Улс төрийнхний хамаг булхайг дэлгэсэн Н.Дугар гэж хэн бэ?

2015 оны 05-р сар 12-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Монголын улс төр, эдийн засгийн хөшигний ард нуугдаж буй булхай баримтуудыг дэлгэхээр Цензургүй яриа нэвтрүүлэгт нэгэн “Масктай зочин” уригдаж, одоогийн улс төрчдийн хуйвалдааны талаар ноцтой баримт дэлгэсэн юм. Масктай хүн буюу баримт дэлгэсэн хүн нүүрээ далдалсан ч сошиал ертөнцөөр уг хүний талаар ярилцах боллоо.

Энэ хүн Монголын улс төрд олон жил чанагдсан Нүрзэдийн Дугар аж. Нэг хэсэг улс төрийнхний хамаг булхайг дэлгэсэн “Аалзны тор” хэмээх нийтлэлийг нууц нэрээр бичиж байсан түүнийг тухайн үедээ эрж хайж сүйд болцгоож байсан гэдэг. Тэр ч битгий хэл жинхэнэ эзэн нь гараад ирвэл 500 мянган төгрөгөөр шагнана гэж хүртэл шуугисан удаатай. 

Түүний талаар Өдрийн сонины 2006 оны 02-17-ны 041 дугаарын "1990 оноос хойшхи улстөрийн vйл явдлын амьд архив Н.Дугар" нэртэй ярилцлага нийтлэгдэж байв. Улс төрийн хvрээнд болж өнгөрсөн vйл явдал, хөшигний ард хэн, хэн юу ярьж байсан талаар цуврал ярилцлага хүртэл өгч байжээ. 

Масктай хүн буюу Н.Дугар гэж хэн бэ?

Нvрзэдийн Дугар 1950 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Урчуудын артель, Улсын банкны ерөнхий хороо, Vнэ стандартын улсын хороо, Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороо, Эдийн засгийн гадаад худалдаа хангамжийн яаманд мэргэжилтэн, Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн студид инженер, эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын олонхийн бvлгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Одоо хувийн судалгааны төвтэй. Энэ судалгааны төв нь улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийж дvгнэлт гаргадаг. 

Тэрбээр 2003-2004 онд “Өдрийн сонин”-д “Ирэх сонгуулийн чимээ” буланг сэтгvvлч Г.Дашрэнцэнгийн хамт Ц.Лхагважав нэрээр хөтөлж нийтийн хvртээл болгосон юм. Энэхvv булан нь УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулиар ямар, ямар намаас хэд, хэд дvгээр тойрог дээр хэн, хэн нэр дэвшиж, сонгогдох талаар нэр устай нь гаргаж байсан юм. Тvvний өөрийнхөө судалгаанд тvшиглэн хийсэн уг дvгнэлт нь УИХ-ын ээлжит сонгуулийн дvн гархад яг тохирч байлаа. УИХ-ын ээлжилт сонгууль болохоос дөрвөн сарын өмнө МАХН-ын 76 нэр дэвшигчийн нэрийг тодруулж хэвлvvлж байсан аж. Энэ нь тус намын нэр дэвшигчдэдтэй яв цав тохирсон билээ. МАХН-ын нэр дэвшигчдийн нэрсийг “Өдрийн сонин”-д нийтлэгдсэний дараа тус намын Удирдах зөвлөлийнхөн нэр дэвшигчдийнхээ нэрсийг гадагш нь алдчихлаа гэж бие биеэ хардалцаж, эцэст нь тухайн vеийн УИХ-ын гишvvд тэр нууцийг задалсан гэдэг ялд унаж байсан гэдэг. 

Н.Дугар улс төрийн хүрээнд болсон үйл ядлын талаар юу ярьж байв...

/Өдрийн сонин 2006 оны 02-17-ны 041 дугаар/

-Та нарт МАХН-ыг улс төрийн тавцангаас зайлуулах, ядахдаа удирдагч Н.Энхбаярыг эрх мэдлээс нь салгаж зайлуулах ямар төлөвлөгөө байсан юм бэ?

-УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН парламентад vнэмлэхvй олонх болж намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэж санан хууль зөрчиж, дураараа дургиж байсныг бvгдээрээ л мэдэж байгаа. Энэ нь нийгэм дэх дургvйцлийг ихээхэн өдөөсөн. 2004 оны сонгуульд ядаж парламентад суудалтай гурван намыг нэг эвсэл болгож оруулах нь зvйтэй гэдэг дvгнэлт хийж Эх орон намын дарга Б.Эрдэнэбаттай би ганцаараа 2002 оны долдугаар сард анхныхаа уулзалтыг хийсэн. Бид хоёр анх удаа уулзаж байгаа гэхэд ний нуугvй ярилцсан. Тэгээд хоёулаа ямар ч байсан МАХН улс орныг буруу замаар удирдаж байна, Н.Энхбаяр Монголд дарангуйлал тогтоох зам руу орлоо. Vvнийг засах ёстой гэдэг нэг ойлголттой болсон. Vvнээс хойш 2002 оныг дуустал хэд хэдэн удаагийн уулзалт хийж Ардчилсан намын даргыг сольсны дараа 2004 оны сонгуульд ардчиллын төлөө намууд эвсэж орж болох юм гэдэг тохиролцоонд хvрсэн.

Ингээд Ардчилсан намын доторх өөртэйгээ арай ойр дотно байдаг До.Ганболд, М.Тунгалаг нартай уулзаж ярилцан намын даргыг солих тухай асуудлыг ярьж М.Энхсайханыг намын дарга болгох нь зvйтэй гэж vзсэн.

-Энэ тохиролцоо шууд нэг уулзалтаар хийгдээгvй байх. Жишээ нь, М.Тунгалаг тэр vед М.Энхсайханы фракцад байгаагvй шvv дээ? 

-Vнээн, До.Ганболд бид хоёр нэгдмэл саналтай байсан, харин Тунгалагийн хувьд эхний vедээ Р.Гончигдорж Д.Дорлигжав нараа л дэмжинэ гэдэг хатуу байр суурин дээр зогссон. Олон дахин уулзаж учрыг ойлгуулсны дараа М.Тунгалагийг арайхийж өөрийнхөө талд эргvvлсэн дээ. Тухайн vед М.Тунгалагт яагаад ийм ач холбогдол өгсөн юм бэ гэвэл эмэгтэйчvvдийн зөвлөлийн дарга. Эмэгтэйчvvд Ардчилсан намын VЗХ-ны гишvvдийн хориод хувийг эзэлдэг байсан. Тэдний саналыг М.Тунгалаг багцалж барьсан байсан. Энэ багц саналыг М.Энхсайханы тал руу татаж чадвал тvvнийг намын дарга болгож чадна гэж тооцсон хэрэг.

-М.Тунгалагт яг юу ойлгуулж чадсан хэрэг вэ?

-Ардчилсан нам одоогийн удирдлагатай УИХ-ын 2004 оны сонгуульд оролцвол ямар ч амжилт олохгvй. Эвсэл байгуулахад М.Энхсайханы vvрэг туйлын чухал гэдгийг ойлгуулсан. Ингэж М.Тунгалагыг татсаны дараа 2003 оны нэгдvгээр сард М.Энхсайхан намын дарга болсон.

-Дараагийн алхам юу байсан бэ? 

-ИЗ-БНН-ын дарга С.Оюунтай ганцаарчлан олон удаа уулзсан. Тэр зөвлөхvvдтэйгээ ярьж байгаад шийднээ гэдэг. Шийднэ гэсээр байгаад 2003 оны нэгдvгээр сард Америк яваад өгсөн. Энэ хооронд намынх нь генсек Ганхуягтай харилцаж байсан. Ер нь С.Оюунтай ярилцаж тохироход хамгийн төвөгтэй байсан.

-Яагаад?

-УИХ-ын 2004 оны сонгуульд эвсэл болж орох тухай С.Оюунтай ярихад ялсны дараа би ямар албан тушаалд очих юм бэ гэдэг асуултыг байнга тавьдаг байсан. Албан тушаалын тохироогvйгээр эвсэл байгуулсаан, сонгуульд ялах, vгvйдээ л хvчтэй сөрөг хvчин болох асуудал дээр хоёр намын удирдлагыг би нэгтгэсэн гэхэд ерөөсөө vнэмшиж өгөхгvй байсан.
М.Энхсайхан Б.Эрдэнэбатын захиалгаар Ардчилсан намын дарга болсон.

-Заавал Ардчилсан намын хоёр фракцийг дайсан болголцолгvйгээр Д.Дорлигжав намын дарга байгаад тэр эвслийг нь байгуулж болоогvй юм уу? Ардчилсан нам ИЗН-тай 2004 оны сонгуульд хамтарч орох баримт бичигт Д.Дорлигжав дарга гарын vсэг зурчихсан л байсан шvv дээ. Тvvн дээр нь МАШСН-ыг оруулаад л ирж болохгvй байсан уу?

-Д.Дорлигжавыг намын дарга байхад эвсэл байгуулах боломжгvй байсан. Д.Дорлигжав тэр vед 800 сая төгрөгийн асуудлаар эрvv vvсгэгдээд явчихсан. Тvvн дээр нь сонгуулийн vеэр МАХН тоглолт явуулна гэж бид vзсэн. Ийм учир Эх орон-МАШСН Д.Дорлигжавыг хvлээж авахгvй байсан. Тэгээд ч нийгэмд эрvvл зөв харагдаж байгаа нь л М.Энхсайхан байсан. Vvнийг л Б.Эрдэнэбат тооцоолсон юм шиг байгаа юм.

-М.Энхсайхан Б.Эрдэнэбатын захиалгаар АН-ын дарга болсон гэсэн vг vv?

-Vндсэндээ тийм гэж ойлгож болно. Эвсэл байгуулах тухай анх ярихад л АН-ын даргаар М.Энхсайханыг тавьчих юм бол би хамтарч эвсэл байгуулна гэж хэлж байсан.

