Тэтгэврийн зээл тэглэх мөнгөөрөө гадаад өрөө тэглэж, үндэсний аюулгүй байдлаа хамгаална уу

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Улс төрчдийн зөвхөн сонгууль бодож өөрийгөө таалуулах гэж амласан бэлэн мөнгөний амлалтууд ,”хувь”,”хишиг”, “тэглэлт” .... 

эргээд үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж, цалин орлогыг булааж, валютын ханш өсгөж, ажилгүйдэл, ядуурлыг нэмж, баялгаараа барьцаалагдаж, гадаадын улс орнуудын өрийн занганд оруулдагийг бид биеэрээ мэдрээгүй гэж үү!! Өнөөдөр хөгшчүүдийн зээлийг тэглэсэн ч маргааш авдаг тэтгэвэр нь импляцид идүүлж, үр хүүхдүүдийнх нь цалин орлого амьдралд улам хүрэлцэхгүй болно. Бас тэтгэврийн зээл авалгүй, болгож ирсэн ахмадууд хохирно.

Өнөөдөр монгол улсын гадаад өр 30 тэрбум ам долларт хүрсэн. Бүтэн 7 -8 жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний гадаад өрийг хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд бараг 20 сая төгрөгийн гадаад өр оногдож буй. Их гүрнүүд буурай хөгжилтэй орнуудын баялгийг хяналтандаа байлгахын тулд зээл , тусламж нэрээр зориуд өрийн урхинд оруулдаг технологитой.
Гадаад өрөө төлж чадахгүйн эрхэнд газар нутгаасаа тастаад Хятадад өгсөн улс ч байна.

“Зээл тэглэх “мэтийн улс төрчдийн “таалагдах” өвчний бас нэг аюул нь бэлэнчлэх сэтгэлгээ, амар хялбар аргалж амьдрах, авсан зээлээ төлөхгүй байх хэмжээний хариуцлагагүй байдлыг өөгшүүлдэг. Дулаан сууцанд амьдарч, приусэнд залрах бүү хэл эсгий гэр, хөдсөн дээлтэй явахдаа өвгөд минь тусгаар тогтнолоо зарж идээгүй юм шүү. Улс төрчдийн хууран мэхлэлтийг тэвчлээ гэхэд үнэгүй юм авахын төлөө улангасагчид олон болсонд гутармаар...

Тэтгэврийн зээл биш Гадаад өр л үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал шүү!!! Доллар өсөхийн хирээр өр нэмэгдэж байна. Салхит байтугай ордуудаа өгөөд ч дийлэхгүйгээр өсч байгаа гадаад өрөө яах вэ? Ерөнхийлөгчийн амлалт үнэндээ улсаа хорлосон урьдын эрх баригчдын алдааг давтаж буйд харамсч байна. Нөгөө та нарын үзэн ядаад байдаг МАНАН мафиас ялгаа юу байна вэ? Тэтгэвэр тэглэх мөнгөөрөө гадаад өрөө бага ч гэсэн багасга!!! Бидэнд эх орон, эрх чөлөө минь идэх хоолноос үнэтэй! Тэтгэврийн зээл голдуу ахуйн зээлд зориулагдсан билээ. Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг.

Сэтгүүлч Б.Отгон

2020.01.01

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Энхболд

      (202.126.89.120) 2020-01-08 07:34
      • 0
      • 0

      demj bn zeele tolh heregtei

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.41) 2020-01-04 16:03
      • 0
      • 0

      Tuum shvv tetgeberiin zeeliig ajil xuudeggvi xvvxdvvd n abaad idsen bdag yahaaraa yls ene oriig tolox estoi bdag yum jiriin irged n xoxirch vldex vv

      Хариулах

    • Настан

      (69.138.227.87) 2020-01-04 09:44
      • 0
      • 0

      Зээл аваагүй мань мэтийн хүмүүст юу ноогдохыг хэлж өгөөрэй ҮАБЗ-н гишүүд минь ээ! Эсвэл тэмцэх хэрэг болох нь уу?

      Хариулах

    • Иргэн

      (202.55.188.87) 2020-01-03 13:47
      • 1
      • 0

      Тэтгэврийн хөгшидөөрөө тоглоод хэрэггүй биз дээ. Энэ олон хөгшид бүгд л энэ мэдэгдэлд баярлаж хөөрч догдолж байгаа. Олон зуун тэрбумаар нь аваад улсыг хохироосон, ЖДҮ, бонд гэх мэтээр хууль бусаар луйвардаж улсаа дампууруулсан төрийн луйварчидаасаа тэр олон тэрбум төгрөгийг авч чадахгүй байж хэдэн настнуудын зээл тэглэхэд яагаад болохгүй гэж...

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.38) 2020-01-03 23:20
      • 0
      • 0

      Маш сайн бна

      Хариулах

    • Иргэн

      (202.9.40.95) 2020-01-03 12:22
      • 0
      • 0

      Олон арван баячуудын өр зээл гэмт үйлдлыг энэ маягаар зохицуулж ирсэн төрүүд шүүдээ. Харин манай залуус ажил хийх сонирхолгүй олдож байгаа мэргэжлийн ажил нь амьдралд хүрэлцэхгүй гэх мэт шалтгаантай. Төрийн алба нь тэр чигээрээ ЦУС ойртсон

      Хариулах

    • Иргэн

      (192.82.69.181) 2020-01-02 12:48
      • 1
      • 0

      Зээл авсан л бол өөрсдөө төлдөг л байсан нь дээр дээ. Төлж чадахгүй юм авсаны хэрэггүй. Одоо хэрэг хийчихээд хөөн хэлэлцэх хугацаа дуусах юмуу өршөалийн хууль хүлээгээд суучихдаг . Зээл авчихаад тэглэхийг нь хүлээгээд суучихдаг боллоо л доо . Ийм байхад улсын хөгжил дэвшил яаж урагшлах вэ дээ. Иргэн нь ядуу байвал улс төрчдөд шнэхээр ашигтай юм байна л даа. Одоо хүмүүс улам их зээл авч тэглэхийг хүлээж суух байх даа. Татвар төлөгчдийн мөнгө ёолох биш өр өрийг нь дараад л байж дээ. Сонгууль болтол 6 сар байна энэ хооронд өөр гоё гоё санаанууд гарч ирэх байхөа

      Хариулах

    • I’m

      (107.72.176.80) 2020-01-02 11:02
      • 1
      • 0

      Ideechingyydeesee mongoo avaachee

      Хариулах

    • I’m

      (107.72.176.80) 2020-01-02 11:02
      • 1
      • 0

      Ideechingyydeesee mongoo avaachee

      Хариулах

    • Zochin

      (182.160.38.12) 2020-01-02 22:15
      • 1
      • 0

      Zov gehdee ene buruu shiidver bsan

      Хариулах

    • I’m

      (107.72.176.80) 2020-01-02 11:02
      • 1
      • 0

      Ideechingyydeesee mongoo avaachee

      Хариулах