АНУ, Хятадын стратеги хамтын ажиллагааны уулзалт ирэх сард болно

Twitter Print
2015 оны 05-р сар 13-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

АНУ болон БНХАУ-ын стратеги болон эдийн засгийн яриа хэлэлцээ ирэх сарын сүүлээр Вашингтон хотод болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ. Энэ нь 2009 онд Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойших долоо дахь удаагийн уулзалт аж. Энэ уулзалтыг жил бүр зохион байгуулдаг билээ.

Яриа хэлцээг хоёр улсын албаны хүмүүс, тэдний дотор, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жек Лью, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөх Ян Зечи болон Ерөнхий сайдын орлогч Ван Ян хамтран даргалах аж.

Яриа хэлцээнд оролцогчид хоёр талын төдийгүй, бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.