“Аваргуудын лиг”-ийн азтанууд тодорлоо

Twitter Print
2015 оны 05-р сар 11-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 36-р тойргийн тоглолтууд болов. Энэ удаа “Ман.Сити”-“КПР” 6:0, “Ман.Юнайтед”-“Кристал Палас” 2:1, “Листер Сити”-“Саутхэмптон” 2:0, “Сток Сити”-“Тоттенхэм Хотспур” 3:0, Сандерлэнд”-“Халл Сити” 2:0, “Астон Вилла”-“Вест Хэм Юнайтед” 1:0, “Барнли”-“Халл Сити”-г 1:0-ээр хожиж, “Ньюкасл Юнайтед”-“Вест Бромвич Альбион” 1:1, “Челси”-“Ливерпуль” 1:1-ээр тэнцлээ.

Энэ улиралд Лондон хотын “Челси” түрүүлэх нь тодорхой болсон. Харин ирэх улиралд “Аваргуудын лиг”-т оролцох эрхийн төлөө дөрвөн баг өрсөлдсөн ч “Ливерпуль” азгүй байлаа. Англи улсаас дотоодын лигтээ эхний гурван байр эзэлсэн баг шууд “Аваргуудын лиг”-ийн эрхийг авдаг. Харин дөрөвт орсон баг нь өөр улсын багтай нэмэлт тоглолт хийдэг дүрэмтэй. Ирэх жил “Челси” Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох эрхээ авсан. Мөн “Арсенал”, “Ман.Сити”, “Ман.Юнайтед” сүүлийн тойргуудын үр дүнгээс шалтгаалан шууд оролцох уу, нэмэлт тоглолт хийх үү гэдгээ шийднэ.

Харин Ливерпуль хотын баг үлдэсэн хоёр тойрогт хожоод, “Ман.Юнайтед” хожигдсон нь гоолын зөрүүгээр тавдугаар байр эзлэх нь тодорхой болсон. Иймд “Ливепуль”, “Тоттенхэм Хотспур”, “Саутхэмптон” багууд ирэх улирлын “Европа лиг”-т оролцохын төлөө сүүлийн хоёр тойргийн тоглолтоо хийнэ.

Английн дээд лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт (өнөөдрийн байдлаар)

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.