу яасан эхний өдөр унасан. Гэхдээ түүнээс хойш  гурав дараалан давлаа. Ялангуяа цаашдаа олон жил хүчтэй өрсөлдөгч явах нутаг нэгт Ичиножёо Ичинноровыг өнөөдөр өдвөг шороодууллаа.

Дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Кёкүтэнхо Такановаиг, Кёкүшюүхо Фужиязумаг давсан бол Тамаваши Такэказэд, Араваши Чиёомарюүд унасан байна. Нацү башёг дөрвөн өдрийн дараах байдлаар маэгашира Такаяасү, Кайсэй, Амүрюү гэсэн дөрвөн бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Харин 69 дэх ёкозүна Хакухо эхний өдөр унасан бөгөөд түүнээс хойш гурав дараалан ялсан бол өнөөдөр 70 дахь ёкозүна Харумафүжи унасан аж.

Тавдугаар сарын башёгийн дүйз (өнөөдрийн байдлаар)

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (185.57.72.72) 2015-05-14 02:51
      • 0
      • 0

      тэглээ ш дээ луйвардчихлаа самуурай нар

      Хариулах

    • zochin

      (103.229.122.14) 2015-05-13 18:31
      • 0
      • 0

      amagiin neg davaag luivardaad avchih yum daa

      Хариулах