МАХН-ынхан Ким Жон Унд бэлэг гардуулжээ

Twitter Print
2015 оны 05-р сар 11-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Монгол ардын хувьсгалт намынхан Умард Солонгост “бадар барьж” яваад байгаа сурагтай. Умардын их удирдагч Ким Жон Унд тусгай бэлэг гардуулсан тухай Умард Солонгосын “kcna.co.jp” цахим хуудсанд бичжээ.  

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Умард Солонгосын ардын армийн ерөнхий командлагч, хүндэт Маршал Ким Жон Ун Монголын төлөөлөгчидтэй уулзсан тухай уг цахим хуудас тэмдэглээд Монголын төлөөлөгчдийн тэргүүн, МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга З. Батбаяр их удирдагчид зориулсан бэлгийг Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Чэ Тэ Бокт гардуулсан хэмээн онцолсон байна. Харин Ким Жон Унд чухам юу бэлэглэснийг цахим хуудас тодруулаагүй бол Монголын төлөөлөгчид хүндэт Ким Жон Унд халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөсөн аж.

Үүний хариуд Ким Жон Уны төлөөлөгч,  Чэ Тэ Бок хүндэт зочиддоо Умард Солонгост тавтай морилохыг хүссэн гэжээ. Энэ чухал үйл явдал ялалтын баярын өмнөхөн буюу тавдугаар сарын 6-нд болсон бололтой.

Эх сурвалж: asiarussia.ru

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.54.24) 2015-05-12 13:43
      • 0
      • 0

      Элбэгдоржтой уулзаагүй гэсэн Батбаяртай уулзсан гэж үү?

      Хариулах