-М.Энхсайхан Б.Эрдэнэбат хоёр ямар ч албан тушаалын тохиролцоогvйгээр эвсэл байгуулсан гэхэд хэн ч итгэхгvй. Ямар нэг далд хэлэлцээ, ядаж ойлголцол байсан байлгvй?

-Эвслийн гэрээнд гарын vсэг зуран зуртлаа энэ хоёр ерөөсөө уулзалдаж байгаагvй. Би л хоёр талд нь зуучлалын маягаар, бие биед нь зөв ойлголт өгөөд л явж байсан. Та нар эвсэж сонгуульд орохгvй бол ялах нь бvv хэл хvчтэй сөрөг хvчин болж чадахгvй шvv гэдгийг тэр хоёрт ойлгуулсан. Ялангуяа Б.Эрдэнэбатад маш сайн ойлгуулсан. М.Энхсайханы хувьд өмнө нь эвсэл байгуулж ялалт авч байсан болохоор эвслийн ач тусыг мэднэ.

-Хор хохирлыг нь ч бас мэднэ шvv дээ. Эрсдэлээ тооцохын тулд албан тушаалын хуваарилалт ямар нэг байдлаар хийж байж эвсэл байгуулна биз дээ? 

-М.Энхсайхан албан тушаалын хуваарилалт тохиролцоо хийх маш дургvй байсан. Б.Эрдэнэбатын хувьд ялбал ингэнэ тэгнэ гэсэн тодорхой ойлголттой болсон байсан.

-Яаж?

-Би л ойлгуулсан л даа.

-Тэр ямар албан тушаалд очих байсан юм бэ?

-Мэдээж ялбал нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын дарга болж таарна. Харин хэн нь Ерөнхий сайдаа, хэн нь УИХ-ын дарга болох нь тэр хоёрын асуудал шvv дээ. Миний хувьд Б.Эрдэнэбатыг УИХ-ын дарга, М.Энхсайханыг ерөнхий сайд болох нь зvйтэй л гэж бодож байсан. Хувийнхаа саналыг тэр хоёрт тодорхой хэмжээнд тухайн vед ойлгуулсан. Тийм учраас тэд улаан нvvрээрээ тулж би тийм ийм албан тушаал авна гэсэн яриа хийлгvйгээр эвссэн.

-Тэгвэл албан тушаалын хуваарилалтыг та л хийчихээд байсан юм биз дээ?

-Vгvй дээ, би хийгээгvй. Сонгуульд бvрэн ялах боломж байна, ялбал ийм ийм албан тушаалыг та нөхдөөс өөр хэн авах юм бэ гэж хэлж ойлгуулсан.

-С.Оюуны хувьд?

-Яг эвсэл байгуулах vед С.Оюун Америкт байсан. Би харин нөхөрт нь нөхцөл байдлыг тайлбарлаж тvvнийг Америкаас хурдан ирvvл гэж хэлсэн юм. Тэр дагуу ч С.Оюун хугацаанаасаа өмнө, 5 сарын 17-нд ирсэн. Ирснийх нь маргааш би тvvнтэй уулзсан. Эвсэл байгуулагдсан тvvхэн нөхцөл байдал, цаашид юу хийх, эвсэл байгуулбал УИХ-ын 2004 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд амжилт олох бололцооны талаар л ярилцсан.

-С.Оюуныг ирэхэд Б.Эрдэнэбат М.Энхсайхан хоёр Ерөнхий сайд, УИХ-ын даргаа хуваагаад авчихсан л байсан юм байна шvv дээ. Тэнд С. Оюуны эрх ашиг гэж байсан юм уу?

-Vгvй дээ, тэд эрх мэдэл албан тушаал хувааж авах тухай яриагvй.Харин би тэдэнд тийм ойлголт төрvvлсэн байсан.

-Тэгвэл Та С.Оюунд албан тушаалын талаар ямар ойлголт өгсөн бэ?

-Тэр надаас. Б.Эрдэнэбат М.Энхсайхан хоёрын хэн нь УИХ-ын дарга, хэн нь Ерөнхий сайд болох юм бэ гэж асууж байсан л даа. Би, та гурав эвсэл байгуулаад ялбал хэн нь ч УИХ-ын дарга, хэн нь ч Ерөнхий сайд болж болно гэж хэлсэн. Би С.Оюунд “Танд нэг юм баталгаатай хэлье. Судалгаагаар бол эвсэл ялна, ялсан тохиолдолд та дор хаяж УИХ-ын дэд дарга” гэж өөрийгөө бодож явах ёстой гэсэн. УИХ-ын дэд дарга хийхгvй гэвэл та Гадаад хэргийн сайд, Хууль зvй, дотоод хэргийн сайд болж болно.Би таныг яагаад Хууль зvй, дотоод хэргийн сайд бол гэж байна вэ гэвэл С.Зориг агсны аллагын хэргийг илрvvлэхэд дөхөмтөй. Тэр хvний дvv болж төрсөн vvргээ гvйцэтгэхэд чинь хэрэгтэй гэж хэлж байсан юм.

-Тэгж хэлэхэд С.Оюун гишvvн юу гэх юм бэ?

-Сvvлдээ би тvvний араас нь хөөцөлддөг ажилтай болсон. Ингээд арайхийж 2003 оны аравдугаар сард намынх нь генсек Ц.Ганхуягтай ойлголцож эвсэл байгуулан хамтрах нь зvйтэй гэдэг дээр нэгдсэн тохиролцоонд хvрсэн. Энэ тохиролцоонд хvрэхийн тулд Ганхуягтай их удаан ярьсан. Маргааш нь 10 цагийн vед Ганхуяг над руу утасдаж, өнөөдөр манай удирдах байгууллага хуралдаж таны хvсээд байсан шийдвэрийг гаргачихлаа, та ирж шийдвэрээ аваач гэсэн. Өглөө 8 цагт улстөрийн зөвлөл нь яаралтай хуралдаж эвсэлд нэгдэх нь зvйтэй гэдэг шийдвэр гаргасан байсан. Намын удирдлага нь л албан ёсны шийдвэрээ гаргах хурлаа л зарлахгvй байсан болохоос… Ер нь ИЗБНН-ын удирдах байгууллага эвсэх нь зvйтэй гэдэг дээр нэгдмэл байсан юм билээ.

-Удирдлага гэдэг нь С.Оюун гэсэн vг vv? 

-Тиймээ.

-Тvvнийг Улстөрийн зөвлөлийн хурлаа нэг л өглөө зарлахад хvргэсэн шалтгаан нь юу байв?

-Ц.Ганхуяг тодорхой хэмжээгээр тvvнд нөлөөлсөн, өөрөө ч нам дотроо нөлөөтэй юм билээ. Оюун манай нам мөнгөтэй болсон гэж хэлсэн

-Тэгээд та ИЗБНН-ын шийдвэрийг аваад яав?

-Авангуутаа Б.Эрдэнэбаттай утсаар яриад уулзах цагаа тохирсон, тэдний намын шийдвэрийг өгсөн. Бид хоёр ИЗБНН-ыг эвсэлд ямар квоттойгоор оролцуулах вэ гэдгийг ярьж санал солилцсон. Миний санал бол УИХ-ын арван тойргийг тэдний намд сонголттойгоор олгоё. Гэхдээ эвслийг “Эх орон Ардчилал-ИЗБНН-ын эвсэл” гэдэг томъёоллоор сонгуульд оролцуулъя гэсэн. Б.Эрдэнэбат дарга ч зөвшөөрч бид гэрээнийхээ төслийг бэлэн болгосон. Ингээд орой 20 цагт Баянгол зочид буудалд гарын vсэг зурахаар болсон юм .Гарын vсэг зурах цаг болоход С.Оюун алга болчихсон.

-Нөгөө хоёр нь хvлээгээд л байсан уу?

-Тийм. ёслолын ажиллагаанд бvх юм бэлэн болсон байсан. Vзэг, цаас, гэрээ, плакатны зураг авах зурагчин бvгд бэлэн, ганц С.Оюун байдаггvй. Арга ядаад тэдний гэрт До /До.Ганболд/ бид хоёр очсон. Найз гэртээ харин юу ч болоогvй юм шиг, ямар ч тохиролцоо хийгээгvй юм шиг зvв зvгээр сууж байдаг байгаа. Та хорин цагт Баянголд гарын vсэг зурахаа яаваа, таныг бvгд хvлээгээд байна гэсэн чинь, “Та нар намайг хулхидах гэж байна. Би гэрээнд гарын vсэг зурахгvй, орой 18 цагт “Алтангадас” ассоциацитай хамтарч ажиллахаар гарын vсэг зурсан” гэж урдаас хэлсэн. Ингээд л тэр МАХН “Алтангадас”-ын тоглоом болох нь тодорхой болсон.

-”Алтангадас”-тай ямар тохироонд гарын vсэг зурсан юм бол?

-Би тvvнийг нь vзээгvй учраас тодорхой хэлэх юм алга. Ямар ч байсан “Алтангадас”-тай хамтарч УИХ-ын 2004 оны сонгуульд оролцоно, манай нам мөнгөтэй болсон гэж хэлж байсан. Би vvнд нь их гайхсан. “Алтангадас” бол нам биш, зvгээр төрийн бус байгууллага.

-С.Оюун эвслийн гэрээнд гарын vсэг зурахдаа ямар нэг шаардлага тавьж тохирсон гэж хvмvvс ойлгодог. Гэтэл тэр хvн яагаад хулхидах тухай яриад унасан бэ? Та нарын урьд нь тохирсон арван тойргийг Оюун зөвшөөрч байсан юм байгаа биз дээ?

