Дэлгэцийн хэрэглээг хориглох биш зөв хэрэглэх дадал зуршил бий болгох чухал

Twitter Print
2022 оны 04-р сар 04-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Та дараах 3 алдааг гаргадаг уу? 

1⃣Хоол идүүлэхийн тулд юм үзүүлэх.

Үр дүнд нь өөрийнхөө биеийг сонсож сурахгүй, ходоод гэдэсний асуудлууд, жингийн асуудал гэх мэт.

"Хүүхэд өөрөөр хоол идэхгүй байна"гээд бараг 6 сартайгаас эхлээд юм үзүүлж идүүлдэг. Гэхдээ хоол идэхийн өмнө: хоолоо хараад шүлс, ходоодны хүчил ялгарч хоолыг боловсруулахад бэлэн болдог. "Миний хүүхэд хоол идсэн" гэж өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулахаас илүүтэйгээр хооллох зөв дадал хэвшилтэй хүүхэд бий болгох нь чухал.

Хоол идэх бол ХЭРЭГЦЭЭ. Хүүхэд өлсөхөөрөө танаас нэхэж хоол иднэ. Мэдээж та өөрөө янз бүрийн чихэр боов өгөөгүй бол шүү дээ. Хүүхэд янз бүрийн шалтгаанаас болоод их бага иддэг үе байдаг. Жишээ: хөгжлийн үеэс шалтгаалан хоолоо бага идэх. Энэ үе ямар их гэж санана.

2⃣Хүүхдийг тайвшруулахын тулд юм үзүүлэх.

Үр дүнд нь хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлөө таньж мэдэн удирдаж сурахгүй ба өөрийнхөө сэтгэл хөдлөлөөс зугтаж сурдаг. Хэцүү санагдлаа тоглоомоос салахаа болих, тамхи татах, архи уух....

Хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд улам их ачаалал үүсгэдэг. Хэсэг хугацааны дараа улам илүү ааштай хүүхэд бий болох, мэдрэлийн ядаргаа, өвөрмөц үйлдлүүд гаргаж эхлэх.

Бүх л сэтгэл хөдлөлийг нь нэрлэж хүлээн зөвшөөрөх, илэрхийлэх боломжийг олгох. Утасны оронд та өөрийнхөө тэврэлтийг санал болгож болно.

Цэцэрлэг, сургууль дээр хэн ч таны хүүхдэд утас өгөхгүй. Тэгэхээр таны хүүхэд сэтгэл хөдлөлдөө автсан үедээ яахаа мэдэхгүй учир сөрөг байдлаар илэрхийлэх нь их. Мөн илүү түрэмгий үйлдлүүд ажиглагдах болно.

3⃣ Хүүхдийг уйдаахгүйн тулд юм үзүүлэх.

Үр дүнд нь ямар нэг сонирхолтой зүйлийг хийж санаачлахгүй. Улмаар зорилгогүй болох талтай.

Уйтгар өөрөө хэрэгтэй сэтгэл хөдлөл. Хүүхдэд уйдах боломжийг олгох юм бол бүтээлч сэтгэхүй хөгжинө гээд олон давуу талтай.

Таны хүүхэд уйдах юм бол та муу аав эсвэл муу ээж гэсэн үг биш. Та алиалагч шиг хөгжөөн баясгах үүрэггүй.

Дэлгэцийн хэрэглээг хориглох биш зөв хэрэглэх дадал зуршил бий болгох чухал.

Сэтгэл зүйч Г.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.