Америкт галт тэрэг мөргөлдөж томоохон осол гарлаа

Twitter Print
2015 оны 05-р сар 13-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Америкийн Пенсильвани муж улсад галт тэрэг мөргөлдөж, замаасаа гарсаны улмаас наад зах нь таван хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн хүнд шархадсан тухай CNN телевиз мэдээлжээ. Вашингтон хотоос Нью-Йоркийн зүг явж байсан уг галт тэргээр 240 хүн зорчиж явсан байна.

Төрийн өмчит Amtrak компанийн уг галт тэрэгний цуваанаас 10 вагон онхолдон сүйрсэн бол ослын шалтгааныг одоогоо тодруулаагүй байгааг NBC Philadephia телевиз тэмдэглэжээ. Харин муж улсын цагдаагийн газар, галын департаментаас мэдэгдсэнээр галт тэрэг ачаа тээврийн CSX Corp компанийн ачааны галт тэрэгний цуваатай мөргөлдсөн аж.

Ослын газар зуу гаруй цагдаагийн хүчин, аврагч, эмч нар ажиллаж, ойролцоох автозамын зангилааг хаагаад байгаа ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.