-Эвсэлд орвол манай намд 15 тойргийн квот өг гэж бvvр өмнө С.Оюун хэлдэг байсан. Харин тухайн vед хэн нь УИХ-ын дарга хэн нь Ерөнхий сайд болох вэ гэж асуудгаас өөр ямар нэг зарчмын юм ярьдаггvй л байсан.

Эхний vед тэдний намд 15-ыг өгөх арай томдсон асуудал байсан. Vvнийг ярилцсаар байгаад 10 тойргийг сонголттой өгөхөөр тохирсон. Оюун өөрөө дурын арван тойрог сонгож авахаар болсон. Тvvнийгээ өгөхгvй хулхидна л гэж хэлсэн нь тэр байх.
Эвсэлд орох ИЗБНН-ын шийдвэр нь манай намд арваас доошгvй тойрог өгсөн тохиолдолд эвсэнэ гэж гарсан. Гарын vсэг зурахын өмнө бол арван тойргийг хvлээн зөвшөөрсөн байсан. Тэр орой юунаас болж тохиролцооноосоо буцсаныг би мэдэж чадаагvй ээ. Сvvлд мэдэхнээ, Р.Гончигдорж, Фортуна Батбаяр нар ятгаж С.Оюуныг эвсэлд оруулаагvй юм билээ.

-Тэдний нам хаанаас ямар мөнгөтэй болсон байсан юм болоо? 

-МАХН, “Алтангадас”, “Зvvн хойд Азийнхан” ИЗ-БНН-ыг “Эх орон-Ардчилал” эвслийг задлахад ашиглах, хоёрдугаарт, тэд өөрсдөө сонгуульд эвслээс нэр дэвшиж чадахгvй бол ИЗ-БНН-ыг ашиглаж нэр дэвшихийн тулд С.Оюунд их хэмжээний мөнгө амлаж байсан юм билээ.

-Та нар эхлээд зөвшөөрөөд гарын vсгийг нь зуруулчихаад дараа нь яаж ч болно гэж ярилцаж байсан нь чихэнд нь хvрчихсэн юм биш биз дээ? 

-Тийм юм ерөөсөө байгаагvй. Бvх юм протоколоор, гарын vсэгтэй, баталгаажиж явж байсан. Хулхидах юм бол С.Оюун дурын vедээ эвслийг задлаад гарч болох хөшvvрэг нь тvvнд хадаглагдсан. Vvнийг нь ч би С.Оюунд хэлж байсан.

-Тэгээд тэр өдөр та хоёр гэрээс нь авч явж чадаагvй юу? Та хоёрыг ярьж байхад Б.Эрдэнэбат М. Энхсайхан нар хvлээгээд л сууж байсан уу? 

-Тэд тус тусынхаа намын байранд хvлээгээд л байж байсан. Тэр өдөр бид хоёр авч явж чадаагvй. С.Оюун гэрээнд гарын vсэг зурсан бол маргааш нь амралтын өдрvvд байсан учир Улаанбаатар хотын бvх дvvргvvдэд тэр гурвын гарын vсэгтэй том том плакатууд хадаад томоохон церемони vйл ажиллагаа явуулна гэж төлөвлөж байсан. Ийм ажиллагаандаа Б.Эрдэнэбат дарга vнэхээр шуурхай, хурдтай хийдэг юм билээ. Намайг эвслийн ерөнхий менежер болгохгvй бол намын даргаас хусах гээд байна гэж М.Энхсайхан Б.Эрдэнэбатад хэлсэн байсан

-Тэгээд дараа нь С.Оюун яагаад эвсэлд орох болсон юм бэ?

-2004 он өнгөрөөд vндсэндээ сонгуулийн кампани эхлэхийн өмнөхөн ИЗ-БНН дангаараа сонгуульд ороод ямар ч амжилт олохгvйгээ ойлгосон уу яасан, өөрөө эвсэлд орж ирсэн.

-Энэ vед нь юу гэж хэлэв. Зvгээр л угтаад авчихсан уу?

-Vгvй дээ. Би М.Энхсайхан Б.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Одоо ч бараг С.Оюуны хэрэггvй, дангаараа орсон ч болохоор шvv гэж. Тэр хоёр ч хvлээн зөвшөөрсөн. Гэтэл “Алтангадас”-ынхан цаана нь давхар тоглолт хийгээд ерөөсөө болж өгөхгvй байсан. Тvvнийг эвсэлд оруулахгvй бол эвслийн дансанд “Алтангадас”-ын нэр дэвшигчид мөнгөө хийхгvй, эвслийг задална гэх мэтээр шахалтууд vзvvлсэн. Өнгөрсөн намар нь арван тойрог сонголттойгоор авах байсан бол сvvлд орж ирэхдээ таван тойрог ч vгvй шахам болсон. Бvр хоёр гурван тойрог ч хамаагvй өгөөч, бид эвсье гэж байсан биз дээ? 2003 оны намар эвслийн гэрээнд гарын vсэг зураагvйнхээ төлөөсийг ингэж л амссан. Энэ нь С.Оюунд болоод ИЗ-БНН, бvр цаашилбал ардчилалд том л сургамж, хатуухан хэлбэл гай л болсон.

-Энэ vед эвсээд байсан М.Энхсайхан Б.Эрдэнэбат нарын харилцаа хэдийнэ хөндийрсөн байсан шvv дээ. Тэр хоёр гэрээгээ салгаагvй ч харилцаа нь салсан. Ер нь тэр хоёрын хөндийрсөн шалтгаан юу байсан юм бэ?

-Ноцтой шалтгаан ерөөсөө байгаагvй. Хvмvvс хоорондын харилцааны юм байсан байх. Б.Эрдэнэбатад олон жил компани удирдсан аж ахуйн сайн удирдагч, хvнд итгэл өгч хvнийг ажиллуулж чаддаг нэг чанар байсан. Тэр шинж чанараараа эвслийн ерөнхий менежерээр М.Энхсайханыг томилчихоод эвслийн өдөр тутмын ажилд оролцоогvй, гадаадад олон хоног сараар явсан. Энэ бол тvvний дутагдал, vvнийг нь ч би өөрт нь олон удаа хэлж байсан. Гадаадад байхад нь ч хойноос нь утасдаж, та хvрч ирж эвслийнхээ өдөр тутмын ажилд оролцоо, энэ ер нь нэг л болж өгөхгvй байна гэж байсан.

-М.Энхсайханы хувьд?

-Ер нь М.Энхсайханы хувьд сонгуульд ялна гэж бодоогvй, итгээгvй. Ажилласан ажиллаагvй хориод тойрогт ялалт авна, энэ нь надад хангалттай нэмэх оноо гэж тооцоолж байсан. Ер нь М.Энхсайханыг ажиллаагvй гэж хэлж болно. Сvvлдээ энэ хоёрын харилцаанаас болж тойргийн маргаанууд гарч байсан. Энэ бол хvнд асуудал байгаагvй, зохицуулж болж л байсан. Энэ хоёрын харилцаанаас илvv “Алтангадас”, С.Оюуны асуудлууд хамгийн хvнд, хэцvv байсан. Б.Эрдэнэбат М.Энхсайхан хоёрын харилцааг ийм байдалд оруулах эхлэлийг тэд тавьсан.

Ер нь эвсэл байгуулахын өмнө М.Энхсайхан та хоёрын хэн нь ч эвслийн ерөнхий менежер биш шvv. Эвслийн ерөнхий менежерээр До.Ганболдыг тавих хэрэгтэй. Яагаад гэвэл До.Ганболд М.Энхсайхантай ч, тантай ч, С.Оюунтай ч, Р.Гончигдорж болон “Алтангадас”-ынхантай ч ярьж харилцаж чадна. Ерөнхий менежерийн ажил бол энэ. Гаднаас ирэх улс төрийн дайралтыг До.Ганболд дээр овоолоод хоёр намын даргын хувьд та хоёр галын бай болж болохгvй шvv гэж би Б.Эрдэнэбатад хэлж байсан, Сvvлд нь Б.Эрдэнэбат М. Энхсайханыг ерөнхий менежер болгосныхоо горыг амссан. Энэ тухай сvvлд би өөрт нь сануулж хэлэхэд, М.Энхсайхан өөрөө л болъё гэсээр байгаад болсон, намайг ерөнхий менежер болгохгvй бол намайг намыг даргаас хусчих гээд байна гэж хэлсэн, би vvнд нь vнэмшээд тvvнийг ерөнхий менежер болгосон гэж надад хэлж байсан.
Хувь хvмvvсийн хоорондын харьцаанаас болж улс нийгэм ихээхэн хохирч болдгийг Эрдэнэбат Энхсайхан хоёрын жишээ харуулсан

-”Алтангадас”, С.Оюун нар М.Энхсайхан Б.Эрдэнэбат хоёрыг хөндийрөхөд нөлөөлсөн гэж та хэллээ. Яаж тэр вэ. Тэр хоёр л ойлголцож итгэлцвэл хvнээр харьцаагаа таслуулаад байх хэрэг байсан гэж vv? 

-М.Энхсайханы хувьд бол Ардчилсан намаа Эх орон-МАШСН, ИЗ-БНН хоёроос илvvд тавьж байсан. ИЗ-БНН, МАШСН хоёр бол Ардчилсан намтай нэг төвшинд харилцах сонирхолтой байсан. Энэ гурван нам бие биендээ ихэрхэж томрох ямар ч vндэс байхгvй, гурвуулаа л парламентад нэг нэг суудалтай байсан намууд гэж хэлэхэд М.Энхсайхан Б.Эрдэнэбат буюу жижиг намыг ингэж томруулаад хэрэггvй гэдэг байсан. Энэ бол буруу. “Алтангадас”-ынхан С.Оюун нар нийлж М.Энхсайханыг буланд шахсан. Б.Эрдэнэбатын зорилго бол “Алтангадас” ассоциацийг эвслийн дотоод хэрэгт оролцуулахгvй байх. Тэр тусмаа элдэв заваан юманд нэр нь хутгалдсан хvмvvсийг эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд өрсөлдvvлэхгvй байх гэсэн зөрчлvvдээс болж энэ хоёрын харилцаа муудсан. Сонгуульд ялахын дэргэд энэ бол жижиг зөрчил юм.

