Номхон далайн ээлжит хар шуурга Филлипинийг нөмрөв

Twitter Print
2015 оны 05-р сар 11-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Номхон далайн бүс нутагт дахин нэг хүчтэй хар шуурга үүсэж Филиппиний зүүн хойд хэсгээс нөмрөн ирсэн байна. Noul гэсэн нэр өгөөд байгаа уг хар салхи Лусон арлын Санта-Ана хотыг дайрсан тухай  Phillipine Star телевиз мэдээлжээ.

Америкийн CNN телевизийн мэдээлсэнээр, цагт 260 км хурвтай ирсэн шуурга өнөөдөр гэхэд 315 км-т хүрч ширүүсэх төлөвтэй байсан аж.

Филиппиний Үндэсний онцгой байдлын зөвлөлөөс ар иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд Исабела хязгаарын мянга, мянган оршин суугчдыг нутгийн төв хэсэг рүү нүүлгэх өргөн хүрээтэй ажил эхлээд байгаа тухай тус улсын цаг агаарын мэдээллийн PAGASA байгууллагаас мэдээлсэн байна. "Энэ жилд гараагүй хамгийн хүчтэй шуурга одоо үүсээд байна" тус байгууллагын удирдагч Рене Пасиенте мэдэгдсэн аж.

Филиппин улсыг жил бүрийн борооны улиралд буюу зургадугаар сараас арванхоёрдугаар сарыг дуусталхи хугацаанд  20 гаруй хар шуурга, далайн хүчтэй салхи нөмөрдөг бол 2013 оны сүүлчээр тус улсын төв хэсгийг дайрсан "Йоланда" хар шуурга урьд үзэгдээгүй өндөр хохирол учруулсан байна. Энэ шуурганы үеэр 6,3 мянган филиппинчүүд амь үрэгдэж, мянга гаруй хүн өнөө болтол сураггүй алга болохын хамт 1,1 сая орон сууц сүйдэж, дөрвөн сая хүн орон гэргүй болсон билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.