-М.Энхсайханы хувьд намынхныхаа эсрэг явж болохгvй л байсан шvv дээ. Б.Эрдэнэбатын шаардлага тэр vед хvнд зvйл байсан. Хэн нь хэн бэ гэдгийг хvн бvхэн мэддэг болсон одоо vед бол өөр л дөө?

-М.Энхсайханыг намын дарга болоход л “Алтангадас” ассоциаци байгуулагдсан. Энэ байгууллага яг улс төрийн нам шиг ажилласан. Тvvгээр ч зогсохгvй МАХН-ынхантай сvлбэлдсэн. Энэ байгууллагын дэд ерөнхийлөгч нь УИХ-ын дэд дарга асан Бямбадорж, гишvvнээр нь гэхэд л одоогийн намын дарга М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лvндээжанцан, Т.Очирхvv гэх мэт тухайн vеийн МАХН-ын нэр нөлөө бvхий хvмvvс л байсан. Тэр битгий хэл МАХН “Алтангадас”-ыг санхvvжvvлж байсан. Энэ өнцгөөс нь авч vзэх юм бол Б.Эрдэнэбатын тавьж байсан шаардлага зөв л байхгvй юу.

Харин М.Энхсайханы хувьд бол тэд нартайгаа намынхаа дvрмийн хvрээнд харилцаж, зохицуулж чадаагvй. Тэдэнтэйгээ тэрсэлдэх тэмцэлдэх байр суурь баримталсан. Ер нь бол М.Энхсайхан Б.Эрдэнэбат хоёрын хоорондын харилцаа туйлын хvнд байсан. Хувь хvмvvсийн хоорондын харилцаанаас болж улс нийгэм ихээхэн хохирч болдгийг энэ хоёрын жишээн дээрээс би сайн ойлгож авсаан. Тvvхэнд хувь хvний гvйцэтгэх vvрэг роль гэж vнэхээр байдаг юм билээ. Гэхдээ энд бас нэг юмыг хэлэх ёстой. Саяын Засгийн газрыг огцруулдаг, сайд нар томилдог хурал дээр Ардчилсан намынхан, тэр дундаа Р.Гончигдорж нарын зарим хvн Б.Эрдэнэбатаас болж л төр засаг тогтворгvй байгаа, тvvнээс өөр муу муухай хvн улс төрд байхгvй байгаа юм шиг аашилж байсан. Vнэндээ бол Б.Эрдэнэбатын хvчээр эвсэл байгуулагдаж, тэд өөрсдөө УИХ-ын танхимд сууж байгаа гэдгээ даан ч ойлгохгvй байна билээ. Тэдний ухаан ч vvнийг ойлгох чадваргvй дээ.

-”Алтангадас” тэр хоёрын харилцаанд яаж нөлөөлсөн болж байна?

-Эвслийн ялалт их эмзэг болох нь судалгаагаар харагдаж байсан. Сонгуулийн дараах vр дvнгээр ч батлагдсан. ИЗ-БНН бие дааж сонгуульд оролцсон бол нэлээд олон тойрогт МАХН ялж, дангаараа Засгийн газраа байгуулах байсан. Зарим тойргуудад “Эх орон-Ардчилал” эвслийн нэр дэвшигчид ганц хоёр зуун саналаар битгий хэл тав, аравхан саналаар ялалт байгуулж байсан шvv дээ. ИЗН-гvйгээр “Эх орон-Ардчилал” эвсэл ялахгvй гэдгийг “Алтангадас” нэлээд сайн мэдэж байсан, vvнийг ашиглаж С.Оюунаар улс төрийн тоглолт хийж байсан.

Vнэндээ Б.Эрдэнэбат М.Энхсайхан нарын хэн хэн нь С.Оюуныг авах дургvй байсан. Б.Эрдэнэбат бол өмнө нь манай намтай нэгдэж нэг нам болно гэсэн тохиролцооноосоо ухарч намайг хуурсан гээд огт хvлээж авахгvй байсан.
Харин М.Энхсайханы хувьд яагаад авахгvй гээд байсныг би сайн мэдэхгvй.

Сvvлд “Алтангадас”-ын шаардлагаар С.Оюуныг авахад Б.Эрдэнэбат дургvйцсэнээс тэдний харилцаанд суусан ан цав бvр гvнзгийрсэн. Нэгэнт тойрог хуваарилагдсан хойно С.Оюун орж ирсэн, тэгээд л тойргийн маргаан vvссэн л дээ.

-Аль нь тойргоосоо өгөх вэ гээд л эхлээ биз дээ?

-Тэгсэн. Б.Эрдэнэбат анхнаасаа тодорхой заасан 15 тойрог дээр л манай нам нэр дэвшvvлнэ гэж байсан. Тvvнийг нь М.Энхсайхан эвдчихсэн. Бvр нэг ч тойргийг vлдээгээгvй, 15-ууланг нь, тэгэхдээ Б.Эрдэнэбатын дөрвөн жил ажилласан тойргийг хvртэл өөртөө бусдыг нь намдаа аваад өгчихсөн. Тэгэнгvvт л мань хvн тойргийнхоо тоог нэмж 25 болгож нэмсэн юм. Гэтэл “Алтангадас”-ынхан энэ жижиг намд 25-ыг өгөх гэлээ гээд л М.Энхсайханд шахалт vзvvлж эхэлсэн.

-М.Энхсайхан тойргийг ганцаараа шийдэхгvй шvv дээ. Эх орон-МАШСН арай даварсан биш vv. Тэдэнд 25 бvv хэл 15 нэр дэвшигч ч олдохгvй л байсан биз дээ?

-Б.Эрдэнэбатын хувьд 2000 оны сонгуулийн дараагаас эхлээд нэр бvхий 15 тойрогт өрсөлдөнө гэсэн бодолтой бvр vйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байсан юм аа. Миний хувьд 15 тойргийг нь Эх орон намд өгөх л ёстой байсан, нэр дэвшигч байна уу байхгvй юу тэр бол асуудал биш. Ардчилсан намын шийддэг, ярьдаг зvйлч биш. М.Энхсайханд 15 тойргийг нь шийдчих боломж байсан. Шийдээгvй л байхгvй юу.

Асуудал нэлээд хурцдаж, бараг л эвсэл задрах бутрах дээрээ тулсан хойно До.Ганболд бид хоёр Б.Эрдэнэбаттай очиж уулзсан. Сонгууль нэгэнт хаяанд ирчихсэн энэ эгзэгтэй vед тойргийн асуудлаа хурдан шийдэж сонгуулийн кампанит ажилдаа хурдан орох тухай ярилцаж ойлголцсон. Ингээд Б.Эрдэнэбат, анхны тохиролцсон 15 тойргийн ихэнхийг манай намд өгөх юм бол би заавал 25-ыг авна гэхгvй ээ, хэрэв vvн дээр тохирвол одоо 14 цагт тойргийн тохиролцоон дээр гарын vсэг зурахад бэлэн байна гэсэн.

Тэндээс гарангуутаа До М.Энхсайхан руу утастаж, тойргийг маргаангvйгээр шийдэх боломж байна, хуучин тохиролцоон дээрээ Эрдэнэбат 14 цагт гарын vсэг зуръя гэж байна гэж хэлсэн. Гэтэл юу болсон гээч? Тэгж хэлсээр байтал vдийн цайны цагаар М.Энхсайхан Б.Эрдэнэбат дээр очоод 25 тойрог дээр гарын vсэг зурчихсан байдаг юм.

-Эвслийн ерөнхий менежер байсаар байтал До та хоёр л өмнөөс нь хамаг гол шийдвэр гаргаад байхаар хэн ч дургvйцнээ дээ. Өөрсдөө гол дvрд тоглохын оронд тэр хоёрыг уулзуулж ойртуулж болохгvй байсан уу? 

-Энэ хоёрын хоорондын зан ааш, харилцаа, баримталдаг зарчим тэнгэр газар шиг ялгаатай юм билээ. М.Энхсайханы хувьд ерөнхий менежер хvний хувьд ямар ч төвшингийн хvнтэй харилцах ёстой, тийм чадвар муутай юм билээ. Б.Эрдэнэбатын хувьд УИХ-ын гишvvн, хөрөнгө мөнгөтэй, эдийн засгийн хувьд хөл дээрээ зогссон гэсэн бардамнал байсан. Ингээд л бие биедээ ихэрхсэн л улсууд байсан. Ийм улсууд уулзалдахаараа ямар ч vр дvн гаргадаггvй юм. Ийм улсуудыг уулзуулж босгосон юмаа эвдvvлж байсан дор бол хооронд нь уулзуулахгvйгээр зохицуулж байсан нь дээр.

-Тэгээд нэг юм тойрог хуваарилж дуусаад сонгуульд оролцсон. Таны судалгааны дvнтэй тохирсон уу?

-2003 оны зун би чамд судалгаагаа vзvvлж байсан даа, 2004 оны сонгуульд ардчилсан хvчин эвсэл болж орвол дор хаяж 44, 45 тойрогт ялалт байгуулнаа гэж. Чи нэг л ойлгож vнэмшиж өгөхгvй л байсан шvv дээ. Та бараг зvvдээ ярьж байна л гэх гээд байсан. 2003 оны хавар гэхэд МАХН ялагдах нь судалгаагаар харагдаж байсан, гэхдээ эвсэл болсон тохиолдолд. Эвсэл бололгvй дангаар орвол ардчиллын төлөөх намууд нийлээд л 17-18 тойрогт ялалт байгуулахаар л байсан. Энэ судалгааныхаа материалыг би ганц чамд ч vзvvлсэн юм биш. Төрийн өндөр албан тушаалтай зарим нэг хvнд өгч байсан. Тэд ч бас чам шиг vнэмшиж өгөхгvй. Харин сvvлд сонгуулийн дараа чиний судалгаа дvгнэлт vнэхээр зөв байсан байна лээ шvv гэж хэлсэн дээ.

-2002, 2003 онд бол таны 45 суудалд хэн ч vнэмшихээргvй л нөхцөл байдалтай байсан шvv дээ. Сонгуулийн өмнө бол өөр болсон байсан л даа? 

-1997, 2001 оны Ерөнхийлөгчийн, 2000 оны УИХ-ын сонгуулийн vр дvн бол миний судалгааны дvнтэй vндсэндээ тохирч байсан учраас 2004 оны сонгуулийн vр дvн ямар гарахыг ерөнхийдөө судалгаагаар тогтоочихсон байсан.
Нэгэнт МАХН ард тvмний өмнө амласан амлалтын худал хуурмаг нь батлагдсан. Тийм учраас ард тvмний дотор нэр хvнд нь унасан. Нөгөө талаар МАХН-ын удирдлагын зvгээс явуулж байсан бодлого, vзэл суртал нь өөрөө ард тvмэнд ерөөсөө таалагдаагvй. Дээр нь УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийн чуулган дээр тавьтиргvйтсэн араншин бvр хvчтэй нөлөөлсөн. Энэ фактор нь МАХН-ыг ялагдалд хvргэхэд хангалттай байсан.

-Эвсэл байгуулахад Танаас өөр хувь хvний хvчин зvйл байгаагvй юм шиг ярилаа. Та бvхнийг ганцаараа зохион байгуулчихаагvй биз дээ?

-Ямар ч байсан эвсэл байгуулах санаачлагыг би гаргасан. Миний гаргасан томъёоллоор л эвсэл байгуулагдсан. Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нар цаанаа өөр ямар хvмvvстэй харилцаж байсныг би мэдэхгvй ээ. Би мэдэх л юмаа ярьж байна. С.Оюун нэг удаа УИХ-ын дэд дарга болсон хойноо, эвслийн автор нь та шvv. Ямар ажил төрөлд очих гэж байна, санал онолоо яриарай л гэж албан өрөөндөө хэлж байсан. Тэр цагаас хойш би С.Оюунтай уулзаагvй явна.

-Тэгвэл та их л хэврэг эвсэл байгуулсан байна даа? 

-Эвсэл хэврэг байсан юм биш. Эвслийг хэврэг болгох улс төрийн хvчин, хувь хvн байсанд л асуудлын гол нь байсан юм. . Тухайлбал, МАХН тvvний дарга Н.Энхбаяр, “Алтангадас” ассоциаци, С.Оюун нар эвслийг хэврэг болгосон доо.

-Би санал нийлэхгvй байна. Гаднын хvчин зvйлээс хамааралгvй бат бөх эвсэл болж чадаагvй. Одоо задарч бутарчихаад хvнээс буруугаа хайх нь угагvй юм биш vv.

-Эвслийг бvрдvvлэгч намуудын лидерvvдийн хэт амбиц дээр л МАХН тоглочихсон юм л даа. Сонгуулийн дараа Н.Энхбаяр эвслийг бvрдvvлэгч намуудын удирдлагатай ярилгvйгээр шууд “Алтангадас” ассоциацитай хуйвалдаад УИХ, Засгийн газраа байгуулаад явсан. Vvнд Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нар зvй ёсоор дургvйцсэн. Энэ дургvйцэл, Б.Эрдэнэбатын амбиц дээр Н.Энхбаяр дахиад л тоглож эвслийг задалсан. Ер нь 1996-2000 оны эвслийн Засгийн газрын огцролтууд дандаа хувь хvний амбиц л байсан. Тэр амбицыг сөрөг хvчний удирдагч Н.Энхбаяр болон МАХН чадамгай ашиглаж байсан. Энэ бол Монголын төрд туйлын хорлонтой улстөр.

-За тэгээд сонгуульд хэн нь ч ялсангvй, гажиг нөхцөл байдал vvслээ. Таны нөгөө 45 тойрог ч байхгvй боллоо. Тэгээд ямар гарц та нар ярьж байсан бэ? Бодвол М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун бvгдтэй нь та харилцаж байсан? 

-Ялаагvй биш ялсан. Чи бодоод vз л дээ. 76 тойргийн 36-д нь МАХН ялсан . Ялсан ч гэж зарим нэг тойрогт булхай хийж байж 36 суудалтай болсон. Намын дарга Н.Энхбаяр тойрог дээрээ унасан байсан. Vvнийг нь ч өөрийнх нь “Прогноз” судалгааны төв нь тогтоосон байсан. Нэгэнт намын даргаа унахаа мэдмэгц Н.Энхбаярыг аврах хөдөлгөөн МАХН дотор өрнөсөн. Vvнийхээ хvчинд Н.Энхбаярыг арай чvv луйвраар ялуулсан.

Миний судалгаагаар Н.Энхбаяр тойрог дээрээ унахаар гарч байсан. Би vvнийг нь МАХН-аас нэр дэвшиж төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хvнд хэлсэн. Тэр хvн эхэндээ vнэмшихгvй байсан. Сонгууль болохоос тав хоногийн өмнө намайг дуудаж уулзаад, чиний хэлж байсан vнэн байна, МАХН 44 тойрог дээр ялагдах нь, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Д.Идэвхтэн нар тойрог дээрээ унахаар vр дvн судалгаагаар гарсан байна. МАХН дотор тэднийг аврах хөдөлгөөн өрнvvлж байна гэсэн. Би тэднийг авраад яах юм бэ, унаж яваа юмыг татаж босгоод хэрэггvй, тэр чигээр нь унагачих гэхэд хариуд нь, Н.Энхбаяр ялагдлаа л бол энэ нам хэдэн хэсэг задарна. Энэ нам ялагдлаа л бол дахиж улстөрийн тавцан дээр гарахгvй. Чи Н.Энхбаярыг унагааж болохгvй, энэ намыг ялагдуулж болохгvй гэж надад зөвлөсөн. Би тvvний зөвлөлгөөг авсан. Энэ нь миний алдаа болсон байна.

-МАХН-ын уналт нэр бvхий нэр дэвшигчдийг тойрог дээрээ ялагдахаар байна гэдгийг ямар vндэслэлээр хэлсэн юм бэ?

-Тэр vеийн миний хийсэн судалгаагаар тогтоогдож байсан. Тvvндээ би итгэлтэй байсан учир зарим хvн хэлж байсан нь тэр.Гэхдээ МАХН-ын тухайн vеийн удирдлагуудын хэнд нь ч хэлээгvй. Тэд харин надаас асуудаг байсан. Ер нь МАХН-ыг 90, 96, 2004 онуудад тvvхийн тавцангаас арчих боломж байсан юм. Яаж хэрэгжvvлэх тухай ч тодорхой хvрээнд бид ярьж тохирсон байсан.

Н.Энхбаярыг хэн бэ гэдгийг Монголын ард тvмэн төрөлхийн хар ухаанаараа таньж мэдсэн байсан. Сонгууль шударгаар явагдсан бол Н.Энхбаяр юун Их хурлын гишvvн, юун Их хурлын дарга, юун Ерөнхийлөгч. Гудамжинд өшиглөх лаазгvй хоцрох байсан.
МАХН, “Алтангадас” нийлж М.Энхсайханыг Ерөнхий сайд болгохгvйн төлөө vхэн хатан ажилласан

-Ямар ч байсан сонгуулийн vр дvн нь дангаараа хэн нэг нь Засгийн газар байгуулах боломжгvй болсон? 

-Дангаараа Засгийн газар байгуулах боломж бvрэн байсан. Б.Эрдэнэбат М.Энхсайхан С.Оюун гурвын нэгдмэл байр суурьгvйгээс гадна дунд нь “Алтангадас” будлиантуулаад улс төрийн бохир тоглолтуудыг хийснээр Засгийн газрыг дангаараа байгуулах боломжоо алдсан. Дээр нь М.Энхсайханы санаачилгагvй, зөрvvд, Б.Эрдэнэбатын чигээрээ, С.Оюуны “Алтангадас”-ыг Н.Энхбаярыг дагасан тоглолтууд ялалтыг балласан юм.

Засгийн газрыг дангаараа байгуулах маш олон хувилбар байсан, тэр бvгдийг хэн нь ч тоож vзээгvй. Маш олон хувилбарыг би тэдэнд санал болгож хэлж байсан. Сvvлдээ МАХН-ынхан шоокноос гарч санаачлагыг гартаа авч эхэлсэн. Ингэхдээ хамгийн хорлонтойгоор эргvvлсэн.

-Эвсэл Засгийн газрыг дангаараа байгуулах ямар ямар хувилбар байсан гэж?

-МАХН-ын маргаан vvсгэсэн 24, 59-р тойргийн асуудлыг богино хугацаанд шургуу тавьж өөрсдийн талд шийдвэрлvvлэх бvрэн боломж байсныг ашиглаагvй. Өөрийн намаас бие дааж дэвшээд ялалт авчирсан гурван гишvvнтэйгээ тохиролцож чадахгvй байсан. Vvнээс гадна БНН-тай тулж ажиллах ёстой байсан. Тэр бvх vйл ажиллагаа явагдаагvй.
Ийм эгзэгтэй мөчид МАХН аргагvй наяад жилийнхээ туршлагад тулгуурлан “Эх орон-Ардчилал” эвслийг задлах бодлого явуулсан. Vvнийгээ ч сайн хэрэгжvvлж чадсан даа.

-Арай тодруулбал? 

-МАХН нэгдvгээрт хамтарсан Засгийн газар байгуулахыг зорьсон. Тиймээс бие даагч гурвыг аль болох Ардчилсан нам руу оруулахгvй байх, хоёрдугаарт, МАШСН-тай нийлж Засгийн газар байгуулах, гуравдугаарт маргаантай хоёр тойргийг хvчээр өөрсдөө авч БНН-тай нийлж Засгийн газраа байгуулах, дөрөвдvгээрт “Алтангадас” фракцтай нийлж Засгийн газар байгуулах хувилбарууд дээр тэд ярилцсан. Гэхдээ М.Энхсайханыг Ерөнхий сайд болгохгvйн төлөө, өөрсдөө УИХ-ын даргыг ямар ч vнээр хамаагvй авна гэж л ажилласан.

-УИХ-ын дарга тэдэнд яагаад тийм vнэтэй байв?

-МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд л vнэтэй байсан. Харин намын нь хувьд vнэ цэнэтэй зvйл байгаагvй.

-Н.Энхбаярын хувьд яагаад vнэтэй гэж?

-Тэр УИХ-ын дарга болж Засгийн газрыг хянаж байх, УИХ-ын даргын сэнтийгээс Ерөнхийлөгчийн сэнтийд суух амархан л гэж тооцоолсон. Хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдаар өөрөө томилогдох юм бол хэцvv гэдгийг мэдэрсэн. Өөрийн нь засаглалын vед авч хэрэгжvvлсэн арга хэмжээний гор гарч ирж өөрт нь муу нэр зvvнэ гэдгээс айсан. Vvнээс гадна, хамтарсан Засгийн газрыг удирдаж чадахгvй гэдгээ ойлгосон байх. Олон намын оролцоотой Засгийн газрыг удирдах хэцvv. Тийм учраас тэр ямар ч хамаагvй аргаар, хуйвалдаад ч хамаагvй УИХ-ын дарга болохын төлөө vхэн хатан зvтгэсэн. Мань эр шооконд байсан уу яасан, намайг хvртэл дуудаад, “Би УИХ-ын дарга болмоор байна, Та М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун гуравтай ярьж өгөөч” гэж хvртэл гуйж байсан. Ямар ч эрх мэдэлгvй хvн тэр гуравтай яриад л Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгочих юм гэнээ. Тийм л хэмжээний сэтгэлгээтэй л хvн байхгvй юу. Усанд живж байгаа хvн дэрсний vзvvрээс шvvрдэг гэдэг шиг л юм болсон.

Тэрээр УИХ-ын дарга болсны дараа Ардчилсан хvчнээс Ерөнхий сайдыг ямар ч аргаар яаж ч авч болно гэж тооцсон. Их хуралын дарга болохын тулд нам дотроо vхэн хатан зvтгэж байсан. Мань нөхрийн хувьд тэгэхээс ч өөр зам байгаагvй. Хэрэв УИХ-ын дарга болж чадахгvй бол тэр сул гишvvн болох байсан. Намын дарга ч vгvй, Ерөнхий сайд ч vгvй. Энийгээ бол харин сайн ойлгож байсаан. МАХН Н.Энхбаярыг Их хурлын дарга болгох, эсвэл сул гишvvн болгож улс төрийн хариуцлага тооцох ийм хоёр замын хамгийн муу замыг нь сонгосон. Ингэснээрээ МАХН-ын нэр хvнд ард тvмний дунд туйлын хорлонтойгоор унасан. Тэр Ерөнхий сайдаар наймаалцаж санасан даа хvрч чадсан. С.Оюун “Эх орон-Ардчилал“ эвслийн бvлгийн даргыг “Алтангадас”-ын тусламжтайгаар аваад, vдээс хойш нь Н.Энхбаяртай зөвшилцөх ажлын хэсгийг С.Баярцогтоор ахлуулан томилсон. Энэ ажлын хэсэг Н.Энхбаярыг УИХ-ын даргад Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшvvлэх хуйвалдаан хийж Vндсэн хууль зөрчсөн дөө.

-Та Энхбаяртай уулзаж зөвлөгөө өгөөгvй юу?

– Ямар зөвлөгөө?

-Их хурлын даргаа авсан нь танд дээр гэж?

-Vгvй ээ, бид хоёр сонгуулийн дараах, долоо хоногт уулзсан. Бvр гэрчийн этгээдтэй уулзсан. Намайг “Эх орон-Ардчилал” Эвслийг байгуулж манай намын эсрэг ажилласан, эвсэл маш муухай луйвар хийлээ, манай нам дор хаяж тавин хэдэн тойрог дээр ялах байсан, та судалгааныхаа материалыг надад өгсөнгvй, таны тухай надад мэдээлэл өгдөг хvмvvс бий гэх мэтээр утга учиргvй загнах байхын хооронд бvтэн цаг гаруй бухимдсан. Эцэст нь Б.Эрдэнэбат М.Энхсайхан С.Оюун гурвын хэнтэй нь Засгийн газар байгуулах асуудлыг ярих вэ гэсэн. Та зуучилж зохицуулж өгөхгvй юу гэсэн.

Би, зохицуулж чадахгvй, та нар өөрсдөө уулзаж ярилц. Ер нь “Эх орон ардчилал” эвсэл ялсан.Дангаараа Засгийн газараа байгуулах эрхтэй. Танай нам сөрөг хvчин болж ажиллах хэрэгтэй. Тэгээд ч та манай нам ялж,ялагдаж сурсан бид сөрөг хvчин болж ажиллана гэж сонгуулийн маргааш мэдэгдсэн. Хэрэв эвслийн Засгийн газар байгуулбал та өнгөрсөн дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллаж улс орны эдийн засгийг хөл дээр нь босгосоон гэж хэлдэг. Тэгвэл одоо та найман жил хийчих юм бол улс орон, ард тvмэнд хэрэгтэй юм бишvv, та Ерөнхий сайдаа хий л дээ гэж хэлсэн. Хоёрдугаарт, таны ярьсан ярианаас миний хvлээх, хvлээхгvй ч юм байна. Эвслийг байгуулахад гол vvрэг гvйцэтгэснээ хvлээн зөвшөөрнө. Харин МАХН-ын эсрэг ажилласан гэвэл хvлээн зөвшөөрч чадахгvй ээ. Эвсэл маш муухай луйвар хийлээ гэж та ярьж байна. Харин эвсэл ямар ч луйвар хийх боломжгvй. МАХН-ынхан зарим тойрогт тодорхой хэмжээний луйвар хийснийг би хэлж чадна. Та өөрөө луйвраар гарч ирсэн. Судалгааны материал танд өгөөгvйн хувьд гэвэл би танай намын өндөр албан тушаалын хvнд өгч байсан. Тvvгээрээ дамжаад та нарыг vзэх юм байх гэж бодсон гэж хэлсэн.

Бид ямар гадаадаас зуучлагч аваад зуучлуулалтай биш. Монгол хvмvvс байна, өөрсдийнхөө хэн нэгнээр зуучлуулаад засаг төрөө байгуулмаар байна. Би Их хурлын дарга болмоор байна, та бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн. Би хариуд нь, хувь хvний өмнө, бичил орчин дотроо худлаа хэлж чаддаг хvн ард тvмний өмнө худлаа хэлж чаддаг юмаа. Та бол тийм хvний нэг. Би зуучилж луйвар хийж чадахгvй.Та болон танай нам ялагдсан хариуцлагаа хvлээж сур гэж хэлээд салсан.

Б.Эрдэнэбат УИХ-ын дарга болсон бол Н.Энхбаярт хариуцлага тооцох байсан

-Таны өмнө нь хийсэн тохироогоор Ерөнхий сайдыг М.Энхсайхан авах ёстой биз дээ? Та яагаад Н.Энхбаярыг Ерөнхий сайд болох ёстой гэж хэлсэн юм бэ?

-Эвслийн удирдлагуудын өөрсдийн нь олхиогvйгээс тэр тохиролцоо эвдэрсэн. Би Б.Эрдэнэбатыг УИХ-ын дарга болгоно гэсэн ойлголттой байсан учраас тvvнийг УИХ-ын дарга болгох ёстой гэсэн байр сууриндаа байсан. Адилхан парламентад суудалтай хоёр намын тэр нь том, энэ нь бага гэх ямар ч шаардлага байгаагvй. Өнгөрсөн парламентад адилхан л нэг нэг суудалтай л байсан. Б.Эрдэнэбат Их хурлын дарга болбол тийм тийм юм хийнэ гээд бид хоёр ярьчихсан, авах арга хэмжээнvvдээ ч төлөвлөчихсөн байсан.

-Ямар арга хэмжээ авах байсан юм бэ?

-МАХН, тvvний дарга Н.Энхбаяр нарт улстөрийн хариуцлага тооцох тухай байсан.

-Яаж хариуцлага тооцох байсан гэж?

-Нэгэнт биелэгдээгvй төлөвлөгөөг яриад яахав дээ. Гэхдээ МАХН-ын удирдлагаас Н.Энхбаярыг зайлуулах, тус намын улс төрийн vйл ажиллагаа явуулахыг хорих гэх мэт.

-Н.Энхбаяр таныг тэгж удаан загнах тийм дотно харилцаа та хоёрын дунд байдаг юм байна, тийм vv?

-Хувь хvнийхээ хувьд бид хоёр гэмгvй харилцаатай байсан. Санал онолоо солилцдог л байсан. Миний хувьд зарчмын байр суурь баримталдаг байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн vл ойлголцсон асуудал байхгvй ээ. 1997, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2000 оны УИХ-ын сонгуулийн судалгааг би Н.Энхбаярт өгч байсан. Уул нь би энэ судалгаагаа Ардчилсан намын удирдлагуудад анх өгсөн. Тэд, тийм юм байхгvй ээ, чиний наад судалгаа чинь худлаа байна, Ерөнхийлөгчийн сонгуульд бид ялна, УИХ-ын сонгуульд бид ялна, харж байгаарай гээд судалгааны маань материалыг урдаас шидэж байсан улсууд.
Судалгаа бол өөрөө шинжлэх ухаан. Шинжлэх ухааныг хэн нь ч ашиглаж болно. Шинжлэх ухааныг намчирхахыг би тэвчээгvй учраас л Л.Энэбиш, Н.Энхбаяр нарт өгсөн.

Тэр байтугай Н. Энхбаяр өөрийнхөө нэр дэвших тойргийн судалгааг дөрөв таван удаа надаар хийлгvvлж байсан. Энэ бvх судалгааны дvн сонгуулийн vр дvнгээр батлагдсан учраас надад тийм ч муу байгаагvй. Зарчмын асуудлуудаас болж бид хоёрын харилцаа муудсан. Ерөнхий сайд байхад нь би хэд хэдэн удаа уулзсан. Засгийн газраас явуулж байгаа бодлого чинь буруу байна, таны ажлын чинь арга барил биш байна л гэж шvvмжлэлтэй хандсан, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Багабандийг дэмжихгvй байхыг надаас хvссэн. Тvvнийг нь би хvлээж аваагvй. Vvнд их дургvйцсэн байх.

-Саяын огцордог Засгийн газрын хуваарилалт мөн л таны оролцоотой хийгдсэн vv?

-Би Б.Эрдэнэбат, М.Энхсайхан,С.Оюун нартай ярилцаж хоорондоо тохиролц гэж би Н.Энхбаярт хэлсэн. Харамсалтай нь Н.Энхбаяр тэдэнтэй ярилцалгvй “Алтангадас”-тай хуйвалдаж УИХ, Засгийн газраа байгуулаад явсан. Ямар ч байсан сонгуулийн дараахан МАХН “Эх орон-Ардчилал” эвслийг задлах нь зvйтэй гэсэн том шийдвэрийг Удирдах зөвлөлөөсөө гаргасан юм билээ. Ингээд тvvнийхээ дагуу ажилласан нь тодорхой байдаг. МАХН-ынхан эвслийн ерөнхий менежер удирдлагуудтай Засгийн газар байгуулах талаар нэг ч удаа ярилцаагvй. Vvнд МАХН-аас Ц.Нямдорж онцгой vvрэг гvйцэтгэсэн.Тэрбээр МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээс Ардчилсан нам, ИЗН, МАШСН-тай нийлж Засгийн газар байгуулахгvй. Харин “Алтангадас”-тай хамтарч Засгийн газар байгуулна. Би vvнийг хийж чадна. Н.Энхбаяр УИХ-ын дарга байх ёстой гэж хэлээд хаалга саваад гарсан байдаг. Удахгvй эргэж ирээд “Алтангадас”-тай тохирчихлоо. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад зөвшөөрвөл Н.Энхбаярыг УИХ-ын дарга болоход нь дэмжинэ гэлээ гэж хэлсэн байдаг юм. Тэгээд бvх зvйл Ц.Нямдоржийн зохиолоор явсан. Vvнийхээ vр дvнд ч өнөөдөр УИХ-ын дарга хийж яваа. “Алтангадас”-тай нийлж Засгийн газар байгуулсан нь эвслийн задрах эхлэлийг тавьж өгсөн.

-Одоо таны vvрэг улс төрд ямар байна? 

-Одоо миний улстөрд vvрэг гvйцэтгэнэ гэж юу байхав дээ. Гэхдээ бас ч гэж бодсон юм бий. Одоо бvх юмыг ил гаргачихаж болохгvй биз дээ? Цаг нь болохоор л тодорхой болог.
Ерөнхийлөгч Багабанди улстөрийн тэтгэвэрт ийм эрт гарахгvй байлгvй дээ.

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Багабандитай гайгvй харилцаатай гэдэг. Та хоёрын харилцаа хэвээрээ биз дээ? 

-Ерөнхийлөгч бид хоёр зарчмын байр сууринаас л харилцдаг байсан болохоос найз нөхдийн харилцаа байгаагvй. Бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Өнөөдөр ч Ерөнхийлөгч Н.Багабандийн улстөрийн орон зай нийгэмд байгаа гэж би vздэг. Бид хоёр санаа бодлоо ний нуугvй ярилцаж илvv сайн ойлголцдог.

-Н.Багабанди гуай тэр орон зайгаа хэзээ ирж эзлэх юм бол доо? 

-Хэзээ орон зайгаа эзэлж авахыг тэр хvн өөрөө мэдэх биз ээ. Гэхдээ энэ талаар бидний хооронд ярилцсан юмнууд байдаг аа.
-Тvvний хэрэгтэй цаг яг одоо л юм шиг санагдах юм. Хэрэв одоогийн нийгмийн буруу булхай бvхний эсрэг хөдөлгөөнvvд, нам эвслvvд нэгдэж зохион байгуулалтад ороод тvvнийг удирдан чиглvvлээчээ гэвэл Н.Багабанди гуай зөвшөөрч чадах болов уу? 
-Наад асуултаа Багабанди гуайд өөрт нь тавь л даа. Би тvvний өмнөөс хариулт өгч чадахгvй ээ. Нийгэмд тvvний орон зай vгvйлэгдэж байна гэдгийг л би баттай хэлж чадна.

-Тэр хvн жирийн нэг иргэн Н.Багабанди биш шvv дээ. Тvvний тухай санаа бодлоо хэн ч хэлж болно. Та өөрийнхөө бодож байгаагаа хэлж болно шvv дээ. 

-Ерөнхийлөгч асан Н.Багабанди ардчиллын vндсэн суурь зарчимыг өнөөгийн лидерvvдийн хэнээс ч илvv сайн мэддэг, маш сайн боловсрогдсон боловсон хvчин гэдгийг л би баттай хэлж чадна. Энэ хvн тийм эрт улстөрийн тэтгэвэрт гарахгvй байлгvй дээ. Ямарваа нэг юманд цаг хугацаа гэж байдаг, тэр цаг хугацаагаа л хvлээгээд сууж байгаа байхаа.

-Та АН, МАХН, ИЗБНН, Эх орон МАШСН гээд бvгдэд нь зөвлөгөө өгөөд л яваад байсан байна. Өөрөө бол яг хаана нь байсан юм бэ? 

-Миний МАХН-д зөвлөгөө өгнө гэж юу байхав дээ. Судалгаа шинжилгээний талаар юм асуувал мэдэх юмаа хэлээд л зарчмын байр сууринаас хандаад л явдаг байсан. 2004 оны сонгуулийн хувьд бол харин “Эх орон-Ардчилал” эвслийг би илvvтэй дэмжиж байсаан. Тэгэхээс ч өршөө зам байгаагvй. 

-Яагаад гэвэл МАХН хэт олонхдоо бардаж өөрөө буруу замаар явж эхэлсэн. Vvнийхээ горыг одоо амсаж эхэлж байгаа биз дээ?

МАХН буруу замаар явна гэдэг Монголын төр буруу замаар явна л гэсэн vг. Vvнийг засч залруулах хэрэгтэй. Би 1990 онд сонгож авсан ардчиллынхаа зам дээр байна. Энэ зам дээр надтай цуг явсан олон хvн хазайсанд би харамсаж байдаг. Ардчиллын замаар тууштай замнаж байгаа аль ч улс төрийн хvчнийг би дэмждэг.

-Ер нь ардчилсан хөдөлгөөн vvссэн 1990-ээд оноос эхлээд, доктор Нэргvй гуай та нар хамт явсан гэдэг. Тэр vеэс эхлээд таны эрх ашиг хаана явсан болж таарч байна? 

-Нэргvй доктор бид хоёр, тэр дундаа би өөрийнхөө эрх ашгийг нийгмийн эрх ашгаас илvv тавьж байгаагvй ээ. Энэ улс орон, зөв замаар тууштай явж нийгэмд шударга ёсыг тогтоох нь л чухал гэж би ойлгож байсан. Энд л миний эрх ашиг байсан байх.

-1996 оны сонгуулийн дараа “Ардчилсан холбоо” эвслээс ямар нэг албан тушаал, ажил санал болгоогvй юу? 

-Тэр vеийн УИХ-ын дэд дарга байсан Ц.Элбэгдорж тодорхой ажил санал болгож байсаан. Би энэ удаад яахав дээ, дараа учир нь олдоно биз дээ л гэсэн. Харин МСДН тодорхой албан тушаал өгөхөөр улстөрийн зөвлөлийн шийдвэрээ гаргачихаад тvvнийгээ биелvvлээгvй хаясан юм.

-Тэр нь ямар ажил албан тушаал байсан юм бэ. Яагаад биелvvлээгvй юм бол?

-Ямар албан тушаал байсан нь одоо бол сонирхолтой биш, шийдвэрээ яагаад биелvvлээгvй вэ гэдэг нь сонирхолтой асуудал. 1996 оны сонгуульд ялсны дараа би Р.Гончигдоржид хоёр гуравхан л юм хэлсэн. Монголын нийт сонгогчид “Ардчилсан холбоо” эвслээс талхны мөнгө гуйж санал өгөөгvй шvv, нийгэмд ардчилал шударга ёсыг тогтоож өгөөрэй гэж итгэл найдвараа өгсөн, тэр л итгэл найдварыг алдахгvйн төлөө дөрвөн жил нойр хоолгvй ажиллах хэрэгтэй. Хэрэв тэгж ажиллаж чадвал бидэнд засгийн эрх хорин жилийн хугацаатай байгаа. Тэгж ажиллаж чадахгvй бол 2000 оны сонгуульд бид зургаан суудал ч vгvй хоцорч магадгvй шvv гэсэн. Р.Гончигдорж vvнд л их дургvй нь хvрсэн юм шиг байгаа юм. Надад хэлэхдээ, зургаан жил тэмцээд засгийн эрхийг авчихаад байхад 2000 оны сонгуульд зургаан суудалгvй хоцрохыг чи мэддэг юм уу л гэж хариу барьсан. Бид хоёрын хооронд ийм л яриа болсон, өөр ямар ч яриа болоогvй. Намайг тэр албан тушаалд тавих нь тэдний эрх ашигт тохирохгvй байсан юм билээ.

-Тэр нь ямар чухал албан тушаал болохоороо тэдний эрх ашгийг хөндөх гээд байсан юм бэ?

-Дугарыг энэ албан тушаалд тавьчихвал бидний тохиролцоо эвдэрчихнэ, тийм учраас тавьж болохгvй гэж Р. Гончигдорж нар хоорондоо ярьсан байдаг юм. Тэдний хоорондын эвдрэх гээд байсан тохиролцоо нь нийгмийн эрх ашгаас гадуур л юм байсан. Ер нь Р.Гончигдорж тэргvvтэй Ардчилсан хvчний лидерvvд 1996 оны намар Vндсэн хуулийн замаар явах уу, Vндсэн хуулийн бус замаар явах уу гэдэг салаа замын бэлчирт ирсэн. Харамсалтай нь, Vндсэн хуулийн бус замыг сонгосон. Имперvvд задардаг шиг МАХН-д байнгын задрах процесс явагдаж байна.

-Тиймээ, МАХН, Ардчилсан намынхан найдваргvй нь одоо батлагдсан. Харин өнөөдрийн энэ хөдөлгөөнvvдэд, шинээр байгуулагдаж байгаа Л.Гvндалайн намд нийгмийг өөрчлөх чадвар, чадамж байна уу? 

-Гvндалайн нам 2000 онд байгуулагдсан бол vнэхээр ач холбогдолтой байсан. 2000 онд Л. Гvндалай Ардчилсан намд оролгvй шууд бие даагчийнхаа байр сууринаас явж байгаад шинээр нам байгуулсан бол том амжилт болох байсан. Би энэ тухай 2000 оны сонгуулийн дараа Ардчилсан намд орохгvй байхыг өөрт нь зөвлөсөн. Сая нам байгуулааад гарахад нь би энэ тухай сануулж хэлсэн, буруугаа хvлээж байна лээ.

Ардчилсан намд ороод, дахиж шинээр нам байгуулаад явахад бол ачаалал нь vнэхээр хvнд болчихож байгаа юм. Гэхдээ санамсаргvйгээр, санаанд оромгvйгээр vр дvнд хvрэхийг vгvйсгэх аргагvй. Энэ олон хөдөлгөөнvvдийг гол нь нэгтгэж зангидаж өгөх хэрэгтэй. Тэгвэл амжилтад хvрнэ. Энэ олон хөдөлгөөнvvдийг удирдаж яваа тэр хvмvvс нь нийгмийн, улс эх орны эрх ашгийн vvднээс тэр хувийнхаа амбицыг орхиод нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэй. Тэгэх юм бол амжилтад хvрнэ. МАХН доторх жигvvр, залуучуудын хөдөлгөөн, сэхээтний хөдөлгөөн, нэг юм яриад байна. Энэ чинь МАХН задрах бас нэг дохио өгч байна. Энэ задрах процесс эцсийн туйлдаа хvрч байж л зогсоно. Ардчилсан хvчин дотор бол байнгын нэгдэх процесс явагдаж байгаа, МАХН-д бол задрах процесс явагдаж байна.

-Ардчилсан нам нэгдэж чадахгvй байгаа юм биш vv? 

-Энэ чинь өөрөө гэнэтхэн ирээд олон vзэл бодолтой хvнийг нэгтгэчихээр нэг өдөр гараас өргөс авчихсан юм шиг аятайхан болчихгvй,тодорхой vе шатыг дамжина. Нэгдэж , задрах гэж байгаа, олон толгойтой ч юм шиг харагдах нь нийгмийн шалгуураар нэгдэх процесс руу явж байгааг харуулаад байна.. МАХН ийм замыг дайраагvйгээр өнөөдрийн төлөвшилд хvрчихсэн гэж бодож байна уу? МАХН дотор бие биенээ алж талах, баруунтан зvvнтэн болж нугалаа завхрал гаргах гээд л өчнөөн л юм болж байсан, өнөөдөр ч болж байна. Ер нь бол имперvvд задардаг . Тvvхэнд Египетийн, Чингисийн гээд, ойрмогхоны жишээ ЗХУ-ын имперvvд задарлаа. Тvvн шиг нам гэдэг чинь нийгмийн нэг импери учраас тvvхэн тодорхой хугацааны дараа задрах нь зvй ёсны л vзэгдэл.

-Уул нь 90-ээд онд МАХН-ын vйл ажиллагааг бvр мөсөн хориглож хаах байсан тухай ярьдаг?

-МАХН-ын vйл ажиллагааг хориглох боломж байсан. 1991 онд Орост Ельцин гарч ирээд ЗХУ-ын коммунист намыг татан буулгалаа. Тэрvvн шиг тийм vйл ажиллагааг Монголд явуулж болох байсан . Явуулах тийм төлөвлөгөө байсан. Гэтэл тvvнийг хийгээгvй, Ардчилсан намыг хийх байх гэж харсан хийгээгvй. Хийгээч гэхэд тэд хvлээж аваагvй. Харин МАХН аягvй их сандарч байсан. Энэ бол яг манайд нэвтэрнэ, Ардчилсан хvчнийхэн МАХН-ын vйл ажиллагааг таслан зогсооно. Тийм нөхцөлд МАХН-ын сан хөмрөг мөнгө төгрөгийг хааш нь яаж байршуулах тухай хэд хэдэн хувилбар тус нам дотор яригдаж байсан. Энд тодорхой баримтууд ч хэлж болно.

-Хувьсгалт намыг хориглох нь ямар ач холбогдолтой юм бэ? 

-Энэ Хувьсгалт нам 80 жил нийгмийг удирдан жолоодож явлаа. Зөв ч буруу ч замаар явсан л байх. Тэдний vзэл баримтлал, vнэт зvйл нь нийгмийн харилцаанд тохирохоо байчихлаа . Энэ нь улс орны хөгжилд сөрөг нөлөө vзvvлнэ. Олон жил нэг vзэл бодлоор явсан энэ механизм өөрөө шинэ механизм руу ороход аягvй төвөгтэй. Vзэл бодлоосоо салаад улс орныг аятайхан зөв аваад явчихаж бас чадахгvй. Тэгээд л нийгмийн эсэргvvцэлтэй тулгар ч vйл ажиллагаа нь зогсоно.

Ер нь МАХН-ын улстөрийн vйл ажиллагааг зогсоох ёстой байсан. Vvний дараа дахиад Хувьсгалт нам байгуулагдаж болно. Тэгвэл жинхэнэ тэр vзэл бодолдоо нэгдэж нягтарсан шинэ нам л гарч ирнэ. Одоо зvvн Европ, ОХУ арай зөв замаар яваад байгаа нь тэдний 1990 онд авч хэрэгжvvлсэн арга хэмжээнд л байгаа юм. Польш, Герман, Румын, тийм ээ. Эд нар чинь бас ч гэж манайхаас арай дээр, зөв яваад байгаа. Энэ утгаар нь авч vзэх юм бол МАХН-ын vйл ажиллагаг хориглох нь зөв л байгаа байхгvй юу.

-МАХН-ыг зогсоох тухай ярихад сандаралдаж байсан гэлээ. Танд ямар тодорхой баримт байгаа юм бэ? Ер нь МАХН-ын архив гэдэг чинь Монгол Улсын тvvх, одоо хаана явдаг юм бол? 

-Яахав, би тэр тодорхой баримтуудыг энэ удаа орхиё. Сан хөмрөгөөс нь, мөнгөнөөс нь тэрvvнд өгчих, энvvнд өгчих, над руу шилжvvлчих гэж байсан. Ер нь МАХН-ын архив бол Монгол Улсын тvvх, тийм учраас Улсын төв архив руу шилжих ёстой. Өнөөдөр МАХН өмчлөөд явж байх эрх байхгvй. Тэрийг Ардчилсан хvчин шаардаад шаардаад авч чадахгvй . 1990 онд ч юм уу, 1991 онд ч юм уу МАХН-ын vйл ажиллагааг таслан зогсоож, архивыг нь Монгол Улсын төв архивт авах л байсан МАХН тэр архиваа яаж өөрчилж, яаж залруулж өөрсдийгөө тvvхээс цэвэр цагаан авч гарах аргаа хийж байгааг бид мэдэхгvй.

-Ер нь та энэ олон жилийн дараа яагаад гэнэт ил гарахаар шийдэв?

-Би нээг их нуугдмал байсан юм байхгvй. Улстөрийн хvрээнийхэн бvгдээрээ намайг мэддэг. 

Тиймээ, тvvнийг улс төрийн хvрээнийхэн сайн мэддэг. Зарим нэг нь 1990 оноос хойшхи улс төрийн хvрээнд болж өнгөрсөн vйл явдлын амьд архив нэж хvртэл хэлэх юм билээ. Vнэхээр олон тийшээ харчихсан намуудын дарга, лидерvvдийг эвлvvлдэг, зуучилдаг хvнийг олон улсын хvрээнд улс төрийн кординатор гэж нэрлэдэг гэж зарим судлаачид хэлж байна. Н.Дугар тийм хvмvvсийн тоонд орж чаджээ.

www.mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (121.132.213.83) 2016-12-04 09:45
      • 0
      • 0

      ene hun chin harin mongoliin uls toroor toglolt hiij bgaa showchin uu ugui yu.oilgogdoh yum alga.mongoliin uls toriinhon ene olon jil ulsaa tuilduulsan idsen uusan gedgeeree onts dun avsan bh.zov golidroldoo oroogui l bgaa shuu.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.74) 2015-05-18 20:53
      • 0
      • 0

      ERGUU TENEG MAL OYUN ENE BAIDLAARAA HEZEE CH AHIINHAA HERGIIG ILRUULJ CHADAHGUI JINHENE MAL

      Хариулах